Нийгэм
НАМЗХ-ны залуус холбоогоо шинэчлэв

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болж өндөрлөлөө. Тус холбоо дүрэмдээ дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байсан нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байсан юм. Монгол орон даяар 70 орчим мянган гишүүнтэй тус холбооны VI Их хуралд 500 төлөөлөгч оролцож холбооны дүрэмдээ нэмэлт,өөрчлөлт оруулж ирэх дөрвөн жилд НАМЗХ-г удирдах шинэ ерөнхийлөгчөө сонгосон. НАМЗХ-ны VI Их хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учрал тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.
Одоогоос дөрвөн жилийн өмнө НАМЗХ V-р Их хурлаа хийх гэж МАН-ын нөлөө бүхий залуучууд хоёр хуваагдан тэмцэлдэж явсан. Хэн бодлого тодорхойлж, хэн бусдыг манлайлах гэхээсээ илүүтэйгээр хэн нь амбиц ихтэй, бас олон тойрон хүрээлэгч, их бэл бэнчинтэйгээ үзэх гэж үзэлцсэн энэхүү өрсөлдөөнд “Хунтайж нарын бүлэг” хэмээн нэрлэгдсэн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг тэргүүтэй нөхдүүд ялалт байгуулж, “МАН-ын залуучууд баян, ядуугаараа хуваагдлаа” гэдэг мэдээлэл нийгэмд том цохилт болон очиж байсан түүхтэй.
Г.Тэмүүлэнгийн хувьд НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн хугацаа нь дууссан. Гэвч тэрээр дүрмээ зөрчиж Их хурлаа хуралдуулахгүй байсан учир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дүрмийн дагуу хурлаа хийхийг чиглэл болгосоны дагуу НАМЗХ-ны VI Их хурал хуралдаж чадлаа.
Шинэ Ерөнхийлөгчөө сонгосон НАМЗХ-ны Бага хурал өнөөдөр хуралдаж цаашид хийх ажлын зорилго зорилтоо тодорхойлох юм байна. НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Учрал ажлаа авсан даруйдаа хэлсэн үгэндээ “энэ нийгэмд байгаа залуучууд болгоныг боловсролтой болгоход анхаарч ажиллая, боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байдаг, боловсролтой нийгэмд ядуурал бага байдаг, боловсролтой нийгэмд татварын орлого өндөрсдөг, боловсролтой нийгэмд технологийн хөгжил хурдасдаг, боловсролтой нийгмийг бүтээгчид нь залуучууд өөрсдөө байдаг. Тийм ч учраас Монгол орны 4 зүг найман зохист байгаа НАМЗХ бол оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх энэ ажилд ханцуй шамлан орох ёстой. Бид эвлэлдэн нэгдэж залуучууд одоо зөвхөн ирээдүйгээ нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр залуучуудын байгууллага шиг ажилладаг болох буюу нам доторх залуучуудыг дэмждэг урам зоригийг нь бадраадаг, эрмэлзлийг нь төрүүлдэг ийм галтай цогтой байгууллага байхын төлөө зүтгэнэ” гэсэн юм.
Ямартай ч өмнөх ерөнхийлөгч нь ажлаа авахаас эхэлсэн дуулиан шуугиан, ашиг сонирхолын зөрчлүүд, ганц хүний улс төрийн ашиг сонирхолын төлөө ажилладаг хэмээн нийгэмд харагдаж байсан НАМЗХ бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Намын залуус төдийгүй нийгэмд залуучуудын дуу хоолой болж тэдний төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ажиллах эрч хүчээр оргилсон шинэ баг наадмын дараа шууд ажилдаа орохоор зэхэж эхлэв.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Улс төр7 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Улс төр7 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо
-
Нийгэм5 цаг өмнө
Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна
-
Нийгэм4 цаг өмнө
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна