Нийгэм
Зөвшөөрөлгүй чингэлгүүдийг нүүлгэж, хүүхдийн тоглоомын талбай байгуулахыг уриаллаа
“Нийслэлээ чингэлгээс чөлөөлж, амьдрах орчноо сайжруулъя” хэмээн нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд уриалж, зөвшөөрөлгүй байрлуулсан чингэлгүүдийг нүүлгэх ажил эхлүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарган энэ сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Захирамжийн дагуу дүүргийн нутагт дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй байрлуулсан болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөж, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна” гэлээ.
Эхний удаад аж ахуйн нэгжүүдэд гараашийн болон агуулахын зориулалтаар ашиглаж байгаа чингэлгүүдийг зөөхийг чиглэл өгчээ. Энэхүү албан шаардлагыг биелүүлэхгүй бол албадан зөөх аж.
Баянгол дүүргээс өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн зам талбайд байсан 400 гаруй чингэлгийг нүүлгэж, ногоон байгууламж байгуулахад бэлэн болгожээ. Харин одоогийн байдлаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 250 орчим аж ахуйн нэгжийн хашаанд чингэлэг байгаа тухай дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэв. Түүнчлэн тэрбээр энэхүү санаачилгыг бусад дүүрэгт хэрэгжүүлэхийг уриаллаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ