Дэлхий дахинд
PR компаниуд Хонгконгийн шинэ дүр төрхийг сурвалжлахаас татгалзав
Хонгконгийн Засгийн газар эсэргүүцлийн жагсаалын нөхцөл байдлыг сурвалжилж өгөхийг гадаадын томоохон найман фирмээс хүссэн ч татгалзсан хариу сонссон талаар “Guardian” мэдээлэв. Энэхүү мэдээллийг дамжуулах нь тухайн мэдээллийн агентлагуудын нэр хүндийг гутаасан хэрэг болно хэмээн үзсэн тул ийм хариу өгсөн байна.
Дэлхийн хэмжээний харилцаа холбоо бүхий фирмүүд Хонгконгийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн үйл хэргийг сурвалжлах нь нэр хүндэд халтай гэж үзсэнээс энэхүү жагсаал улам бүр гүнзгийрсээр байгаа билээ.
Хонгконгийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн сарын сүүлээр бизнесийн хүрээний хүмүүстэй уулзах үеэрээ Засгийн газар дэлхийн хэмжээний мэдээллийн найман компанитай холбоо тогтоож, Хонгконгийг шинэчлэх үйл хэргийг сурвалжилж өгөхийг хүссэн талаар мэдээлжээ. Гэвч тэдний дөрөв нь тэр даруйдаа татгалзсан байна. Түүний өнгөрсөн долоо хоногт “Ройтерс”-т нийтлүүлсэн илтгэлээс харахад одоо Хонгконгийн Засгийн газарт тусалбал тэдгээр компанийн алдар хүндэд хохирол учирна хэмээн үзсэнээс ийм шийдвэр гаргасан бололтой. Үүний дараа хоёр компани мөн татгалзсан хариу өгсөн бөгөөд одоогоор бүгд Засгийн газрын хүсэлтийг хойш тавиад байгаа юм.
Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Кэрри Лам Засгийн газар PR компаниудтай хэлэлцээ хийснийг баталсан ч тэд “Хонгконгийн дүр төрхийг дахин нийтэд хүргэх тохиромжтой цаг болоогүй байна. Гэвч Хонгконгийн үндэсний үзэл маш хүчтэй хэвээр байна. Тиймээс аюултай нөхцөл байдал намжсаны дараа бидэнд үүнийг хийх цаг хугацаа ирнэ” гэж хариулсан байна.
Түүнчлэн Кэрри Лам Moody’s агентлаг Хонгконгийн зээлжих зэрэглэлийн урьдчилсан төлвийг тогтвортойгоос сөрөг ангилалд бууруулсантай санал нийлэхгүй байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.18 ЛХАГВА №185 (6152)