Connect with us

Нийгэм

Д.Намжил: Монголд ЖДҮ хөгжих бизнесийн орчин бүрдээгүй байна

Нийтэлсэн

-

Сүүлийн үед манай улсын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал, тэдгээрийн гарах гарцын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын зөвлөх профессор Д.Намжилтай ярилцлаа.

 

– Сайн байна уу. Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой зээлийн асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж, тэмцлийн хэлбэрт шилжлээ. Ер нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл олон улсын жишигтэй харьцуулахад бүрэн утгаараа хөгжиж чадаж байна уу?

– Жижиг үйлдвэрлэл эрхлэгчид, үйлчилгээ үзүүлэгч өрх гэр бүл, хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа хэмээн ЖДҮийг өргөн хүрээнд хамруулан ойлгож болно. Өөрөөр хэлбэл ЖДҮ гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг хамруулсан ойлголтыг хэлдэг.  Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүнээ өрх гэрийн түвшинд хийхээс л эхэлнэ. Барууны өндөр хөгжсөн орнуудад ЖДҮ нь өрх гэр бүлийн хэмжээнд л байдаг. Жишээ нь Италид манай өвөөгийн өвөө ажиллуулж байсан юм гээд 200-300 жил болсон талхны үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байх жишээтэй. Өдөрт 1000 ширхэг талх  хийгээд л болдог. Тэгээд хийсэн талхыг нь ойр хавийнх нь хүмүүс худалдаж авдаг бөгөөл тэр  талх нь амттай, чанартай, бас хямдхан байдаг. Талх авч байгаа хүмүүст бусад талхны компаниуд нь ямар ч хэрэггүй. Энэ чинь л жижиг дунд үйлдвэр байхгүй юу?  Түүнээс биш том байшин савтай газар ЖДҮ  биш. Гэтэл  манай Монголд ийм газар бий билүү.

– Хэдхэн хоногийн өмнө ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн.  Ингэж татвараа төлөхгүй байх нь  хэр зөв шийдэл бол?

– Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхэлж буй байгуулагуудаа гишүүн байгууллага, гишүүн бус байгууллага  гэж хоёр хуваадаг. Аль нь ч гэсэн татварын тухай  хууль тогтомжинд заасны дагуу хугацаандаа, орлогоо зөв тодорхойлж, татвараа төлөх үүрэгтэй. Түүнээс биш танхим толгойлж буй хүн энэ байгууллагуудын татвар төлөх төлөхгүй гэх асуудлыг шийдэх эрх зүйн ямар ч үндэс байхгүй. Тэгэхээр МҮХАҮТ-аас буруу санал дэвшүүлсэн гэсэн үг. Одоо тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ийн зарим гишүүд, томоохон компаниуд, үйлдвэрлэл эрхэлдэг зарим байгууллагууд зээл авсан асуудалтай тэмцэхэд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэвэл нэгдүгээрт,ЖДҮ-ээс сүүлийн 5 жил, 10 жил зээл авсан компаниудын нэр, эздийг бүгдийг нь  ил тод болгож, хэвлэлээр зарлах зайлшгүй шаардлагатай. Үүнийг ХХААХҮЯны засгийн газрын гишүүн, ерөнхий сайд хоёр л хийж, мэдээллийг ил тод болгох ёстой. Би ил болгоно  гэвэл  шууд хөөж явуулах тул эрх нь байгаа тэр хоёр хүн л ажиллах ёстой болоод байна. Хоёрдугаарт, ЖДҮХС-гаас зээл авах хууль журмын дагуу зээл аваагүй хууль бусаар авсан хүмүүсийг хурдан хуулийн хариуцлага хүлээлгэх. Гуравдугаарт, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан зээлдэгчийг  ЖДҮХС-д буцааж зээлийг нь нэн яаралтай төлүүлэх. Дөрөвдүгээрт, Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй учир хууль бусаар зээл авсан ямар ч албан тушаалтныг бай  хуулийн дагуу хариуцлага тооцож, шат дараалсан арга хэмжээнүүдийг авах ёстой.

– Хэрвээ ЖДҮХС-гийн зээл зорилтод бүлэгтээ очсон бол эдийн засгийн хувьд ямар нөлөө үзүүлэх байсан гэж та харж байна вэ?

– Журмынхаа дагуу явагдсан бол Монгол улсад олон хүн ажлын байртай, олон аж ахуй нэгж жижиг дунд үйлдвэрийн зээл авч үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх байлаа. Хэвлэлд гарснаар 500-600 аж ахуй нэгж зээл авахаар хүсэлт гаргаагүй гэж байсан. Тэгэхээр  600 ЖДҮ ойрын хэдэн жил хөгжих боломжийг алдагдууллаа. Энэ нь хамгийн том нөхөж баршгүй хохирол. Өөрөөр хэлбэл бизнесийн асар их боломж хаагдсан ба Монголд ЖДҮ хөгжих боломж хүндхэн байдалд орсныг харуулж байна.

– ЖДҮ-ийг тойрсон энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг яаж эрүүлжүүлэх ёстой вэ?

– Тийм ээ. Мэдээж хэрэг Монголд бизнес эрхлэх орчинг зөв болгох шаардлага гарч ирж байна. Үүний тулд нэгдүгээрт, Монголд зээл олгодог гурван том субеъкт (Арилжааны банк, ББСБ, Тусгай сангууд буюу ЖДҮС) бий. Эдгээрийн зээл олголтын хүүг ижилхэн болгох явдал юм. Тухайлбал, хамгийн өндөр хүүтэй нь ББСБ жилийн 25-36 хувийн хүүтэй, дараагаар нь  арилжааны банк жилийн 12-26 хувь, гэтэл ЖДҮХС жилийн 3 хувь байх жишээтэй. Хамгийн гайгүй нөхцөлтэй нь ЖДҮХС байгаа төдийгүй нөгөө албан тушаалтнууд чинь хуйлраад байгаа шалтгаан юм.  Түвшингийн хувьд тодорхой хэлэхэд жилийн 3-5 хувийн хүүтэй болгох ёстой. Энэ асуудлыг хөндөн АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төслийг одоо Монголбанк, Засгийн газар хамтарч УИХ-д оруулах нь зөв гэж бодож байна. Энэ бол бизнесийн орчинг сайжруулах хамгийн зөв гарц.  Хоёрдугаарт, арилжааны банкуудын хадгаламжийн хүүг бууруулах ёстой буюу жилийн 1-2 хувь болгох ёстой. Бууруулна гэхээр их хэмжээний мөнгө хадгалуулж байгаа нөхдүүд мөнгөө татаад авчихна гэж айгаад байдаг. Огтхон ч тийм биш. Тийм зүйл болохгүй.  Тэрбум төгрөгтэй хүн чинь баян хүн биз дээ. Тэгээд  банкинд мөнгөө хадгалуулж байтал зээлийн хүү нь буурчихаар мөнгөө хадгалуулахаа болилоо гээд гэр рүүгээ авч явж чадахгүй гэсэн үг.  Учир нь тэдэнд банкнаас өөр хадгалах газар байхгүй ба нэг хувь байсан ч хадгалуулна. Үүн дээр л одоо санхүүгийн зохицуулах хороо яаралтай арга хэмжээ авах ёстой байна. ББСБын зээлийн хүү арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур байх ёстой.

 

Зээл олгож буй гурван том субеъктын зээлийн хүүг ижил түвшинд буюу  жилийн 3-5 хувийн хүүтэй болгох ёстой

– Дараагийн сэдэвтээ оръя. Сүүлийн үед төгрөгийн ханш огцом унаж байна. Төгрөгийн ханшийн уналтын шалтгааныг та хэрхэн харж байна вэ?  

– Төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад суларч буй гол шалтгаан нь дараах зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монголын эдийн засагт долларын эрэлт их байна. Эрэлт нь манай улсын импорт эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Импортоо гурав хувааж үзвэл, МУ гадаад  зах зээлээс хүсний бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг, нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь, техник тоног төхөөрөмжийг 100 хувь импортоор авч байна.  Эдгээр нь долларын эрэлтийг бий болгож байна гэж харсан. Үүнд ч гэсэн гарц мэдээж хэрэг бий. Тухайлбал, нэгдүгээрт, нефтийн үйлдвэр барих гэж буй  Засгийн газрын бодлого маш зөв бөгөөд аль болох  хурдан л барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, импортоор авдаг хүнсний бараа бүтээгдэхүүнээ хязгаарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл болж өгвөл өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй байвал маш сайн. Энэ хоёрыг хэрэгжүүлж чадвал валютын эрэлт буурч, нөөц тогтвортой нэмэгдэж,  төгрөгийн ханш удаан хугацаанд тогтвортой байдлаа хадгална.

– Тэгвэл төгрөгийн ханшийн уналтын эсрэг Засгийн газар, Монголбанк хамтран ямар арга хэмжээ авах ёстой бол?

– УИХаар хатуу зохицуулагдсан хууль оруулах хэрэгтэй. БНХАУ 1990 оноос хойш 1 ам.доллартой 6.5 юань орчим тэнцэх байдлаар 27 жил хатуу тогтсон ханшийг тогтоож ирлээ.  Энэхүү Хятадын ханшны хатуу бодлогыг явуулах нь зөв юм. Өөрөөр хэлбэл валютын орох гарах урсгалыг төрийн хяналтад авах замаар валютын нөөцөө хатуу хяналтад оруулах явдал. Ингэсэн тохиолдолд ам.доллар төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд удаан хугацаанд барих боломжтой. Нэмээд валютын нөөц нэмэгдүүлэхэд манай хоёр хөрш алтны тухай хууль гаргаж, алт олборолтыг төрийн мэдэлд авч, зөвхөн төрийн өмчийн компани алт олборохыг зөвшөөрсөн байдаг уг хууль манай улсад бас шаардлагатай байна.

– Ярилцсанд баярлалаа

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр18 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм19 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм19 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм19 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм20 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр20 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим