Дэлхий дахинд
Жемаль Хашоггийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо
Саудын Арабын сэтгүүлч Жемаль Хашоггийн амь насанд халдсан хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хашогги Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар руу орсноос хойш ор сураггүй болсонд тооцогдож эхэлсэн.
Гэвч тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа түүний амь насанд зэрлэгээр халдсан болох нь тодорхой болсон юм. Мөн энэ хэргийг Саудын Арабын тусгай ажилтнууд Ерөнхий консулын газарт үйлдсэн болох нь ч батлагдсан. Саудын Арабт 11 хүнийг тус хэрэгт сэжиглэн шүүхээр гэм буруутайг нь тогтоосон боловч нэгэнд нь ч ял оноогоогүй юм.
Саудын угсаа залгамжлагч ханхүү энэ хэргийн захиалагч нь биш гэдгээ дахин баталсан ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм. Мөн Дэлхийн улс орнууд дахь Саудын Арабын ЭСЯ-ны гадна түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ боллоо.