Нийгэм
БАТБАЙГАЛЬ ХХК-ний ажлын байрны сонгон шалгаруулалт явагдаж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв I/30-наас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төв хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 9 багц үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эхний 8 өдрийн байдлаар нийт 1142 хандалт ирснээс 482 буюу 42.2 хувь нь ажлын байрны захиалга эзэлж байна.
Өнөөдөр Батбайгаль ХХК 10 мэргэжлээр 40-50 ажлын байранд сонгон шалгаруулалтын ажиллагааг хамтран зохион байгуулж байна.
Батбайгаль ХХК-ний нээлттэй ажлын байрны шаардлага хангах, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 100 гаруй ажил хайгчдад мэдээлэл хүргэснээс 60 ажил хайгч ажлын ярилцлагад хамрагдахаар болжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв цаашид хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэн олон талт хамтын ажиллагаа зохион байгуулах юм.

Нийгэм
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна



Нийгэм
Жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд ажиллаж, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв-123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус анги нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих, байгалийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш өвлийн дотор хүлэмжийн бортогонд үрээр нийт 67.540 үрсэлгээ хийж, 355.750 тарьц, суулгац, харандааг нөөцөлсөн.
Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Орхон суманд байрлах мод үржүүлгийн газрын жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байгаа бөгөөд хавар, намрын тариалалтын хүрээнд тус талбайн сул хэсгийг 100 хувь ашиглан тарьц суулгац тариалахаар ажиллаж байна.
Мөн 10.000 ширхэг жимс, жимсгэний суулгацыг үндэслүүлж, намрын тариалалтын үеэр харьяа анги, байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна

Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад хийсэн дүн шинжилгээтэй танилцлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд Дэлхийн банкны ахлах эдийн засагчтай хамтран тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын актуар тооцоололын үр дүнг хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцооллыг хамтран хийж байна.
Дээрх судалгаа, тооцооллоос үзэхэд Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байна. Ингэснээр 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.
Тиймээс Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Эдийн засаг2 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүд болон асран хамгаалагч нартай нь уулзаж, мэдээлэл өгчээ
-
Улс төр5 цаг өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдтэй танилцлаа