Нийгэм
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр үйлчлүүлж буй иргэдэд бүлгийн сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өглөө
Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
Бүлгийн сургалт:
- Аж ахуй эрхлэлт
- Гарааны бизнес
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
- Ажлын ярилцлагад бэлтгэх, CV бичих
- Хөдөлмөрийн харилцаа
- Хувь хүний хөгжил, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх
- Харилцааны ур чадвар
- Цаг ашиглалт бүтээмж дээшлүүлэх
- Илтгэх ур чадвар хөгжүүлэх
- ХАБЭА, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх
- Хотын соёл
- Стресс менежмент
- Компьютерийн хэрэглээний программ ашиглах
- Хамт олны уур амьсгал, хандлагыг өөрчлөх
Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл:
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ
- Хөдөлмөрийн харилцаа
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл
- Сэтгэл зүйн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр үйлчлүүлж буй иргэдээс бүлгийн сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийн хэрэгцээний судалгаа авч давхардсан тоогоор 128 иргэн хүсэлтээ ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг 14 хоногийн хугацаанд дараах байдлаар хүргэлээ.
Үүнд: Бүлгийн сургалтанд 28 иргэн хамрагдсан бол ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийн 11 иргэнд үзүүлсэн.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
-
Бусад23 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм6 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ