Дэлхий дахинд
Терроризмын эсрэг хамтран тэмцэнэ
ОХУ, Турк, Пакистан, Афганистан улс аюулгүй байдлын байгууллагуудыг алан хядлагын эсрэг үр ашигтай аргаар тэмцэхийн тулд туршлага, тагнуулын мэдээллээ харилцан солилцохыг уриалсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.
Алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх талаар хэлэлцсэн Стамбулд болсон парламентын чуулган өндөрлөх үеэр оролцогч орны төлөөлөгчид гарын үсэг зурсан мэдэгдэлд “Бид чуулганд оролцсон орнуудын аюулгүй байдлын байгууллагуудад тагнуулын газрынхаа мэдээлэл, баримт, дадлага туршлагыг харилцан солилцох тусгай механизмыг лан хядах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд бий болгохыг уриалж байна” гэж бичжээ.
Мөн уулзалтад оролцсон орнуудын Засгийн газар хоорондын байгууллагуудад бүс нутгийн харилцааг сайжруулах, олон улсын орнуудын амлалт, үндсэн хуулийн дагуу байгулсан гэрээгээр алан хядах үйл ажиллагаатай тэмцэхийн тулд цогц арга хэмжээ, стратегийг боловсруулах талаар мэдэгдэлд дурдсан байна. Чуулганд оролцсон ОХУ-ын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин мэдэгдэлд гарын үсэг зурсан орнуудын алан хядах үйл ажиллагаатай тэмцэх хууль адилхан байх нь чухал болохыг онцлов.