Нийгэм
З.Энхболд ЖДҮХС-гаас бэр, туслахуудынхаа нэрээр мөнгө авч байсан баримтыг дэлгэж байна

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдийн жагсаалт уртсаж байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгууль энгийн бизнес эрхлэгчид, ард түмнийг туйлдуулж байгаа төрийн нэр барьсан “дээрэмчин” улс төрчдөд тун халгаатай байх шинж ажиглагдаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн жагсаалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэр ч орж иржээ. Энэ тухай мэдээ олон нийтийн сүлжээнд дэлгэгдээд байна. Мэдээллийг засваргүйгээр хүргэе.
З.ЭНХБОЛД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС БЭР, ТУСЛАХУУДЫНХАА НЭРЭЭР МӨНГӨ АВЧ БАЙСАН БАРИМТЫГ ДЭЛГЭЖ БАЙНА‼
#ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын цувааг ЕТГ-ын дарга З.Энхболд нэмж байна. Зи хэмээн намынхандаа нэрлэгддэг З.Энхболд угийн хашир хүн учраас хувийн бизнесүүдээ худ, бэр, найз нөхөд, шадар туслахуудынхаа нэр дээр бүртгүүлж, ЖДҮХС-аас зээл авдаг. Энэ зээлээ эргүүлж төлөхгүй зугатааж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг доорх баримтууд нотолно‼
З.Энхболдын 50 үхрийг Францаас онгоцоор ачиж ирэх зардлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам даажээ.
#НЭГ.
Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Баянчандмань милк” ХХК гэж бий. Энэ компани бол З.Энхболдын бага дүү З. Хишигтогтохын эхнэр Алтантуяагийн аав Б.Ваанчигийн нэр дээр байдаг. Б.Ваанчиг гуай шугам зургийн багш мэргэжилтэй бөгөөд хүргэнийхээ ах ЕТГ-ын дарга З.Энхболдын хөрөнгийг харж суудаг гэнэ.
Энэ талаарх мэдээллийг erennews.mn сайт бичсэн байна. Доорх линкээр орж уншина уу?

“Баянчандмань милк” ХХК З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед буюу 2013 онд Францаас өндөр ашиг шим бүхий Монбиллард үүлдрийн 50 үхэр оруулж иржээ.Үхрийн үнэ 600 сая төгрөг. Хамгийн сонирхолтой нь тухайн үед УИХ-ын дарга З.Энхболдыг 50 үхрийг Францаас онгоцоор ачиж авчирсан зардлыг ньҮйлдвэр, хөдөө аж ахуйн яам даажээ.
Энэ холбоосоор орж уншина уу.


http://mofa.gov.mn/exp/blog/7/4
ХААЯ-ны хөрөнгөөр Францаас 50 үхэр ачуулж авчирсан “Баянчандмань милк” ХХК удалгүй нэрээ сольж, “Экосүү” ХХК болгон Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. “Экосүү” компанийн 100 хувийн хувьцааг ганц хүн эзэмшдэг. Тэр нь Ванчигийн Алтантуяа буюу З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр.
УИХ-ын дарга Францаас 50 үхэр онгоцоор ачиж авчирсан компаниа худынхаа нэр дээр байгуулж, дараа нь бэрийнхээ нэр дээр шилжүүлэн олон нийтийг “төөрүүлэх” ажлыг тун чадамгай хийжээ.

#ХОЁР.
З.Энхболдын “Атаасү” ХХК 550 саяын зээлээ төлөхгүй бултжээ‼
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зээл аваад бултсан олон компани бий. Тэдний нэг нь “Атаасү” ХХК. Энэ компанийн эзэмшигч нь Зууннасангийн Алтанзагас гэж эмэгтэй бий. Алтанзагасын нөхөр нь #ШАРНУУД овогт Товуудоржийн Батсүх.

#ШАРНУУД овогт Товуудоржийн Батсүх нь Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Тэрээр #ШАРНУУД овогт Зандаахүүгийн Энхболдын хувийн туслахаар ажилладаг. З.Энхболдтой ургийн овог нь хүртэл ижил байгааг нь та бүхэн анзаарна биз ээ.

“Атаасү” ХХК нь З.Энхболдыг мөн л УИХ-ын даргаар ажиллаж байх үед 2013 онд“Сүүний чиглэлийн ямааны аж ахуй хөгжүүлэх төсөл” тендерт шалгарч 450 сая төгрөгийн зээл авсан байна.

Мөн “Нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын төсөл”-д мөн л шалгарч 100 сая төгрөг авчээ.“Атаасү” ХХК нь ХХААХҮЯ-наас авсан зээлээ “Францын “Альпин” үүлдрийн ямаа оруулж ирнэ, нийт 534 тоо толгой ямаагаар зээлээ эргэн төлнө”гэж гэрээ байгуулжээ.

Гэвч “Атаасү” ХХК нь өнөөдрийг хүртэл зээлээ төлсөнгүй. Энэ тухай мэдээллийг салбарын яамны тайлангууд, дотоод аудит болон Үндэсний аудитын газрын удаа дараагийн тайлангуудаас харна уу?
“Атаасү” ХХК-д зээлээ эргүүлэн төлөх шаардлага тавин, 534 ямаагаа авчирч тушаахыг ХХААХҮЯ-наас шаардахад АТААСҮ ХХК нь “Ямаа биш үхэр өгье” гэдэг хүсэлт гаргаад таг чиг болсон байх юм. З.Энхболд дарга бэрийнхээ нэр дээр байгаа “Эко сүү” ХХК-ынхаа үхрээс яам руу шахах гэж оролдсон бололтой юм.

3. З.Энхболдын “Арвайн милк” ХХК #ЖДҮХС-аас авсан мөнгөө төлөлгүй шүүхэд дуудагджээ.
З.Энхболдын Өвөрхангай аймаг дахь туслахуудын нэг Өвөрхангай аймгийн АН-ын идэвхтэй гишүүн, ИТХ-ын төлөөлөгч асан Жунайн Даваасүрэн бол З.Энхболд даргын бизнесийн хамтрагчдын нэг гэнэ.Тэрээр өөрийнхөө нэр дээр байсан “Арвай милк” ХХК мөн л З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед ЖДҮХС-аас 400 сая төгрөгийн зээл авчээ.


Тус компани “Атаасү” ХХК-тай яг ижилхэн төсөл барьж орон Францын Алпин үүлдрийн, нэг нь монголын 50 ноолуурын ямаатай тэнцэхүйц ашиг шимтэй ямаа оруулж ирнэ гэж энэ зээлийг авчээ. Гэхдээ тус компани зээлээ төлсөнгүй. Өнөөх л зээл аваад нэрээ, эзэмшигчээ сольдог нарийн аргаа энэ удаа хэрэглэж “Арвай милк” ХХК-ыг 2016 оны 12 сарын 28-нд Дашпилжээгийн Энхбаатар гэгч хүний нэр дээр шилжжээ.
Гэвч З.Энхболдын туслахын нэр дээр байсан “Арвай милк” ХХК зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн учраас ЖДҮХС-аас тус компанийг шүүхэд өгсөн байна. Шүүхийн шийдвэрээр 384 сая төгрөгийг “Арвай милк” ХХК-иас гаргуулах, төлөхгүй бол албадан төлүүлэхээр болсон баримтыг доорх линкээр татаж авна уу?
http://new.shuukh.mn/irgenanhan/55079/view
Харин 400 сая төгрөг зээлээд алга болсон Жунайн Даваасүрэн өнөөдөр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр бүртгэлтэй байсан ” Төгөлдөр өв” гэдэг компанийг өөринйхөө нэр дээр шилжүүлэн авч, захирлын албыг нь хашиж суудаг болжээ. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын нэр дээр байсан “Төгөлдөр өв” ХХК Өвөрхангай аймагт телевиз ажиллуулдаг.


Хэдийгээр тусгай зөвшөөрөл нь “Төгөлдөр өв” ХХК-ийн нэр дээр байгаа боловч телевизийг ажиллуулдаг компани нь “Арвай милк” болж, гэрээ хэлцлийг Арвай милк компани хийдэг болсон байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөг аваад алга болсон “Арвай милк” компанийн телевизийн холбоо барих утас, “Төгөлдөр өв” ХХК-ийн холбоо барих утас, яг ижил байх юм.

Энэ бүх баримт нэрээ солиод, эзэшигчдээ солиод байгаа энэ гурван компани ганцхан эзэнтэй гэдгийг баталж өгч байна. Өөрөөрхэлбэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтох гэгч хоёр хүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, түүнийгээ төлөхгүй зугтааж байгааг нотолж байгаа юм.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГ ДЭЭРЭМДЭХ АЖИЛД Х.БАТТУЛГА Ч ОРОЛЦЖЭЭ‼
#ЖДҮХС-г дээрэмдэх ажиллагаа өнөөдөр илэрч, энэ засгийн үед ч гарсан зүйл биш бололтой. Үе, үеийн Хөдөө аж ахуйн сайд нар ЖДҮХС-ийн мөнгөөр сайд дарга нарт ая тал засаж, мөнгийг нь өргөл барьц мэт өгдөг байсан гэдгийг энэ баримт гэрчилж байна. УИХ-ын дарга З.Энхболдод хамаарал бүхий дээрх компаниудад мөнгө олгох ажлыг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулж, зохицуулж өгч байсан аж.
Учир нь 2013 онд З.Энхболд УИХ-ын дарга, харин Х.Баттулга Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр мөн л Б.Батзориг сайд шиг ЖДҮДС-гийн мөнгийг хаа хамаагүй тарааж байв. Тэглээ гээд Х.Баттулга огцроогүй. Харин ч дэвшсэн. Өнөөдөр ЕТГ-ын даргын суудалд суучихаад “ЖДҮХС-ийн мөнгийг идсэн нөхөдтэй хариуцлага тооц” хэмээн хашгирч суугаа З.Энхболд гэхэд л тус сангаас шадар туслахууд, бэр, худынхаа нэр дээр авсан зээлээ төлөөгүй л сууж байна.

ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан, Францаас онгоцоор 50 үхэр ачиж авчраад мөнгөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар даалгасан З.Энхболдтой хамаарал бүхий компаниуд нэрээ, эзэмшигчээ байн байн сольж, зээлээ төлөхөөс зугатаж сууна. Үнэхээр л З.Энхболд тийм шударга хүн юм бол одоогоос 5 жилийн өмнө ЖДҮХС-аас зээл авсандаа, бас өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүйдээ ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн тоог Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийнхэн нэлээн тэлж байгаа. Ерөнхийлөгч энэ мэдээллийг нэлээн эмзэг хүлээн авч, өөрийн хоёр зөвлөхөө үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Үүнээс гадна түүний Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр (2018.11.15) ажлаа хүлээлгэж өгсөн. Тэд цөм ЖДҮХС-аас тэрбумаар тоологдох хэмжээний зээл авсан нь нотлогдсон. Харин энэ удаа Тамгын газрын дарга З.Энхболдын баримт дэлгэгджээ. З.Энхболд дарга аа! Та бас ЖДҮХС-гаас зээл авсан уу. Энэ мэдээлэл үнэн үү. Шударга бус зөвлөх, Хэвлэлийн албаны дарга аа үүрэгт ажлаас нь чөлөөлөх зориг гаргасан ЕТГ-ын дарга Та үүнд энэ мэдээлэлд хариу өгнө үү.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм17 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм19 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр18 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Улс төр20 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв