Нийгэм
Бензинээс илүү МӨНГИЙГ ЗОГСООЛД зарцуулдаг хотынхон

Нийслэлчүүдэд тохиолддог түмэн зовлонгийн нэг нь автомашины зогсоолын асуудал болоод байна. Түгжирч, түгжирч явчихаад дахиад 20-30 минутыг зогсоол хайхад зарцуулна. Ажилдаа очих, албан газраар үйлчлүүлэх, үзвэр үйлчилгээний газар, зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэх бүртээ л энэ бэрхшээлийн өмнө нүүр тулгарна. Хэдийгээр том, том бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа ч ихэнх нь зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэж чадаагүйгээс иргэд зогсоолын асуудалтай өдөр бүр, цаг тутам тулгарч байгаа юм. Гэтэл энэ байдлыг зарим нэг газрууд овжин гэгч нь ашиглаж, газар түрээслэж, авто зогсоолоор бизнес хийх байдал нэлээн газар авчээ. Мэдээж үнэ, төлбөрийг нь цаанаас нь журамлаж, тогтоосон зүйл гэж байхгүй. Тухайн газар өөрсдийнхөө дураар л өдрийн тэд, цагийн эд гэж үнэ тогтооно.
Үүнийг дараад төр, хувь гэлтгүй л авто зогсоолын бизнес эрхэлж, иргэдийнхээ халаас руу өнгийж байна. Тодруулбал, авто зогсоол нь тухайн байгууллагын хувьд зүгээр сууж байгаад л хэдэн зуугаар нь мөнгө олох бизнес болчихоод байна. Нэг жишээ дурдахад л, Сүхбаатарын талбайн урд хэсгийг нийтийн эзэмшлийн талбай болгож, 200 гаруй автомашины үнэгүй зогсоол байгуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байдаг. Гэтэл төд удалгүй хувийн аж ахуйн нэгжийн газар болж, үнэ төлбөртэй ашиглуулсаар байна. Тэрхүү зогсоолд иргэд машинаа тавьсан бол цаг тутамд 1000 төгрөг төлж байна.
Ингээд энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо.
Б.Сайнжаргал: Албан байгууллагууд зорилтот хүмүүстээ л зогсоолоор үйлчлэх хэрэгтэй
Нэгдүгээр эмнэлгийн зогсоолд нэг цагийн 1000 төгрөгөөр машинаа тавиад эмнэлэг рүү орж хүн эргэх гээд явж байна. Сая ороход зогсоол нь дүүрсэн гэж байна. Гэхдээ орж байгаа хүмүүсийн зорилгыг нь асууж байж оруулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Төлбөртэй байсан ч яах вэ, төлбөргүй бол хамаа хамаагүй хүн орж ирээд машинаа тавиад байх байлгүй. Ер нь гадуур яваад ажил хөөцөлдөхөд төлбөртэй зогсоолд л машинаа тавихгүй бол цаг хугацаа их алддаг. Би байнга гадуур явдаггүй ч зогсоолын төлбөрт өдөрт 5000 төгрөг зарцуулдаг. Уг нь ингэж хаа сайгүй зогсоол хийж иргэдийн халаасыг тэмтэрч байхаар газар доорх зогсоол хийж зөвхөн зорилтот хүмүүстэй үйлчилдэг бол зүгээр юм шиг санагддаг.
Б.Мөнхбат: Бензинээсээ гадна 10 мянган төгрөгийг зогсоолын төлбөр зарцуулдаг
Төлбөртэй зогсоолуудыг хязгаарлах цаг нь болсон. МУИС-ийн хоёрдугаар байрны урд талын талбай хүртэл төлбөртэй зогсоол болчихсон байна лээ. Тэнд очоод зогсоолд л тавихгүй бол өөр зогсох газаргүй болчихсон байх жишээний. Ер нь өдөрт бензиний мөнгөнөөс гадна 10000 төгрөгтэй явахгүй бол хаана ч очоод ажлаа бүтээхэд машинаа байрлуулж чадахаа больчихсон байна. Энд, тэнд явахдаа нэг удаад дор хаяж 1500, 2000 төлбөртэй зогсоолуудад машинаа тавьж байна. Гучин минут нь 500 төгрөг гээд төлбөр нь минутаар өсдөг шүү дээ. Нэг газар ороод ажлаа бүтээгээд гараад ирэхэд хоёр, гурван цаг болж 2500 төгрөг зогсоолын төлбөрт өгөх гэх мэтээр өдөрт заавал зогсоолын төлбөрт 5-10 мянган төгрөг зарцуулж байна. Тиймээс энэ төлбөртэй зогсоолд хязгаарлалт хийж, төлбөргүй зогсоолынхоо тоог нэмэгддүүлэх хэрэгтэй байна.
Б.Баттөр: Зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлс.нийхээ төлөө авто зогсоолын төлбөр төлөх ёсгүй
Би төлбөртэй зогсоолын зовлонг сайн мэдэхгүй л дээ. Ажил гэрийн хооронд грашаас гарш хүрдэг. Гэхдээ зарим үед амралтын өдрөөр зах худалдааны төвөөр ч юм уу, гадуур явах ажил гарна. Энэ үед зогсоолууд нэг бол дүүрчихсэн гээд оруулахгүй, эсвэл 1000-2000 төгрөг нэхдэг болчихсон байна лээ. Би худалдааны төвөөр орж үйлчлүүлж тэдний бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч орлого оруулах гэж байхад надаас зогсоолын төлбөр нэхэж байгааг ер ойлгоогүй. Та манайхаар үйлчлүүлэх бол машиндаа 1000, 2000 төгрөгийн татвар төлөх ёстой гэдэгтээ адилхан байна шүү дээ. Тэгэхээр ядаж зах, худалдааны төвүүд авто зогсоолоо үнэ төлбөргүй болгох хэрэгтэй. Дээрээс нь мөнгө авч байгаа бол хангалттай зогсоолтой байх хэрэгтэй. Хэдхэн машин оруулаад л дүүрчихсэн гэх юм бол зогсоол байгуулж яах юм бэ тийм биз дээ.
Ч.Батмөнх: Зай, завсаргүй баригдсан барилгаас болж бид зогсох газаргүй болчихоод байна
Иргэдэд ер нь зогсох газар олдохоо больчихоод байна. Төлбөргүй, төлбөртэй аль ч зогсоол нь олдохгүй юм. Улаанбаатар хотод зай завсаргүй шамбааралдан баригдсан барилгууд их болж байна. Үүнээс болж л орон сууц нь ч тэр, албан газруудын хувьд ч иргэд машинаа зогсоолд тавихад бэрх болоод байна. Сүхбаатарын талбайд иргэддээ зориулаад төлбөргүй зогсоол байгууллаа гээд л сайхан, сайхан яриад байсан. Удсан ч үгүй нөгөөх нь төлбөртэй болчихсон байгаа байхгүй юу. Үүнийг нь мөнгө олох гэсэн нэг арга гэж л харж байгаа. Ер нь төлбөртэй зогсоол бол ашигтай хэрнээ эрсдэлгүй бизнес болчихлоо шүү дээ. Үүнийг шийдвэр гаргах түвшний байгууллагууд анхааралдаа авч цэгцлэх л хэрэгтэй.
Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 39 үйлчилгээ эрхлэгчтэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 39 байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.
Хэрэгжүүлэгч байгууллага |
Үйлчилгээ эрхлэгч | Хаяг, байршил | |
1 | НАЗХГ | “Ханбүргэдэй” ХХК | Баянгол дүүргийн 4-р хороо, “Ханбүргэдэй” ХХК-ны зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2 газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
2 | НАЗХГ | Иргэн З.Бэрцэцэг | Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 3 яамны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
3 | НАЗХГ | “Чингэс колл” ХХК | Сонгино-Хайрхан дүүргийн 16-р хороо, Хархорин захын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
4 | НАЗХГ | “Гурван Гал” ХХК | Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гурван гал худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
5 | НАЗХГ | Иргэн Ш.Баатархуяг | Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
6 | НАЗХГ | “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ | Баянгол дүүргийн 5-р хороо, 3-р эмнэлгийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
7 | НАЗХГ | “Бодь цамхаг” ХХК | Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхгийн талбайн орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
8 | НАЗХГ | “Туушин зочид буудал” ХХК | Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
9 | НАЗХГ | “Акела секьюрити” ХХК | Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж, “НИК” ХХК-ийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
10 | НАЗХГ | “Бэрцэцэг холбоо” ТББ | Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
11 | НАЗХГ | “Улаанбаатар Синема” ХХК | Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
12 | НАЗХГ | “Гоо мөнх фарм” ХХК | Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
13 | НАЗХГ | “Өсөх дэлгэрэх ирээдүй” ХХК | Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
14 | НАЗХГ | “Эрин Монгол Групп” ХХК | Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
15 | НАЗХГ | “ИЙСТ ГАРДЕН” ХХК | Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төвийн хашаан доторх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
16 | НАЗХГ | “Минж өгөөж” ХХК | Сонгино-Хайрхан дүүргийн 17-р хороо, Москвагийн гудамж 43Б байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
17 | НАЗХГ | “Скай пийпл” ХХК | Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж “Модерн Номадс” рестораны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
18 | НАЗХГ | “ТЭМЖИН” ХХК | Чингэлтэй дүүргийн 4-р хороо, ЧД-н ЗДТГ-ын байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
19 | НАЗХГ | “ДИ ЭЙЧ ТИ ”ХХК | Баянгол дүүргийн 13-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө SOLO MALL худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
20 | НАЗХГ | “Ногоон тэнгис”ХХК | Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
21 | НАЗХГ | “Нийслэлийн Өргөө
амаржих газар” |
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягт байрлах өөрийн ы болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
22 | НАЗХГ | Автотээврийн “Тав” ХХК | Сонгино-Хайрхан дүүргийн 18-р хороо, Автотээврийн “Тав”-ний байрны зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
23 | НАЗХГ | “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордон” | Баянгол дүүргийн 2-р хороо, МҮЭ-ийн соёлын төв ордны хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
24 | НАЗХГ | “Галхувь” ХХК | Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж 19/2 тоот байрлалтай “Галхувь” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
25 | НАЗХГ | “Хөрс Автосервис” ХХК | Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо, Москвагийн гудамж 125 тоот “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
26 | НАЗХГ | “Викторицентр” ХХК | Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
27 | НАЗХГ | “БСБ электроникс” ХХК | Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж 100 айл, БСБ суперстор баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
28 | НАЗХГ | “ЗСНБ” ХХК | Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Сүхбаатарын гудамж, “Метромолл” Их дэлгүүрийн баруун болон урд талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
29 | НАЗХГ | “Номадс Хоспиталити” ХХК | Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 6-р хороо, BD`s, Салм паб, Модерн Номадс-1 ресторануудын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
30 | НАЗХГ | Иргэн Ю.Батсайхан | Чингэлтэй дүүргийн 4-р хороо,Самбуугын гудамж 1/3 нутаг дэвсгэр байрлах “Эс Девеломент” ХХК-ийн өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
31 | НАЗХГ | Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний нэгдсэн Авто бааз” ОНӨААТҮГ | Баянзүрх дүүргийн 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө БЗД-ийн ЗДТГ-ын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
32 | НАЗХГ | “БСБ электроникс” ХХК | Чингэлтэй дүүргийн 3-р хороо, баруун 4 зам “Элба төв” өөрийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
33 | НАЗХГ | “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”ОНӨААТҮГ
|
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Замын цагдаагийн газрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
34 | НАЗХГ | “Бий секьюрити”ХХК
|
Сонгино-Хайрхан дүүргийн 19-р хороо, СХД-ийн ЗДТГ-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
35 | НАЗХГ | “Түрэлт” ХХК | Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төвийн зүүн талын “Улаанбаатар хотын банк” ХХК-ний эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
36 | НАЗХГ | “Маргад шилтгээн” ТББ | Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол Гранд Плаза цогцолборын хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
37 | НАЗХГ | “Рокмон” ХХК | Баянгол дүүргийн 2-р хороо, Үндсэн Хуулийн гудамж-24 “Рокмон Бюлдинг” оффис төвийн хойд талын өөрийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
38 | НАЗХГ | “Сонгинохангай” ХХК | Сонгино-Хайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр хороолол, Саппоро үйлчилгээний төвийн зүүн болон урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
39 | НАЗХГ | Иргэн А.Сэлэнгэ | Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо Москва хороолол 18070, Москва гудамж 157 тоот “Гар утас худалдаа” төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол |
Жолооч нар хүснэгтэд байгаа 39 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй. Гэтэл өнөөдөр жолооч нар дэлгүүрт орлого оруулсаныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна. Дээрээс нь авто зогсоолын бизнес нэлээд газар авч, жолооч нар шатахууны мөнгөнөөс ч их төлбөрийг зогсоолд зарцуулж байгааг иргэд хэлж байна. Тиймээс энэ авто зогсоол гэх ашигтай хэрнээ эрсдэлгүй бизнест хяналт тогтоож, цэгцлэх цаг хэдийнээ болжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм17 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм19 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр18 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Улс төр20 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв