Улс төр
М.Энхболдыг хамгаалж, у.хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй танилц

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн даргын суудлаас огцорсон Д.Хаянхярваа сэтгүүлч нарын өмнө мэдэгдэл хийхдээ хөмхий зууж байгаад “Одоо би Засгийн газрыг огцруулна. УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын дарга, МАНАН-гийн загалмайлсан эцэг гэгдэх М.Энхболдыг өмгөөлж, хамгаалахын тулд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буулгаж, МАН-ын даргын сандал ширээнээс нь салган, өөрсдийнхөө ноёрхолыг тогтоохоор улаарч байгаа эрхэм гишүүд өнөөдөр УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьлаа. М.Энхболдыг хамгаалж, У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй танилц.
- МАНАН-гийн удирдагч, 60 тэрбумын хэргийн гол гэм буруутан, газрын наймаачин УИХ-ын дарга М.Энхболд
- 800 тэрбумын концессийн гэрээнээс болж огцорсон экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
- Хонгорыг хордуулсан, ЖДҮХС-гаас охин, хүргэндээ мөнгө авч өгсөн, Бүлгийн даргын суудлаа огцорсон Д.Хаянхярваа
- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрөөс 81.4 тэрбум төгрөг авсан О.Содбилэг
- Бондны мөнгөнөөс 109,652 тэрбум төгрөгийг “МАК” компанийн нэрээр авсан Н.Номтойбаяр
- АСЕМ-ийн мөнгөнөөс 60 тэрбум төгрөг авч хотхон барьсан “МCS”-ийн Л.Энх-Амгалан
- БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах үзүүлсэн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв” –ийг хувьдаа завшсан Д.Оюунхорол
- УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойрогтоо бидон, гутал тараахаас өөр юу ч хийгээгүй М.Билэгт
- Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж чадалгүй хариуцлага хүлээж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ
- Монголын Цөмийн санаачлага гэдэг төслийн хүрээнд Монгол улсад уран баяжуулах бүс байгуулж, бүс нутгийн тодорхой улс орнуудыг цөмийн түлшээр хангахыг санаарахсан, гадаадын даадын бэлтгэгдсэн агент хэмээн нэрэлэгдэж байсан УИХ-ын гишүүн А.Ундраа
- Гишүүн болонгуутаа 3 тэрбумаар байр худалдан авч, Засгийн газрын хэрэг эрхэлэх газрын даргын суудлаа алдаж, байнга уурлаж явах болсон Ж.Мөнхбат
- Өөрийнхөө хувийн компанид 77 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авч өгсөн хэргээр сайдын суудлаасаа буусан С.Бямбацогт
- Хятадуудтай хамтран төмрийн хүдрийг хятад руу зөөж, Оффшор бүст их хэмжээний хадгаламжтай болсон Б.Дэлгэрсайхан
- Төрсөн дүү Б.Одончимэгтээ ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Хүргэн дүү В.Үнэнбатыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлаар томилуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
- Хүүдээ ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн. Сонгогчдоосоо уучлалт гуйхаас татгалзсан УИХ-ын гишүүн Н.Оюундарь
- Ээжийнхээ нэр дээр ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкинд зээлийн баталгаа гаргаж өгч Монгол Улсыг 51 сая ам.долларын өрөнд оруулсан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- ЖДҮХС-гаас нийтдээ 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөг аваад эргүүлж төлөхгүй, Капитал банкаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд зээлж байгаа УИХ-ын гишүүн Н.Ундармаа
- МАХН-д элсэж, Н.Энхбаяраас урваж, Хүнс хөдөө аж ахуйн сайд болох гэж оролдоод бүтэлгүйтсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
- Архангай аймгийн төсөв хөрөнгийг үрэн таран хийсэн, хууль бус алт олборлогч компаниас хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж, ганц худагт хоригдож байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
- М.Энхболдын шадар туслахуудын нэг. Нийслэлийн газрын наймааны хэрэгт нэр холбогдож явсан УИХ-ын гишүүн Д.Ганболд
- Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйж байсан. MCS-ээс 18 тэрбум төгрөгөөр Гоёо ХХК-ийг худалдаж авсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
- Бөхийн өргөөг өөрийн болгохоор үндэсний бөхчүүдийг 10 гаруй жил талцуулан хэрэлдэж байгаа УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
- МЗЭ-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд холбогдон АТГ-т шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
- Засаг болгоноос сайдын суудал горилж, хоосон хоцорсондоо бухимдаж суугаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
- Өөрөө, өөрийгөө огцруулахаар гарын үсэг өргөн барьсан ганц сайд. Түүнийг Хүрэлсүхийн хамгийн муу сайд нарын нэг гэдэг. Тэрээр сайд болонгуут яамны тамгыг хуурамчаар хийлгэсэн, нөхрийгөө “ Эрчим хүчний хөгжлийн төв”, ТӨХК, “УБДС” ТӨХК-ийн захирлааар, охиныгоо БОАЖЯ-ны Аялал, жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар томилуулсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
- Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, 500 саяын авилгын хэргээр АТГ-т шалгагдаж байсан Ш.Раднаасэд
- Би та нараар ажлаа дүгнүүлэх болоогүй байна. Би чамайг гуйгаагүй шүү. Чи битгий давраад байгаарай” хэмээн өөрийн сонгогчдоо загнаж, М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны үеэр намынхаа нэрийг Өмнөговь аймагт шавартай хутгасан Ж. Амарзаяа
Эдгээр гишүүд яагаад гарын үсэг зурав. Тэдэнд ямар эрх ашиг байв. Дээрх 27 гишүүнийг үндсэнд нь “Өш хонзон өвөрлөгчид”, “Концессийн гэрээчид, “ЖДҮчид”, “Сайдын суудал горилогчид” гэж үндсэнд нь 4 ангилж болох юм.
ӨШ ХОНЗОН ӨВӨРЛӨГЧИД
Дээрх жагсаалтыг харахад өнгөрсөн жил 800 тэрбумын концессын гэрээнээс болж огцорсон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд У.Хүрэлсүхийг унагаж, хонзонгоо тайлахаар бүгд гарын үсэг зуржээ.
- Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол
- Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил
- Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн
- Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр
- Батлан хамгаалах яамны сайд асан Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын МАН-ын Бүлгийн даргаас огцорсон Д.Хаянхярваа
- Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж чадалгүй хариуцлага хүлээж ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ
- Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудлыг Ч.Улаанд алдаж гомдож өширөхсөн Д.Тэрбишдагва
КОНЦЕССИЙН ГЭРЭЭЧИД
Дээрх гишүүд сайд байхдаа эрх мэдлээ ашиглан концессийн гэрээнээс асар их мөнгө завших гэрээг Засгийн газартай байгуулж байсан юм.
- Н.Номтойбаярын компани 79 тэрбум төгрөг авна. Засгийн газар хууль, өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчиж Н.Номтойбаярын МАК-тай 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ байгуулсан.
- УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” компанийн концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсан.
- Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг ажлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын “Эн Си ЭФ” компани гүйцэтгэхээр концессийн гэрээ байгуулсан.
ЖДҮЧИД
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дотор 5 хүн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой байна.
- Төрсөн дүү Б.Одончимэгтээ ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
- Хүүдээ ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь
- Ээжийнхээ нэр дээр ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- ЖДҮХС-гаас нийтдээ 48 тэрбум 447 сая 106 мянга 868 төгрөг аваад эргүүлж төлөхгүй, Капитал банкаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд зээлж байгаа УИХ-ын гишүүн Н.Ундармаа
- Охин хүргэндээ ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө авч өгсөн Д.Хаянхярваа
САЙДЫН СУУДАЛ ГОРИЛОГЧИД БУЮУ 3-Р ЭЭЛЖИЙНХЭН
Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурахдаа доорх нэр бүхий гишүүдэд сайдын суудал амалжээ.
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
- УИХ-ын гишүүд Д.Ганболд
- УИХ-ын гишүүн А.Ундраа
- УИХ-ын гишүүн Б.Билэгт
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
- УИХ-ын гишүүн Ж.Амарзаяа
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
УИХ ДАХЬ ТЭРБУМТАНУУД
МАН-ын намын даргынхаа эсрэг босч, Засгийн газрааа огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ын гишүүдийн жагсаалтыг харахаас бас нэг сонин өнцөг харагдана. Эдгээр гишүүдийн бараг тал хувь нь тэрбумтнууд.
- Л.Энх-Амгалан 60.5 тэрбумын хөрөнгөтэй. 3 орон сууц, 2 үйлчилгээний газар нь 4 тэрбум 370 саяар үнэлэгддэг. Мөн Л.Энх-Амгалан гишүүн нэг тэрбум 654 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
- О.Содбилэг хамгийн их орлоготой, 11 компанитай. Нийт орлого нь 21 тэрбум.
- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы жилийн орлого 10 тэрбум бөгөөд нийт зургаан тэрбумын үнэтэй гурван орон сууц, 50 саяын үнэ бүхий “Mercedes Benz G 55 AMG” машинтай. Тэрбээр гурван тэрбум 478 сая төгрөгийн хадгаламжтай.
- С.Бямбацогт 4 тэрбум 64 саяын орлоготой, 2 тэрбум 350 сая төгрөгийн хадгаламжтай.
- Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэг тэрбум 382 сая төгрөгийн орлоготой.
- Ц.Мөнх-Оргил нэг тэрбум 802 саяын орлоготой, 2 тэрбум 939 саяын хадгаламжтай.
- Б.Ундармаа нэг тэрбум 15 сая төгрөгийн орлоготой
- Н.Оюундарь. Жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөгийн орлоготой
- УИХ-ын дарга М.Энхболд 1 тэрбумын үнэтэй орон сууцтай. Түүний мал л гэхэд 900 сая.
- Ж.Мөнхбат 3 тэрбумын 2 давхар тансаг байртай.
- М.Билэгт 4 тэрбум 210 саяар үнэлэгдэх 1684 м.кв газар эзэмшдэг.
- Д.Оюунхорол 9 тэрбум 172 саяар үнэлэгдэх 2 орон сууц, 3 үйлдвэр үйлчилгээний барилгатай.
- Д.Тэрбишдагва 23 тэрбумын хөрөнгө бүхий 13 компанитай.

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.