Дэлхий дахинд
Турк Курдын эсрэг дайралтаа зогсоож, АНУ эдийн засгийн хоригоо цуцлахаар болов
Сирид таван өдөр гал зогсоох хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх болно гэж Туркийн тал АНУ-д мэдэгдсэн байна.
Үүний хариуд Турк улсын эсрэг аваад байсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг үүрэг болгосноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Хэдий тийм боловч Турк улс гал зогсоох хэлэлцээрийг зөрчвөл хориг арга хэмжээг дахин авна гэдгээ анхааруулжээ.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийсний дараа еврогийн эсрэг лирийн ханш чангарсан байна.
Түүнчлэн лхагва гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Курдын цэргийн дарга Мазлум Абдитай ОХУ-ын зэвсэгт хүчний Сирийн зүүн хойд хэсэгт хийж байгаа эргүүлийн ажиллагааны талаар ярилцсан байна. Турк улс ОХУ-тай тохиролцсоны дагуу Сири дэх курдуудын эсрэг ажиллагаагаа зогсоож байгаа юм.
Энэхүү тохиролцоогоор Туркийн талд эзэлсэн газар нутагтаа хяналтаа тогтоох боломжийг олгосон бол ОХУ болон Сирийн арми Турк, Сирийн хилийн бусад хэсгийг хянах юм. Тохиролцооны хүрээнд Курдын талд долоо хоногийн дотор хилийн бүсээс дотогш 30 км хүртэл газраас цэргээ татахаар болжээ.
Эх сурвалж: bloombergtv.m