Дэлхий дахинд
Европ дахь цагаачлалын хямрал
2018 оны долдугаар сард Брюссельд Европын холбооны орнууд цагаачлалын асуудлаар ярилцаж гишүүн улс орнууд цагаачдыг сайн дураараа хүлээн авах дүрвэгсдийн асуудлаар Туркт хоёрдугаар ээлжинд гурван тэрбум евро хуваарилах, Европын холбооны дэргэд хууль бус цагаачдын асуудал хариуцсан төв байгуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.
Статистика
2014-2015 онд Европ сүүлийн 10 жилд тохиож байгаагүй цагаачдын хямралтай тулгарсан юм. Африк, Ойрхи Дорнодын орнуудаас хууль бус цагаачдын урсгал Европыг нөмөрсөн гэж болно. 2000-2010 онд Европт 20-25 мянган хүн хууль бусаар цагаачлан ирж байсан бол цагаачллаын олон улсын байгууллагын мэдээгээр 2014 онд Европт 900 мянга, 2015 онд нэг сая 48 мянган хүн иржээ.
Цагаачдын урсгал ихэвчлэн Сири, Афганистанаас ирж байгаа бол Ирак, Ливиэс ирэгсэд зохих хувь эзэлж байна. Нийт цагаачдын 25 нь Африкийн Эритрей, Судан, Өмнөд Судан, Конго, Сомали, Мавритан, Марокко, Тунис, Алжир, Мали, Нигери, Камерун, Габоны иргэд байжээ.
Харин 2016 онд Европ руу чиглэсэн цагаачдын урсгал харьцангуй хорогдож 390 мянга болсон бол 2017 онд 186 мянга болсон баримт байна. 2018 оны эхнээс 56 мянган цагаач, 309 мянган дүрвэгч иржээ.
Еврокомиссын мэдээгээр 2015 оноос 2018 оны зургадугаар сар хүртэл нийтдээ 1,6 сая хууль бус цагаач Европт ирсэн мэдээ байна.
Гол шалтгаан
Европ руу чиглэсэн цагаачдын урсгал нэмэгдэх гол шалтгаан нь 2010-2011 онд арабын ертөнцөд өрнөсөн “Арабын хавар”. Чухам үүнээс болж Хойд Африк, Арабын хойг, Ойрхи Дорнодын орнуудын дотоод улс төрийн байдал тогтворгүйжсэн нь ард иргэд нь сайн амьдрал хөөн гадаадад руу тэмүүлэх шалтгаан болсон. Үүний зэрэгцээ Сири, Ливийн дайн, алан хядагч “Лалын улс” бүлэглэл Сири, Иракт газар нутгаа тэлсэн, талибуудын үйл ажиллагаанаас болоод Афганистанд аюулгүй байдал алдагдсан, Өмнөд Сахарын орнуудад нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн зэрэг нь нөлөөлсөн юм.
Өөр нэг шалтгаан бол хүмүүсийг хил давуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн сүлжээ өргөжсөнтэй холбоотой. Зөвхөн 2015 онд гэхэд л хүмүүсийг хууль бусаар хил давуулдаг бүлэглэлийн үйлчилгээг хууль бус цагаачдын 90 хувь нь ашиглан Европт ирсэн бол гэмт хэргийн бүлэглэлийн ашиг 3-6 тэрбум еврод хүрсэн гэж Европын цагдаагийн байгууллага тооцжээ.
Хууль бус цагаачдын гол маршрут
Европын орнуудын цагаачлалын албадын мэдээлж байгаагаар бол хууль бус цагаачид Европт аяллын визээр юм уу, хуурамч баримт бичгээр, баримт бичиггүйгээр шууд хил даван орж ирдэг байна. Тэд ихэвчлэн Газар дундын тэнгисээр орж ирж байгаа бол Умард Африкаас Пиринейн хойгоор Испанид ирээд дараа нь Франц, Италид ирдэг бол өөр нэг зам нь Итали, Мальтад ирж байгаа юм.
Туркээс Грек, Болгарт ирээд эндээсээ Албани, Боснии Герцеговин, Австри, Черногор, Серб Македон Унгар, Германаар дамжаад Швед рүү явдаг зам бас байна.
Эмгэнэл, аврах ажиллагаа
Европ руу чиглэж яваад амь алдсан хүний тоог шинжээчид нарийн гаргаж чадахгүй байгаа юм. Цагаачид Газар дундын тэнгист живсэн тохиолдол бүр 2000 оноос эхлэлтэй. 2012 онд Газар дундын тэнгист 500, 2013 онд 600, 2014 онд 1500, 2015 онд 3,8 мянган хүн живж амь алдсан тоо бий. Гэтэл 2016 онд 1143 хүн усанд үйж амиа алдсан гэжээ. Олон улсын цагаачлалын байгууллага тооцжээ. 2017 онд энэ тоо 3116 болжээ.
2013 оноос Италийн цэргийн хөлөг, нисэх онгоцууд эргүүл хийж эхэлсэн бол 2015 оны зургадугаар сараас цагаачдыг аврах тэнгисийн цэргийн EUNAVFOR Med ажиллагаа эхлүүлж зөвхөн 2016 оны наймдугаар сард гэхэд л 25 мняга гаруй хүнийг аварсан байна.
Дүрвэгсдийг суурьшуулах төлөвлөгөө
Европын холбоо 2015 оны тавдугаар сард гишүүн 28 орондоо цагаачдыг тархаан суурьшуулах хуваарь гаргаснаар улс орнууд нийт 40 мянган дүрвэгчийг хүлээн авах болсон. Есддүгээр сард үүнийгээ өөрчилж 120 мянган хүнийг хоёр жилийн хуагцаанд хүлээн авахаар болжээ. Гэтэл Чех, Унгар, Румын, Словак улсууд дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзлаа. Үүнээс үүдээд Еврокомисс 2017 оны есдүгээр сард шинэ хуваарь гаргаж 2019 оны аравдугаар сар хүртэл 50 мянган хүн хүлээн авах богож Европын холбооноос 500 сая евро зарцуулах болжээ.
Турк Европын холбоо хоёрын хамтын ажиллагаа
2015 , 2016 онд Европ руу дүрвэгсэд орж ирдэг гол урсгал болсон Турктэй Европын холбоо хэлэлцээр хийж шийдэлд хүрсэн байна. Энд Туркт ирэх эрх авсан сирийн хууль бус цагаачдыг нэгийг харьцах нэг гэсэн зарчмаар сольж байхаар тохирсон. Хууль бус цагаачдыг Туркт буцаах, сирийн хууль ёсны дүрвэгчийг Европын холбоо руу илгээнэ гэсэн үг. Хууль бус дүрвэгчийг Турк эх оронд нь буцаах ёстой.
Үүний тулд Европын холбооноос Туркт гурван тэрбум еврогоор хоёр удаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсний эхний ээлжийн 2,9 сая еврог шилжүүлчихээд байгаа юм. Өнөөдөр Туркийн нутагт 3,5 сая дүрвэгч шийдэл хүлээгээд байж байгаа юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад17 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм22 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Нийгэм23 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
-
Улс төр15 мин өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ