Нийгэм
Хан-уул дүүргийн хэмжээнд улсын бүртгэлийн багц хуулийг сурталчлах, иргэдэд зориулсан мэдээллийн цаг зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбогдуулан иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг иргэдэд сурталчлан танилцуулах, мэдээллийг цагийг хууваарийг дагуу зохион байгуулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 80 гаруй албан хаагчид иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг сурталчлан ажиллалаа.
Мөн Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга болон 152 хэсгийн ахлагч нарт дүүргийн Соёлын ордоны их танхимд нийт 187 иргэнд мэдээ мэдээлэл өглөө. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-нд дүүргээс алслагдсан 13 дугаар хороо /шувуун фабрик/, 14 дүгээр хороо /Өлзийт хороо/-ны иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй иргэнд тус тус мэдээллийн цаг зохион байгуулж, шинэ багц хуулийн зохицуулалтын гарын авлагыг бүртгэлийн төрөл тус бүрээр 1000 ширхэгийг хэвлэж тараалаа.
Улсын бүртгэлийн багц хуулийг сурталчлах, мэдээллийн цаг зохион байгуулах ажил үргэлжилж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Нийгэм
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Нийгэм
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.
Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
Нийгэм
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний энэ өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг.
Эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна