Нийгэм
Жинхэнэ ждү-чдын бизнесийг боомилохоо зогсоо!!!!
ЖДҮ-г тойрсон улс төрийн дуулиан том бизнесменүүдэд олз болж ижил төрлийн бизнес эрхэлдэг жижиг дунд үйлдвэрүүд, жижиг наймаачдыг зах зээлээс бүрэн шахаж гаргахаар улайрч байна. ЖДҮ-тэй өнгөрсөн өдүүдэд бизнесийн бүхий л салбараас мөнгө босгодог “MCS” ,“Гацуурт”, “Петровис”, “Ньюком”, “Таванбогд” зэрэг төрийн мөнгийг угаадаг монопол компаниудаас энэ шунал нэвт ханхаллаа. Улс төрийн бужигнаан дүйвээнээр ашиг олж сурсан монопол компаниуд хэвлэлийн жижиг бизнесчид, хөнгөн хүнсний жижиг үйлдвэрүүд, фермерийн аж ахуй эрхэлж яваа энгийн ард иргэдийг ч чичилж, үйлдвэрлэл үйлчилгээг нь гацаан нэр төрд нь увайгүй халдаж байна. Тэдний жижиг бизнесийн орчинг булаах санаархлыг УИХ-ын гишүүд, АТГ-ынхан ч сайхан хөөсрүүлээд өгөв. Жижиг бизнес эрхэлж 50-100 хүний ажлыг байрыг цалинжуулж, 100-300 хүний амьдралыг залгуулж яваа жижиг бизнес эрхлэгчид, ждү-ээс зээлжиж, графикийн дагуу төлөлтөө хийж байгаа жирийн иргэдийн зээлийн мэдээллийг олон нийтэд бодитой хүргэх ажлыг ЖДҮ-ийн сангаас яаралтай хийхийг жирийн бизнес эрхлэгчид шаардаж байна. Төр засгийн 10 гаруй жил нэмж чадаагүй цалинг ажилчиддаа олгож, шударгаар хөдөлмөрлөж яваа олон зуун бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж ЖДҮ-ийн дуулианаар хаалгаа барихад хүрвэл ард иргэд л хохирч үлдэнэ. Хотын ойролцоо ферм, тахианы, сүүний, махны аж ахуй эрхэлж байгаа жирийн иргэний зээлийн төлөлтийн графикийг Их хурлын гишүүдийн ЖДҮ-ийн зээлийн төлөлттэй харьцуулж үзээд бодитой мэдээлэхийг АТГ-аас шаардаж байна. Жирийн жижиг дунд бизнесчдын ажлыг хийлгэ!!! Бизнесийг нь боомилохоо зогсоо Улстөрчдөө!!!
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад16 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм21 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр23 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм22 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ