Connect with us

Нийгэм

ШИНЭ ДУУЛИАН: “Саусгоби Ресурс” Овоот толгой ордоор Хятадын төрийн өмчит компанид ӨР-өө төлөх үү?

Нийтэлсэн

-

Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмшигч “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарласан нь тодорхой болоод байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн түр хугацааны  дарга Сүнь Мао ийм мэдэгдэл гаргалаа.

Эргэн санахад,  “Саусгоби Ресурс” компанийн охин компани болох “Саусгоби сэндс” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгой нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулах нь 2008 онд тодорхой болж байв.

Тэгвэл “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарлах болсон шалтгаан нь Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор одоогоос есөн жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэнтэй холбоотой юм. Тухайн үед тэд ЗЭЭЛ хэмээн тайлбарлаж байхтай зэрэгцэн “500 сая ам.долларын төлөөс нь “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны 29,9 хувь. Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци  500 сая ам.доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч байна” гэж харагсад байсныг сануулах хэрэгтэй байх.

Харин есөн жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д  хоёр хоногийн өмнө буюу 2018.11.19-нд багтаан төлөх байсан 41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй бөгөөд дампуурлаа зарлах нөхцөл байдал бүрдсэн гэж үзжээ.

Эндээс харахад, БНХАУ Монгол болон бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээгээ бодлогоор хумиж буйтай зэрэгцэн “Саусгоби Ресурс” компани Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр билүүт, Заг сүүж зэрэг нүүрсний орд газруудыг өрөндөө өгөөд, Монголоос гарахаар шийдсэн үү гэдэг асуудал анхаарал татахаар байгаа юм.

Сануулахад, “Айвенхоу  Майнз Монголия Инк”  компани 2008 оны наймдугаар сард  нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох  “Саусгоби Сэндс” ХХК-ийг Монголд байгуулж байв.  2007 оны  зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Саусгоби Ресурс” буюу “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан үүх түүхтэй. Улмаар “Саусгоби Ресурс”  нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ компанийн угшил Р.Фрийдландын “Айвенхоу” гэдгийг уншигч та ойлгосон биз ээ.

Р.Фрийдландын “Айвенхоу Майнз”-ын тухайд охин компаниудаа хөрөнгөөс тусгаарлах, татвараас зайлсхийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс орнуудын хууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор Нидерланд, Их Британийн Виржиний арлууд, Аруба зэрэг газар сайгүй тархаан байгуулдаг. Яг энэ жишгээ “Саусгоби Ресурс” дээр ч давтсан.

“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ЛИЦЕНЗҮҮД ХЭНИЙХ БОЛОХ ВЭ?

Өмнийн говийн найман суманд хайгуул хийж, Овоот толгой зэрэг  ордуудаас олборлолт хийсэн “Саусгоби Ресурс”-ийн удирдлагууд одоогоос зургаан жилийн өмнө 2012 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийж,  “Саусгоби Ресурс”-ын 57.6 хувийг 898 сая ам.доллараар үнэлэн худалдахаар гэрээлээд буй тухай мэдээллийг үүнийг өгүүлэгч би вээр анхлан нийтэлж байсныг тодотгоё. Нэг биш хэд хэдэн орд, тэр дундаа геологичдын хэлж ярьдгаар стратегийн ордын шууд үргэлжлэл болох орд газруудыг эзэмшигч “Саусгоби Ресурс” манайхнаас юу ч асуулгүйгээр өмнөд хөршийн төрийн өмчит компанитай тохирсон асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд чамгүй дуулиан дагуулж байв.

Зургаан жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” өр төлбөрийнхөө үлдэгдэл болох 41 сая ам.долларыг төлөхөөс татгалзаж байна.

Манай улсад төлөх ёстой 35 сая ам.долларын татвараас зугтаж, экс удирдлагууд нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өршөөл хүртэж байсан “Саусгоби Ресурс” энэ оны гуравдугаар улирлын байдлаар 24 сая ам.долларын орлоготой ажилласнаа тайлагнасан байдаг. Чухам харин дампуурлаа зарлах болсон шалтгаан нь БНХАУ-ын нүүрсний бодлоготой холбоотой юу гэдэг асуудал одоо анхааралд орж ирлээ. “Саусгоби Ресурс” дампуурлаа зарласнаар тэдний мэдэл дэх 2036-2047 он хүртэлх зөвшөөрөлтэй лицензүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал бас байна.

Хэдийгээр хөрш орон нүүрсний худалдан авалтаа танаж байгаа ч гуравдагч зах зээл Монголын нүүрсний өмнө нээгдэх ёстой цаг үе зүй ёсоор тулаад байна. Тиймээс Монголын нүүрсний бүлэг орд газрын эзэмшигч хэн байх вэ гэдэг сэдэв анхаарлын гадна үлдэх ёсгүй.

“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ХЯТАД УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ! 

“Саусгоби Ресурс” компанийн одоогийн удирдлагуудын мэдээллийг харахад ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байна. Энэ нь тус компани Хятадын төрийн өмчит “Чалко”-той хийсэн тохироогоо асуудал намжсаны дараа ажил хэрэг болгочихсон юм биш биз гэж харахад хүргэж байгаа юм. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогджээ. Дандаа л туршлага арвинтай хүмүүс гэж компанийн албан ёсны сайтад бичсэн байсан. Тэгвэл шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй ДАМПУУРЛАА зарлалаа.

Компанийн удирдлагуудтай танилц!

Гүйцэтгэх захирал Ван Шөүгао

  • Компанийн Гүйцэтгэх захирлаар 2018 оны зургадугаар сарын 1-нээс томилогдон ажиллаж байгаа. Ван Шөүгао нь төслийн менежмент, үйл ажиллагааны 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, мэргэшсэн уул уурхайн мэргэжилтэн бөгөөд Монгол Улсад болон дэлхийн олон уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан. 2017 оны гуравдагуур сараас 2018 оны тавдугаар сар хүртэл БНХАУ-ын Төмөрлөгийн металл үйлдвэрлэлийн гадаадын инженеринг ба барилга (CNMC), (Shenzhen Stock Exchange: 00758) компанид Чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны асуудал эрхэлсэн даргаар ажиллаж байсан ба тус албыг хашиж байх хугацаандаа Чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хяналтын төслийг амжилттай хариуцан хэрэгжүүлж байжээ. Мөн түүнчлэн Хятадын China Nonferrous Metal Mining Group (CNMC) болон түүний толгой компани болох Nonferrous Metal Mining (NFC) компанид олон улсын хэмжээний уул уурхайн олон төслүүд дээр ажиллаж байсан. Chambishi зэсийн уурхайн төслийн менежер, 2000-2006 онд Замби дахь зэсийн уурхайн төслийн менежер, дэд ерөнхийлөгч, 2011-2017 оны хооронд Монгол Улс дахь “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Санхүү эрхэлсэн захирал Жан Вэйгуо

  • 2018 оны зургадугаар сарын 1-нээс компанийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Жан нь Санхүүгийн нягтлан бодох бүртгэл, аудит, корпорацийн санхүүгийн удирдлагын 30 гаруй жилийн туршлагатай. Тэрбээр өмнө нь 30 гаруй жилийн хугацаанд NFC, CNMC компаниудын олон улс дахь охин компаниудад хэд хэдэн албан тушаал хашиж байсан. 2012 оны арваннэгдүгээр  сараас 2017 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд NFC-ийн Кыргизстан дахь салбар компанийн ерөнхийлөгчөөр, 2003 оны нэгдүгээр сараас 2004 оны нэгдүгээр сар хүртэл тус компанийн аудитын хэлтсийн орлогч даргаар, Гуандун Жужиан Ховор Металл ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар, 2004 оны нэгдүгээр  сараас 2007 оны есдүгээр  сар хүртэл NFC-ийн компанийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэлтсийн орлогч даргаар тус тус ажилласан. Сүүлд NFC-ийн барилгын салбарын хяналтын хэлтсийн даргаар 2018 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байсан бөгөөд 1982 оны есдүгээр сараас 1986 оны  долдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын Дунбэй Санхүү эдийн засгийн их сургуульд суралцан, эдийн засагч мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшсэн.

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гуо Аймин

  •  2018 оны зургадугаар сарын 1-ний  өдрөөс томилогдон ажиллаж байгаа. “Шаньси Хонгша” компанийн Монгол дахь төслийн менежмент дээр есөн жил ажилласан тэрбээр 1995 онд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийг геодезийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Жан Тао нь 2018 оны долдугаар сарын 3-наас дэд ерөнхийлөгч болон компанийн охин компаниудын ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. NFC компанид 2007 оны гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2012 он хүртэл “Цайрт Минерал” ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга, ерөнхий менежерийн алба болон хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Чэнь Жывэй

  • Компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-наас томилогдон ажиллаж байна. China Cinda (HK) Holdings Co. Limited (“Cinda HK”)-ийн ерөнхий менежерийн туслах болон тус компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга юм. Cinda HK нь “Саусгоби Ресурс” компанийн 17 хувийн хувьцааг эзэмшдэг хоёр дахь том хувьцаа эзэмшигч болох Novel Sunrise Investments Limited-ийн хувьцааг эзэмшдэг компани юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Ли Шяошяо

  • Ли нь “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-наас томилогдон ажиллаж байна. China Cinda (HK) Holdings Co. Limited (“Cinda HK”)-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Cinda HK-ийн хөрөнгө оруулалтын ажлыг өргөжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцдаг. Тэрбээр Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн юм. 2016 онд Cinda HK-д орохоосоо өмнө Ли нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Dingyi Group Investment Limited-ийн хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан.

“Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Чулууны Мөнхбат

  • 2015 оны есдүгээр  сараас “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр анх 2012 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн Засгийн газар олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдож байсан. Ч.Мөнхбат Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн төсөл дээр төслийн захирал, Дэлхийн банкны төслийн зохицуулагчаар ажиллаж байсан нэгэн юм.
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим