24 баримт
Санхүүгийн зах зээлийг элгээр нь хэвтүүлж байгаа С.Даваасүрэнгийн тухай 24 баримт
- С.Даваасүрэн хоёрдугаар 40 мянгатад өссөн нийслэлийн унаган хүүхэд. 24 дүгээр дунд сургуульд бүлгэмийн зөвлөлийн дарга байсан гэдэг.
- Нөхөр Одсүрэн нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Бид хоёр их сургуулиа төгсөөд л гэрлэсэн, ханилаад хорин гурван жил болж байгаа. Гурван хүүхдийн том хүү нь оюутан, хоёр охин нь сургууль, цэцэрлэгт.
- С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлсэн.
- 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгчээр ажилласан
- Шри Ланка Улсын Коломбо хотноо болсон хуралаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance)-ний 2018 оны даргаар энэ оны гуравдугаар сард сонгогдсон.
- 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 30-нд УИХ-ын даргын захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах болжээ.
- Монголын бүхэл бүтэн хөрөнгө, санхүүгийн зах зээлийн гол зохицуулалтыг хийж буй энэ хүн УИХ-ын дарга М.Энхболдын гэргийтэй нэг нутаг ус Ховдын гаралтай гэдгээрээ түрий барьдаг гэсэн. Угаасаа СЗХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгож баталсан ч байдаг.
- С.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2017 онд банкнаас бусад санхүүгийн салбар нийт дүнгээрээ 25 хувийн өсөлттэй ажиллалаа. Энэ бол өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр өсөлт. Салбар бүрээр нь хувааж харвал, даатгалын салбар 20, банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд 30 орчим хувиар хөрөнгө нь өссөн. Дээр нь хадгаламж зээлийн хоршоодын орлого сүүлийн арван жил байгаагүйгээр буюу 35 хувиар өслөө. Мөн үнэт цаасны зах зээл 2016 оныхоос 66, 2015 оноос 200 хувиар өссөн. Энэ бүх өсөлтийн үр дүнд 2.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ хүрсэн. Энэ нь Монгол Улсад үнэт цаасны зах зээл хөгжсөнөөс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна” гэж байжээ.
- Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн бүх оролцогчид СЗХ-ны дарга С.Даваасүрэнг “эсэргүүцэж” хамтран ажиллах боломжгүй гэдгээ ил, далд ярьцгааж байна.
- С.Даваасүрэн хатагтай түрэмгийн ааш, ажлын арга барилаас болж Японы “Жайка”-гийн хэрэгжих байсан төсөл хэрэгжих боломжгүй болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы индэр дээрээс “С.Даваасүрэн та өөрийн хувийн зан характераас болж бүхэл бүэн хэрэгжиж байсан Японы техникийн төслийг зогсоож болохгүй” гэж хэлж байсан байна.
- Компаниуд өсч дэвжиж, IPO гаргах хүсэлт өгөхөд хэдэн сар жилээр хариуг өгдөггүй байна. Уг нь ажлын 30 хоногт багтаан хариу өгөх ёстой ч даргын хамаарал бүхий танил талгүй бол наад зах нь 3-6 сар, нэг жил хүлээх нь энүүхэнд гэнэ. “Зоос гоёл” ХК гэхэд IPO гаргах хүсэлтээ өгөөд бүтэн нэг жил хариугаа авч чадаагүй байх жишээтэй
- С.Даваасүрэн ажлаа авснаас хойш 2016-2017 онд мэргэшсэн 58 хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зохицуулах хорооны нийт ажилтнуудын тал нь буюу 50 орчим хувь нь гудамжинд гарсан гэсэн үг юм.
- Гэхдээ цөөлж цомхон болгосон биш харин ч бүтцийг улам нүсэр болгож, данхайлгасан байна. Тодруулбал, өмнө нь дэд дарга хоёр, ажлын албаны дарга нэг, газрын дарга долоо, хэлтсийн дарга 17 нийт 24 удирдах ажилтан байсныг газрын орлогч дарга дөрөв, ахлах референт 16-г нэмж нийт 33 удирдах ажилтантай болсон аж.
- Эрхэм дарга С.Даваасүрэн үүрэгт ажилдаа томилогдсоноосоо хойш 13 удаа гадаадад зорчжээ. Шилэн дансанд тусгасан зөвхөн хоёр томилолтын онгоцны тийз болон зочид буудлын төлбөр нь 10 гаруй сая төгрөг болсон байна. Харин бусад томилолтуудын зардлаа шилэн дансанд тусгаагүй учир чухам татвар төлөгчдийн хэр хэмжээний мөнгийг гадаад томилолтонд зарцуулсан нь тодорхойгүй байна.
- Өнгөрсөн 2017 онд буюу ганцхан жилийн дотор 300 орчим сая төгрөгийг тусламж, шагнал урамшуулалд зарцуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
- Тус байгууллага нэг удаагийн буцалтгүй тусламжийг 196,3 сая төгрөгөөр нэг удаа, 75,0 сая төгрөгөөр нэг удаа, ажлын үр дүнгийн шагнал урамшуулалд 25,9 сая төгрөгөөр нэг удаа болгожээ. Тэр бүү хэл дөнгөж ажилд орсон ажилтанд гурван сая төгрөгөөр, дараа жил нь дахиад таван сая төгрөгөөр шагнал урамшуулал олгож байжээ.
- СЗХ нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож хоёр тэрбум таван зуун сая төгрөг болгон тогтоожээ. Тухайн үед энэ шийдвэрийг ББСБ-ууд эсэргүүцэж, УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байсан юм. Хурлаар хэлэлцсэн асуудлыг тогтоол болгож гаргахдаа СЗХ-ны дарга С.Даваасүрэн дур мэдэн СЗХ-ны тогтоолыг зассанд байгаа юм.
- 2017 оны зургадугаар сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд эерэг үнэлгээ өгч буйгаа дурдан, цаашид улам эрч хүчтэй ажиллахыг захив. Байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тогтоол гаргаж, СЗХ-нд тодорхой асуудлаар чиглэл өгөв.
- 2018 оны дөрөддүгээр сард УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нар болон Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд багтсан байна. Тус ажлын хэсгийн зорилго нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын УИХ-д ирүүлсэн гомдолд дурдагдсан ажил хэргийн зөрчил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын үйл ажиллагаанд байгаа эсэхийг шалгаж, санал дүгнэлт гаргаж танилцуулах ажээ.
- Санхүүгийн салбарын хувьд банк, даатгал, үнэт цаас бол тулгын гурван чулуу юм. Гэтэл үүсэж бий болоод 27, 28 жил болж байгаа үнэт цаасны зах зээл л гэхэд манайд бараг хөгжөөгүй байна гэж нэг удаа хэлж байжээ.
- Оюутан байхад Ардын багш Миеэгомбо, Гавьяат багш Б.Сувд нар маань маш их нөмөр нөөлөг, дэм тус болсон. 20 жилийн дараа Миеэ багшийнхаа хүү М.Энхболд даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон маань их сонин тохиолдол гэж ярьж байжээ.
- С.Даваасүрэн МАН-ын дарга М.Энхболдын зөвлөх байсны хувьд тус намын 2016 ны сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахад биечлэн оролцож тооцоо судалгаа гаргасан хүн. Тэр өөрөө “Бодлогын зохицуулалтын үр дүнд зээлийн хүү хоёр дахин буурна” гэж хэлж байсан байна.
- С.Давасүрэн: МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулахад өөрийнхөө хэмжээнд хүчин чармайлт их гаргаж ажилласан. Өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг ширхэгчлэн шинжилж үзсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжих талыг нь илүү, нарийн харж, чармайж хийцгээсэн. Солонгосын Сенгүрэ нам, Австрали, Английн Хөдөлмөрийн намын хөтөлбөрийг нарийвчлан харьцуулж, судалж хийсэн хөтөлбөр. 2016 он хүртэл нөхцөл байдал ямар байсан гэдгээ бодитойгоор тооцсон учраас ирэх хүндрэлүүдийг ч тооцсон гэжээ.
- С.Даваасүрэн “Санхүүгийн хүртээмжтэй, зохистой үйлчилгээ гэж чухам юуг хэлэх вэ гэхээр иргэдийн хэрэгцээнд нийцсэн, хямд эх үүсвэр бүхий, түргэн шуурхай үйлчилгээ юм. Ийм үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд санхүүгийн салбар тогтвортой, бас чадавхитай байх ёстой. Энэ талаар 2017 он тодорхой үр дүн гарсан жил байх болно” гэж .
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.