Нийгэм
АН хотын даргыг хамгаалах уу?

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан (НИТХ)-аар өнөөдөр /2018.11.27/ Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах эсэх тухай хэлэлцэн, шийдвэрлэнэ.
НИТХ нь нийт 45 гишүүнтэй . Тэдний 11 нь Ардчилсан намаас, 34 нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчид юм. НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ дахь МАН-ын бүлгийн нэгэн адил мөн хоёр хуваагдсан тул хотын даргыг огцруулах эсэх асуудал Ардчилсан намын гарт байна гэж хэлж болох аж. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний 11 гишүүн Ерөнхий сайдын санаачилсан хотын даргыг огцруулах саналыг үндэслэл муутай, дэмжихгүй хэмээн үзэж, кноп дарвал огцруулах боломжгүй болно.
Нөгөө талаас хотын даргыг огцруулах асуудал анх удаа НИТХ-д орж ирж буй юм байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт эл асуудлыг НИТХ хэлэлцэх байсан ч Ардчилсан нам, МАН-ын бүлгээс тус бүр завсарлага авах санал гаргасан тул хойшлогдсон. Харин өнөөдрийн хуралдаанаас эцэслэн шийдэхгүй бол хот төсвөө хэлэлцэх цаг хугацаагүй болно.
Өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх болоход НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өмнө тавьсан Ерөнхий сайдыг өөрийн биеэр оролцож, огцруулах асуудлаа танилцуулахгүй бол бойкот зарлах эрсдэлтэй аж. Учир нь, НИТХ-аас хотын даргын ажлыг сайн гэж үнэлэн, 80 гаруй хувийн үнэлгээ өгсөн атал огцруулах асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Иймээс сөрөг хүчин огцруулах асуудлыг санаачилсан хүн нь НИТХ-д өөрийн биеэр оролцох ёстой. Хот бол бие даасан статустай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Хүн амынх нь 40 гаруй хувь буюу 1.4 сая гаруй иргэн амьдардаг. Улсынхаа ганц нийслэлийн удирдлагыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд нь тавьсан атлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаа өмнөөсөө явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг үл тоомсорлосон хэрэг болж байна гэж Э.Бат-Үүл нарын төлөөлөгчид үзсэн. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах асуудлаа өөрийн биеэр танилцуулах шаардлага үүсээд байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.