Дэлхий дахинд
Ямалын тойргийн уугуул хүн ам 48 мянгад хүрчээ
ОХУ-ын хойд нутгийн Ямалын тойргийн уугуул хүн ам болох ненц, хант, селькуп иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 48 мянгад хүрээд байгааг Ямало-Ненецийн автономит тойргийн тэргүүн Дмитрий Артюхов мэдэгдлээ.
Арваннэгдүгээр сарын 21-25-нд Москва хотноо “Дни Арктики в Москве” нэртэй Арктикын форум зохиогдсон бөгөөд энэ форумын нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр ийнхүү мэдэгджээ.
“Арктикын бүс нутгийг эзэмших, ашиглах өргөн далайцтай арга хэмжээг Засгийн газраас авч байгаа нь бүс нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маяг, зан заншилд сөргөөр нөлөөлөөгүй. Тойргийн нийт хүн ам 540 мянгаар тоологдож байгаагийн 48 мянга нь Арктикын үндсэн уугуул иргэд болох ненц, хант, селькуп байна. Эдний 19 мянга нь өнөөг болтол нүүдлийн цаатан амьдралаар амьдарч байна. Сүүлийн найман жилийн байдлаар тундрын үндсэн аж ахуй эрхэлдэг иргэдийн тоо 30 хувиар өссөн” хэмээн Дмитрий Артюхов хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад17 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм22 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр24 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм22 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд22 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна