Connect with us

Нийгэм

Б.Энхжаргал: Тогтвортой, цалин өндөртэйг нь биш чамд их зүйлийг сургах ажлын байрыг сонго

Нийтэлсэн

-

“Залуу дуу хойлой” ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор дэлхийн 60 гаруй оронд салбартай “McKinsey & Company” -д эдийн засгийн ахлах шинжээчээр ажиллдаг Б.Энхжаргалыг урьж ярилцлаа. Бидний яриа түүний ажил, амьдралын туршилгаас болон залуучуудын боловсрол эзэмших хандлагын талаарх сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

 

– Сайн байна уу. Ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Анх Америкд суралцах болсон түүхээсээ хуваалцаач?

– Сайн байна уу. Намайг Энхжаргал гэдэг. Би Эрдэнэт хотод төрсөн. Тэндээ арван жилээ  Монтурк сургуулийг төгсөөд Америк руу University of Miami сургуульд эдийн засгийн ангийг сонгож суралцахаар явсан. Одоо бол “McKinsey” гэдэг стратеги зөвлөгөө өгдөг компанид ахлах шинжээчээр ажиллаж байна. Манай компани дэлхийн 60 гаруй оронд салбартай өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Яг үнэндээ ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ яг таг сайн судалж сонгоогүй ээ. Зүгээр л би Америк явж сурах ёстой гээд явсан. Мэргэжлээ сонгохдоо ч тэр эдийн засаг гоё гэж ярьдаг болохоор энэ мэргэжлийг сонгочихсон юм. Гэхдээ одоо бол энэ мэргэжлээ сонгосондоо тийм ч их харамсаад байдаггүй. Залуучууддаа хандаж хэлэхэд өөрийнхөө сонгож байгаа мэргэжлээ маш сайн судалж, төгсөөд  ямар ажил хийдэг хүн болох вэ гэдгээ сайн мэдэж, ажлын туршилгатай бусад  хүмүүсээс асуусны эцэст сонгох нь чухал гэж хэлэх байна.

– Тэгэхээр  одоо хийж байгаа ажлынхаа тухай ярихгүй юу. Одоогийн байдлаар ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ?

– Энэ ажилдаа орох гэж олон удаа ярилцлаганд орж нилээд их юм болж байж тэнцсэн. Одоо ажиллаад дөрвөн жил болох гэж байна. Эхний жил Miami дахь салбарт, одоо Prague дахь салбарт ажиллаж байна. Манай компани олон улсын томоохон бизнес корпорацид болон төрийн байгууллагуудад зөвөлгөө үзүүлдэг. Миний хувьд  сүүлийн хоёр жил компанидоо ажилласан төслүүдийнхээ үр дүнг тодорхойлдог багт ажиллаж байгаа. Энэ нь маш сонирхолтой төсөл. Тухайлбал,  мэдээлэл дээр шинжээч хийдэг гэсэн үг өөрөөр хэлбэл бүх ажиллаж дууссан төслүүдийнхээ үр дүнг хянаж, бусад салбарын төслүүдтэй харьцуулж тооцоог нь гаргадаг. Мөн жилдээ 1000-аас илүү үйлчлүүлэгчдийнхээ үр дүнд шинжилгээ хийдэг. Товчхондоо нэг иймэрхүү л байна.

– Цагаа хэрхэн хуваарилж ажилладаг вэ? 

Анх сургуулиа төгсөөд хоёр жилийг бусад залуучуудын адил өдөр шөнөгүй ажлаа хийж, бүх цагаа ажилдаа зарцуулсан

Ер нь Америкд залуучууд нь тийм сэтгэхүйтэй байдаг л даа. Хоёр жил маш сайн хичээчихсэн байхад дараа нь илүү том зүйлийг хийж чадах дархлаатай болох учраас тэр юм. Цаг зарцуулалтын тухайд залуу хүн учраас аль болох өөрийгөө хөгжүүлж, үргэлж суралцахыг эрмэлздэг. Мөн төлөвлөгөө гэдэг маш чухал. Би хувьдаа урт богино хугацааны ажлын төлөвлөгөө гаргаад түүнийгээ биелүүлэх гэж  хичээдэг. Жилийн төлөвлөгөө гэж 3 зүйл бичээд улирлаар нь хуваадаг. Тэгээд улирлаар бодсон төлөвлөгөөгөө сар, өдөрт нь хувааж бичээд календар дээр хөтлөөд явбал илүү үр дүнтэй байдаг санагдсан. Жишээ нь би энэ жил нэгт, ажил дээрээ шинэ төсөл авах хоёрт, Монголоос европ уруу гаргах (Yakmere) гуравт, NGO буюу MYLP болон GlobalShaper)- ийн сайн дурын  ажлуудаа амжилттай хийх гэсэн гурван ерөнхий  төлөвлөгөө гаргасан.

– Амьдралд юунаас хамгийн их тайвшралыг авдаг вэ?

-Орой унтахынхаа өмнө “За би өнөөдөр юу сурсан билээ” гэж дандаа боддог.  Тэгээд сурсан мэдсэн зүйл байвал тэрийгээ эргэж нэг санаад түүнээсээ тайвшралыг бас урмыг авдаг юм уу даа. Дээрээс нь амьдрал баялаг болохоор тайвшрал авдаг олон зүйл бий.

– Бүтэлгүйтэлгүйгээр хүний амьдралыг, бас амжилтийг төсөөлөхөд хэцүү. Таны хувьд бүтэлгүйтэл гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

– Тийм шүү. Бүтэлгүйтэл гэдгийг муу зүйл гэдэг талаас нь биш сайн талаас нь харахыг хичээдэг. Учир нь би зүгээр суугаагүй ямар нэгэн юм хийж үзсэн болоод л тэр нь бүтэлгүйтэлтэй учирч байгаа хэрэг. Хэрвээ би юу ч хийгээгүй байсан бол бүтэлгүйтэх ч үгүй бас суралцах ч үгүй байсан. Тэгэхээр би бүтэлгүйтэл болгондоо талархдаг.

– Гадаадад боловсрол эзэмшихээр явж буй залуучууддаа хандаж юу гэж зөвлөх вэ?

– Өнөөгийн залуучууд  үнэхээр ухаалаг болжээ. Тийм болохоор энэ тал дээр өөрсдөө сайн мэддэг байх. Миний зүгээс зөвлөхөд аль болох сайн судалгаа хийж,  энэ газарт энэ сургуулийг яагаад, юуны төлөө сонгох гэж байгаа зорилгоо зөв тодорхойлох нь чухал санагдсан.

– Хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй олон залуучууд бий. Тэдэнд хандаж ямар зөвөлгөө өгөх вэ?

– Хүн тухайн үедээ ойлгоогүй мөртлөө дараа нь харамсана гэдэг их хэцүү. Би гэхэд оюутан байхдаа хятад хэлийг сурчихгүй яав даа. Арай илүү өөрийгөө дайчлаад олон компани дээр очиж ажлаад үзчихгүй яавдаа гэж харамссан. Тэгэхээр хэл сурахдаа ч гэсэн дараа нь харамсалгүйгээр яг одооноос эхэлж өөрийгөө дайчлаарай гэж хэлэх байна. Мөн хэл сурч байхдаа хэнээс ч ичилгүйгээр тухайн хэл дээрээ сайн ярих хэрэгтэй. Өөртэйгээ бас бусадтай. Дээрээс нь өөрийнхөө хамгийн дуртай зүйл дээр төвлөрч тэр хэлээ ашиглаад явбал илүү амархан сурах байх. Нэмж хэлэхэд гадаадын их дээд сургуульд материалаа явуулахдаа манайхан эсээгээ их ерөнхий бичих гээд байдаг. Тэгэлгүйгээр яагаад энэ сургуулийг сонгосон шалтгаан болон тэр газар сурснаараа би юу хийхийг зорьж байгаа талаар гээд илүү нарийн зүйлээ бичвэл тэнцэх магадлал өндөр байдаг гэж боддог.

– Монголдоо ирж ажиллах бодол байна уу?

– Тийм ээ. Байлгүй яахав. Би ойрын хоёр жилдээ багтаад Монголдоо очих бодол байна. гадаадад суралцаж ажиллаж байгаа олон залуучууд эх орондоо очмоор байгаа боловч дахиад нэг зүйлийг сурч мэдээд очих гээд хүлээгээд байгаа болов уу. Би очоод залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаа явуулж, судалгааны институцитай болох хүсэл байна.

– Өөрөө эдийн засгийн хүн учраас улсынхаа эдийн засгийн нөхцөл байдалд илүү санаа  тавьдаг байх. Таны бодлоор өнөөгийн Монголын нийгэмд тулгамдаад буй асуудлууд дээр ямар байр суурьтай байна вэ?

– Эдийн засгийн хувьд манай улс маш олон боломжийг алдсан. Гэхдээ эргээд эдийн засаг сайжирч байгаа үзүүлэлт байна. Болохгүй зүйл олон дээрээс нь бухимдалтай мэт харагдаж байгаа ч иргэд бид өөрсдөө дандаа шүүмжлэлтэй биш шийдвэрлэх, гарцыг нь олж тогтоох хандлагатай болох хэрэгтэй.  Мөн мундаг залуучууд чадварлаг хүмүүс нь хоорондоо хамтраад иргэний нийгмийн идэвхийг сайжруулах талаар ажил хйих хэрэгтэй юм шиг санагддаг. Иргэд бид өөрсдөө мэдээллийг олон талаас нь харж, дүгнээд  идэвхитэй нийгмийн оролцоог бий болгох нь чухал байх.

 

– Та бас ажлынхаа хажуугаар MYLP-ын гишүүнээр ажилладаг юм байна лээ. Энэ нь ямар байгууллага вэ. Ямар үйл ажиллагаанд төвлөрч ажилладаг вэ?

– Mongolian young leaders program буюу Монголын залуу манлайлагчдын холбоо гэж төрийн бус байгууллага байдаг. Үүнд нь гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууд нэгдсэн. Бид 2009 оноос эхлэн жилдээ ямар нэгэн сэдвийн дагуу тухайн чиглэлээр сурч буй залуусаа нэгтгэсэн 2-3 хоногийн хөтөлбөр зохион байгуулдаг. Бид 2019 ондоо 3 хөтөлбөрийг европ, Америк, Монголдоо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ талаар сонирхсон залуучууд байвал www.MYLN.org хаяг уруу ороод илүү мэдээлэл авах боломжтой.

– Төгсгөлд нь та залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

– Залуучууд бид зоригтой, зорилготой байх хэрэгтэй. Бас өөрийгөө голохгүйгээр олон салбарт ажил хийж, үзэх хэрэгтэй. Хийж үзсэн оролдлого бүхэн туршилга болж үлддэг учраас  найдвартай тогтвортой ажил гэхээсээ илүү их зүйл сурч болохоор ажлыг хийж эхлээсэй гэж хэлэх байна. Одоо цагт хүний ямар сургууль төгссөн, ямар компанид ажилласнаас нь илүүтэй ёс зүй, сэтгэлгээ, юмыг нухацтай боддог чадварыг илүү үнэлдэг болсон.

– Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим