Дэлхий дахинд
Буд гариг өнөөөдөр нартай давхцаж харагдана
Наранд хамгийн ойр байдаг, нарны аймгийн хамгийн жижиг гараг бол Буд юм. Тэгвэл энэхүү жижиг гараг өнөөдөр дэлхий, нар хоёртой нэг шугамд зэрэгцэх ховор үзэгдэл тохиож байна.
Өөрөөр хэлбэл дэлхийн зарим хэсгээс телескопоор ажиглахад нарны наагуур нэгэн бяцхан хар цэг 5.5 цагийн турш нүүж өнгөрөх ба энэ нь Буд гараг байх юм. Буд нь наранд хамгийн ойр оршдог гараг бол дэлхий нь наранд ойрхон гурав дахь гараг.
Наранд ойр байдаг тул энэ гарагийн өдрийн температур Цельсийн 427 хэм хүрдэг. Хорин нэгдүгээр зуунд Буд гараг нар, дэлхий хоёртой нэг шугамд давхцах үзэгдэл нийтдээ 14 удаа давтагдана. Ийм үзэгдэл хамгийн сүүлд 2016 онд тохиолдсон бол дараагийн үзэгдэл 2032 онд болох юм.
Харамсалтай нь уг ховор үзэгдлийг өнөөдөр Ази тивийн зүүн хэсгийнхэн буюу Монгол, Хятад, Солонгосын хойгийнхон үзэх боломжгүй юм байна.
Харин Өмнөд Америк, Африк, баруун Европ, Азийн баруун болон өмнөд хэсгийнхэн, Умард Америкийн ихэнх хэсгийн хүмүүс үзэх боломжтой гэнэ.