Connect with us

Нийгэм

Нийгмээ цэвэрлэх үү, намаа цэвэрлэх үү?

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөө сонгогдон ажиллахаас нь даруй тав, зургаан жилийн өмнө гишүүн, сайд Х.Баттулгатай нэг бус удаа уулзаж, ярилцлага авч байлаа. Тэгэхэд өнөөдрийнх шигээ танигдаагүй ч тэр хэрээрээ нэр хүндтэй, монголчуудын итгэл найдварын нэг хэсэг болон мандаж байсан юм. Нүүрсний экспорт, төмөр зам, үйлдвэржилт гээд сэдэв бүхэн нь нийгмийн дэмжлэгтэй байх тэр үедээ хэлж ярьж байснаас нь өнөөдөр ихэнхтэй нь эвлэрэх хэцүү болсон ч нэг л зүйлийг нь одоо хүлээн зөвшөөрч байна.

“Уул уурхайн экспорт өсч, орлого нэмэгдлээ ч тэрийгээ хөгжил рүү шингээх потенциал одоохондоо Монголын төрд байхгүй”

“Чалько”-д өр тавиад “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүртээ регистрийн дугаараар нь мөнгө тарааж байсан тэр үед энэ үгийг хэлсэн нь одоо ч утгаараа. Одоо гэдэг нь ЖДҮ-ийг дэмжих сангаас хуваарилагддаг зээл жижиг, дундынхны нэр, нүүрээр угаагдан улстөрчид руу очиж байсан нь ил болж, уг сантай төстэй дахиад 29 санд жилдээ бараг 3 их наяд төгрөгийн санхүүжилт эргэлддэг гэдгийг мэдээд байгаа энэ үе юм. Улсын төсвийн дөрөвний нэг орчим хувь нь тэдгээр сангуудаар эргэлдэж байгаа ч тэрхүү хөрөнгө яг зориулалтаараа ашиглагддаг, зорилтот хэсэгтээ дэмжлэг, бодлого болж хүрдэг эсэхэд хэн ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Мөсөн уулын орой гэдэг шиг ЖДҮДС-гийн зарцуулалт задрах төдийд юу болж байгааг бид харлаа. Засгийн газар огцрох уу, УИХ тарах уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх уу, үймээн самуунд хүрэх үү гэсэн асар том системийн асуудалд тултлаа улс орноороо сүйрч байна. Дахиад тийм сан арав, хориороо, дээрээс нь төрийн өмчит компаниуд гэх улстөрчдийн мөнгөний төмпөн задрахад чухам юу болохыг нь төсөөлөшгүй.

Өмч хувьчлал /1990-2000/, уул уурхай, газрын лиценз /2000-2010/, төсвийн тендер, тусгай сан, концесс /2010 оноос хойш/ гэсэн үе шатыг дамжин улстөр дагасан мэдээлэлд ойр хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд идэж ууснаа шингээж чадахгүй гулгиулж байгааг бид харж байна. Энэ бол #ЖДҮ_хулгай гэх товчхон томьёон дор бүгдийг нь чихэхэд болохоор агуу их идэлт, уултын систем.Ямар ч их орлого, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт байлаа гээд хөгжлийн санхүүжилт болж чадахгүй. Төрд тийм потенциал нь бий болох болоогүй гэсний учир энэ байж. Тэгвэл тэр мөнгийг хөгжил болгох тэр потенциал нь хэзээ бий болох вэ? Төрийн нэр барьсан хэсэг бүлэг луйварчид ханаж цадсаны дараа юу?! Өнөөдөр тосоор гулгиж байгаа ч тэд ханаж цадахыг мэдэх үү?! Ханаж цадсан нь явахад дараагийн ээлжнийхэн ирээд найрлах эсэхийг хэн мэдэх вэ?!

Агнуурын тор тавьчихсан юм шиг хамаг л алтан загасыг нь хэдхэн хүн хамж шимээд сууж байдаг, торноос доошхи хоосон ногоон намганд нь жижиг, дундчууд нь шанаган хорхойгоор гол зогоохын тулд өнөөдүүлтэй өрсөлдддөг ийм чөлөөт эдийн засаг гэж байдаггүй юм. Үүнийг өөрчлөхгүйгээр хөгжил ирэхгүй.

Төр нь мөнгийг хөгжил болгох потенциалтай болох цаг ирлээ. Ашгүй хамаг идээ бээр хагарч, хавдрын голомт хаана байгаа нь илэрлээ.Одоо эмчилье ! Нийгмийн эрүүл саруул хэсэг нь энийг л хүссэн юм аа. Энд эмчилгээний жор бичье гэх ёстой эрх барьж буй намын лидерүүд нь тэнд нэг нэгнээрээ сор залж явна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг анх 2006 онд баталснаас хойшхи 12 жилийн хугацаанд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Жилдээ 2-3 удаа хуульд гарч хүрч, бас хүссэн үедээ дурын сангаа нэмж байгуулж, татан буулгаж, эргэж сэргээж байхад бидний нүд, чих хаана явсныг үнэндээ ойлгох тэнхэл алга. Сэтгүүлч Г.Сонинбаярын бичсэнээр бол энэ бүхний ул мөр нь тухайн зүйл, заалтыг өөрчилсөн, нэмсэн, хүчингүй болгосон гэх мэт 236 тайлбар, зүүлт болж хуульд тэмдэглэгдсэн байна. Хууль анх батлагдахад Засгийн газрын 22 тусгай сан байсан бол нэмж байгуулсан, татан буулгасантайгаа нийлээд 40 тусгай сан өнгөрсөн 12 жилд үйл ажиллагаа явуулжээ. /эх сурвалж: http://eagle.mn/r/45833/

Жилдээ 2-3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 236 засвар хийгдсэн ийм хууль өөр байна уу? Цаашид ингээд яваад байх юм уу?

Тэдгээр сангууд хэнийг хэрхэн санхүүжүүлж, ямар үр нөлөө, эсвэл ямар алдагдал хорогдол авчирсныг судалж шинжлээд зарлахад л нийгмийн асар том цэвэрлэгээ болно. Үүний дэргэд намаа цэвэрлэнэ гэх чинь жижиг сонсогдож байна, У.Хүрэлсүх сайд аа.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа хэдэнтээ давтсан Бүртгэлийн тогтолцооны эрхзүйн шинэчлэлийн талаарх “гурван сая иргэн АТГ болно” гэсэн лийдтэй яриаг нь анзаараад үзээрэй. Бүртгэлийн тухай багц хуулийн хүрээнд өмнө нь хаалттай байсан 148 төрлийн мэдээллийн бараг 90 хувийг нь иргэдэд нээлттэй болгохоор байгаа аж. Газрыг хэн эзэмшээд байгаа, ашигт малтмалын лицензийг ямар хүмүүс ямар хугацаанд, ямар халхавчаар эзэмшээд байгаа гэдгийг бүгдийг ил болгоно. Ингэснээр АТГ биш 3 сая монгол иргэн бүгдээрээ авлигатай тэмцэх ажлын “албан хаагчид” болно / http://itoim.mn/article/A99MZ/14941/ гэснийг нь дэмжиж байна. Нийгмийн цэвэрлэгээг хаанаас яаж эхлүүлэхийг олж харж байгаа танхимынхаа залуусыг сонс, тэднийг зоригтой дэмж Ерөнхий сайд аа. Олгогдсон эрх мэдэл дотроо та оновчтой шийдэл хайж болох л байх.

Дуулиан болоод байгаа тусгай сангуудаас үнэхээр шаардлагатай нь ажиллах ёстой л байх, гэхдээ санхүүжилт, зарцуулалт гээд мэдээлэл нь ил тод байхыг л иргэд шаардаж байна. Монгол Улсад Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль гэж бий. Хэн хэзээ энэ хуулийг ашиглаж, мэдээлэл авах эрх чөлөөгөө хамгаалуулсныг мэдэхгүй ч 2011 онд батлагдсанаасаа хойш мөн л хэдэнтээ засагдсаар Төсөв, санхүүгийн ил тод байдал хэмээх 9 дүгээр зүйл нь тэр чигтээ арчигдчихсан байх жишээтэй. https://www.legalinfo.mn/law/details/374 Хэлбэр дээрээ хуультай бол хуультай, ер нь бүх юм нь байсаар байх боловч хэрэгтэй үедээ хууль нь ч, хүн нь ч үүргээ гүйцэтгэж чаддаггүй манайх шиг ийм системийг гадныхан “дүр эсгэсэн ардчилал” гэж ёжилж буй биз.

Нөгөө ЖДҮ-ийн хулгайчдын эсрэг олон нийтийн сошиал тэмцэл юу болсон бэ? “Эзэн нь ЖДҮ шаа-сан” гэсэн хууль зөрчсөн агуулга хуулгыг тухайн объектэд нааж, цахим жагсаал өрнүүллээ. Өөр ямар тодорхой шийдэл шаардсаныг ойлгосонгүй. Бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэгтэй парламент, Засгийн газар нь шийдэл санал болгох битгий хэл хөлөө жийлцэн нэгнээрээ сор залцгааж байхад хөөрхий соошлийн идэвхтэнүүд тэр зэргийн цамнахыг буруутгах аргагүй.

“Төрийн тусгай сангуудыг татан буулгана” гэсэн амлалт өгөхийн оронд бие биенээ татан буулгана гэсэн заналаа хэвлэлээр дайж суугаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын экс дарга М.Энхболд нарын өмнөөс ичиж байна. Та нарын хэн нь хөлгийн залуур дээр ирэх, хэн нь явах одоо чухал биш. Албан тушаал, улстөрийн хариуцлага нэрээр халхавчилдаг наад халаа, сэлгээнд чинь хэн ч найдахгүй байгаа.

Учир нь өмнөх Засгийн газраа тараахдаа та бүхэн Ж.Эрдэнэбатыг танхимын сайд нартаа концессийн гэрээг хууль зөрчин олгосон гэж буруутгасан. Засаг солигдсон, өнөө концесстэй хэн ч хариуцлага тооцоогүй. Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар 2019 төсөв дээр концессын мөнгөө тусгуулчихаад инээж суугаа. 60 тэрбумын наймаанд завдсан гэж Сандуйг албан тушаалаас нь авч хаясан, тэгээд юу ч өөрчлөгдөөгүй. Одоо Засгаа солилоо гээд “ЖДҮ-ийн хулгай” болон төсвөөс шүүрддэг загасны тороо та нар тасдаж хаях баталгаа байна уу. Би лав олж харахгүй байна. Яагаад гэвэл тийм зүйлд хүрэхүйц ямар ч бодлогын яриа шийдлийг хэн нь ч санал болгох битгий хэл дурссангүй. Харин бие биенийхээ муу, муухайг хэвлэлээр хангалттай сайхан илчилж байна. Ердөө жилийн өмнө л нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд болохоос аргагүй сайн сайхан улс гэж сурталдаж байсан биз дээ? Бодлогын нам гэх боловч Босоо хөхийнхний тэмцлээс ялгарах юм харагдахгүй байна.Монголын түүхийн 100 жилийг бичилцсэн МАН хэмээх улс төрийн хүчин зүгээр л нурж байгааг харах харамсалтай байна. Та нарын тэмцлийн дундуур бухын тулаанч шиг улаан дарцаг дохисхийж суугаа тэр нэг хүнд ч бас гомдож байна. Та бүхнийг хөлгийн залуураа булаалдаж байх хооронд хөлөг чинь хөөрхий иргэдтэйгээ хамт зүгээр л живж байгаа учраас бид гомдолтой байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим