Connect with us

Нийгэм

Хятад ченжүүдийн хараанд орсон МАХ ба дотоодын хэрэглэгчдээ дорд үзсэн ЭКСПОРТ

Нийтэлсэн

-

Монгол Улс юугаар баян, малаар баян.  Одоогоор 80 сая гаруй малтай, нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор лавтайяа тэргүүлэх байх. Бас монгол малын махыг амт чанараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэсэн судалгаа бий. Учир нь эргэх дөрвөн улирал, эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон, ургамлын соргогийг иддэг усны тунгалагийг уудаг гэдгээрээ гадаад зах зээлийн анхаарлыг татах боломжтой. Бэлчээрийн малын мах дэлхийн аль ч оронд илүү өндөр үнэтэй, тансаг хэрэглээнд тооцогддог.

Гэхдээ монголчууд малынхаа тоо толгойг илүү шүтэхээс чанарлаг таваарлаг байдлыг нь төдийлөн  ойшоодоггүй.  Бас  эрүүл бус, байсхийж байгаад халдварт өвчин гардаг гэдгээрээ урагшаа Эрээнээс цааш гараагүй, хойшоо Уралын нурууг давж чадалгүй олон жил болсон.  Харин энэ жилээс байдал өөр болж байна.

Урд хөршийнхэн манай малын махыг ихэд сонирхоод эхэлжээ. Хятадын тансаг хэрэглээний зах зээл дээр Монгол малын махны  үнэ 20 дахин өссөн гэнэ.  Тэндхийн ийм  үнэ эндхийн эрэлтийг урьд байгаагүйгээр нэмэгдүүлжээ. Энэ нь эргээд Монголын зах зээл дээр үнийн шуурга дэгдээж, мах ховордох нэг шалтгаан болж байгаа бололтой.

Мах магнаг болсон гэх энэ мэдээллийн мөрөөр Хүчит шонхор махны зах дээр очлоо. Жил бүрийн өдийд энэ зах хүн машин хоёроор хахаж байдаг сан. Харин энэ жил сийрэг сэлүүхэн байна. Жижиг тор сав сугавчилсан хөгшчүүл голдуу цөөн хүмүүс  нэгээс нөгөө лангуу дамжин үнэ асууж  юуг ч юм амандаа бувтнан алхаж байх нь олонтаа харагдав. Мах хэр үнэтэй байна хэмээн үгэнд дурлавал  “Мань мэтийн тэтгэврийхэн энэ жил мах амсахгүй юм шиг байна аа. Адууны чанах мах авъя гээд ирсэн ч олдсонгүй, ганцхан лангуун дээр ястай мах кг нь 6000 төгрөг гээд байж байна. хэмээн ундууцав.  Махыг бөөнөөр эсвэл гулууүаар нь авч байгаа хүн харагдсангүй. Өвлийн хүнс гэж өдийд махыг бүтэн  гулууз, бөөнөөр нь авдаг монголчууд харин энэ жил хэсэг бусгаар нь хэдэн кг-аар нь авч байгаа нь өндөр үнэтэй байгаагийнх гэнэ.

Махны зарим павилонууд эзэнгүй

 

Махны зарим павилонууд эзэнгүй

Худалдан авагчаа хүлээсэн махны худалдагч нар хажуугаар өнгөрөх хүн бүрийг горьдлогын нүдээр харж, мах аваарай хэмээн аргадах нь холгүй арга эвийг нь олох гэж хичээх аж.  Монголчуудын махны хэрэглээ ингэтлээ багассан уу гэвэл үгүй, харин худалдан авах чадвар нь буурсан гэвэл үнэнд нийцнэ.

Хүчит шонхор махны зах дээр  үхрийн цул мах нэг кг нь 7500 төгрөгөөс дээш гуяны цул гэхэд л 9500 төгрөгийн ханштай байв.  Харин ястай мах нь 6500-7000 төгрөгт хэлбэлзэх аж.

Хонины махыг гулуузаар нь авъя гэвэл кг-ыг нь дунджаар 4500-5000 төгрөгт хэлбэлзэнэ. Ямааны мах бол бүр нүдний гэм. Захын хойно задгай машин дээр овоолтол ачсан ямааны махны үнийг асуувал “зарахгүй ээ” гэж байна. Бодвол хятадууд бөөндөөд авчихсан мах биз.

Тус захын махны худалдагч эмэгтэй нэрээ хэлэхийг хүсээгүй ч бодит байдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсангүй. Хүчит шонхор  худалдааны зах дээр энэ жил мах  ховор орж ирж байгаа, ирснийг нь Хятадууд монгол ченжүүдээс түрүүлээд  өндөр үнээр авчихдаг болохоор ховор, үнэ өндөр байгаа гэв. Түүнтэй товч ярилцав.

-Мах яагаад ингэж ховордов?

-Мах ховор живэр байгаа бишээ. Гагцхүү Эмээлт болон Налайх гэхчлэн хөдөөнөөс мал, мах орж ирдэг зам дээр хятадууд тосоод авчихаж байгаа болохоор  ховордоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Хятадууд малыг амьдын жингээр нь авч байгаа болохоор малчид тийш нь өгөхийг илүүд үзэж байна.

-Тэгэхээр хятадууд замаас нь тосоод авчихаж байна гэлээ. Гэсэн хэрнээ эндээс бас мах худалдаж аваад байна гэж ярьж байгаа хүнтэй таарлаа…

-Тийм. Манай Хүчит шонхор зах дээр 40 тн-ын гурван чингэлэг тавьсан байгаа. Өглөө орж ирсэн махыг тэд нар илүү үнээр худалдаж авч эндээ хийж ачуулдаг болохоор угаас хомсхон байгаа мах улам л ховордож байна гэсэн үг. Гол нь үнэ цохиод авчихаж байгаа болохоор монгол ченжүүд тийм үнээр авч чадахгүй шүү дээ.

-Хятадууд бүхий л төрлийн малын мах авч байна уу?

-Тэмээнээс бусад бүх малын махыг авч байгаа. Ялангуяа адуу. ямаа, үхрийн махыг түлхүү авдаг.  Гэхдээ сайн муу, туранхай тарган гээд шилж ширвээд байх нь гайгүй юм шиг байна. Үхрийн шулааны мах гэж бидний нэрлэдэг туранхай хөгшин махыг ч гэсэн ихээр авдаг.

-Жижиглэнгийн лангуунуудаас ч  бас мах авдаг гэв үү?

-Малын булчин мах, хүзүүний махыг түүж авдаг. Монголчууд бол булчин мах нэг их тоодоггүй болохоор бид ч авъя гэвэл өгдөг. Бас үхрийн гуя их авдаг. Энэ янзаараа байвал монголчууд малынхаа гуяны махыг олж идэхэд хуцүүхэн л болох байх.

-Булчин махыг ямар үнээр авч байх юм?

-Булчин болон хүзүүний махыг нэг кг-ыг нь 7000 төгрөгөөр авдаг.

-Энэ жил махны үнэ буух шинж байна уу?

-Махны үнэ буудаг цаг хугацаа нь одоо үндсэндээ дуусч байна ш дээ. Тэгэхээр энэ үнээс бууна гэдэг эргэлзээтэй. Байдал ийм байхад худалдан авагч нар ямар өндөр үнээр зардаг юм гэж биднийг загнадаг. Гэтэл бид нар нэг кг махан дээр сайндаа 100-200 төгрөг нэмж зардаг. Тав арван төгрөгийн ашиг гаргахаасаа илүүтэй лангууныхаа түрээсийг төлөхөд хэцүүхэн болоод байна.

…Махны худалдагч бидний хооронд ийм яриа өрнөв. Мах Монголын экспортын нэг гарц болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ учир бас байна. Ийм янзаар махны үнийг хөөрөгдөж, олдоцыг ховордуулах замаар  экспортыг дэмжиж болохгүй байх. ХХААХҮ-ийн яамны мэдээлж байгаагаар энэ жил 15 сая гаруй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэжээ. Үүний 10 орчим саяг нь экспортод, харин үлдсэн 5 сая гаруйг  дотоодын хэрэгцээндээ зориулахаар төлөвлөжээ.  Гэвч дайны хажуугаар дажин гэдэг шиг  энэ жил арилжаа наймаа хийдэг  бүхэн урд хөрш рүү мах нийлүүлэх аянд  морджээ.  Захын худалдаачдын хэлж байгаагаар нэг компанийн зөвшөөрөл дор хэд хэдэн хувь бизнес болон аж ахуйн нэгжүүд мах нийлүүлж байгаа гэв.

Түүнчлэн хил залгаа аймгуудын  малчид нь хүртэл бэлдсэн махаа ачаад хилийн зүг давхидаг, яаж ийж байгаад зарж борлуулчихаад ирж байна хэмээн  зарим эх сурвалж орон нутгаас мэдээлж байгаа юм.

Махны экспортын сургаар аймаг бүрд,  зарим аймагт бүр 2-3-аараа мах боловсруулах үйлдвэр баригдаад байгаа ажээ.  Гэхдээ одоо махаа түүхий шүүрхийгээр нь биш эцсийн бүтээгдэхүүн болгож  өртөг шингээгээд зарж борлуулбал орж ирэх ногоон мөнгөний  тоо нэмэгдэнэ. Ингэж гэмээнэ эдийн засагт ихээхэн дэм болно.

Ямартай ч энэ жилийн дүр зургаас харвал махны экспортод төрийн тодорхой зохицуулалт, тухайлбал хэрэглээ өндөртэй дотоодын  хэрэгчлэгчдийнхээ эрх ашгийг түрүүлж тооцох ёстойг сануулж байна.

Үхрийн гуяны цул мах 9500 төгрөг хүрчээ

 

Г.Хантулга

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим