Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЧ ЯПОН УЛСЫГ ЗОРИХ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан билээ.
Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн 5 хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтанд нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Япон Улсын Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцох 5 сурагчийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эцэг эхчүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрбээр эцэг эхчүүд, шалгарсан сурагчдад хандан “Хан-Уул дүүрэг олон улс орны хотуудтай хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, Хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Үүний нэг тод жишээ нь тус хоттой соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа төдийгүй тус хотын сурагчид манай улсын түүх соёл, ёс заншилтай танилцахаар хүрэлцэн ирнэ. Ингээд та бүхэн Япон Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, арга хэмжээндээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөж, онгоцны тийзийг нь албан ёсоор гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд шалгарсан сурагчид сүмо бөхийн тэмцээн уралдаан оролцоод Япон улсын соёл урлагтай тусгай хөтөлбөрийн дагуу танилцах юм.

Нийгэм
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдлууд нэлээд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт, бичиг баримтаа гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас : +86 176 0078 7323
+86(10) 6532 1203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
Нийгэм
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна



Нийгэм
Жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд ажиллаж, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв-123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус анги нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих, байгалийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш өвлийн дотор хүлэмжийн бортогонд үрээр нийт 67.540 үрсэлгээ хийж, 355.750 тарьц, суулгац, харандааг нөөцөлсөн.
Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Орхон суманд байрлах мод үржүүлгийн газрын жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байгаа бөгөөд хавар, намрын тариалалтын хүрээнд тус талбайн сул хэсгийг 100 хувь ашиглан тарьц суулгац тариалахаар ажиллаж байна.
Мөн 10.000 ширхэг жимс, жимсгэний суулгацыг үндэслүүлж, намрын тариалалтын үеэр харьяа анги, байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ