Дэлхий дахинд
Хөгжиж буй эдийн засагтай орнуудын жагсаалтыг Малайз тэргүүлэв
Bloomberg агентлагаас гаргадаг хөгжиж буй зах зээлтэй орнуудын жагсаалтыг Малайз улс тэргүүлсэн байна. Уг жагсаалтыг лхагва гарагт нийтэлжээ.
Хөгжиж буй зах зээлтэй 20 орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийн харьцуулсан үзүүлэлтийг гаргахдаа 2018 болон 2019 оны ДНБ-ий урьдчилсан таамаг, урсгал дансны өнөөгийн байдал, зээлжих эрхийн зэрэглэл, валютын нөөц, хувьцаа болон бондын зах зээлийн байдал зэрэг хүчин зүйлүүдыг харгалдзаг аж.
Жагсаалтын хоёрдугаарт, хагас жилийн өмнө долдугаарт бичигдэж байсан ОХУ оржээ. Тус улсын дээрх үзүүлэлтүүдийг харуулсан нийт оноо хагас жилийн өмнөх 0.88-аас 2.36 болж нэмэгдсэн нь ийнхүү байр ахихад нөлөөлсөн байна. Гуравдугаарт хагас жилийн өмнө дөрөвдүгээрт бичигдэж байсан Хятад улс орсон бол дөрөвдүгээр байрыг өмнө нь хоёрдугаарт орж байсан Филиппин эзэлжээ. Жагсаалтын эхний аравт, Колумб, Таиланд, Польш, Мексик, Чили болон Өмнөд Солонгос багтжээ.
Жагсаалтын эхний байранд бичигдсэн зургаан орны дөрөв нь Азийн бүс нутгийн улсууд болохыг “Bloomberg”-ийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Эдгээр орны урсгал дансны тэнцэл эерэг, ДНБ-ий өсөлт харьцангуй өндөр, инфляцын түвшин доогуур байна. Ийм эерэг үзүүлэлтүүд нь АНУ бодлогын хүүгээ өсгөх үед хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн урсгал гадагш чиглэх эрсдлийг бий болгох магадлалтай эргэлзээтэй нөхцөлд эдгээр орны байр суурийг бэхжүүлнэ гэж шинжээчид дүгнэжээ.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой