Нийгэм
Эко дүүрэгт Хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа.
Бидний мэдэхгүй БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог амтат тарвасаараа Азидаа төдийгүй дэлхийд алдартай.
Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум буцалтгүй тусламжаар, 100% хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон “Хан-Уул Агро” паркад ажиллаж эхэлсэн юм.
Ийнхүү дэлхийд алдартай амтат тарвас эхнээсээ соёолж, ирэх наймдугаар сард боловсорч гүйцэх бөгөөд Нийслэл хотынхон маань энэхүү амтат тарвасыг амталж үзэх боломжтой болох нь.
Цаашлаад “Хан-Уул Агро” паркын тариаланчид өөрсдөө тарвас тариалах боломжтой болсон ба энэ нь “Эко” дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бодит ажил боллоо.
Уг айлчлалын хүрээнд тус хүлэмжүүд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын тэргүүлэгчид буюу НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар оролцож, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, нягт хамтран ажиллахаар боллоо.

Нийгэм
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:
- Байцаа
- Сонгино
- Саримс
- Чинжүү
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Навчит ногоо
- Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
- Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.
- Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
- Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийгэм
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/27, А/25 дугаар тоот ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталж, 6 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
”Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулж Монгол Улсын нийт хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад нөлөө бүхий ‘’Бэлгээ бэлдье’’ арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг орон даяар өгөн хүрээтэй зохион байгуулан хүүхдийн бэлэг дотор агуулагдах сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй ерөнхий биеийн өвчлөл, дархлаа тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон өгч буй бэлэг нь эрүүл мэндийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол, нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд эхний үзлэгийг Хан-Уул дүүргийн 12-р хорооны ерөнхий боловсролын 10-р дунд сургуулийн 1070 хүүхдэд шүд, нүд, гэмтэл, хоол зүй, арьс харшил, хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм
Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна


-
Эдийн засаг7 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ
-
Улс төр13 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов
-
Улс төр13 цаг өмнө
Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо