Нийгэм
Зорилтот өрхийн хүүхдүүдийг баярлууллаа

2019 онд Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 987 өрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгийн газраас Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад хариуцуулж үр дүнгийн гэрээнд тусган ажилласнаар өрх иргэн бүрт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 1-р хорооны 42 өрхийг албан хаагчиддаа хариуцуулж нөхцөл байдлын үнэлгээ хийж эрэлт хэрэгцээг нь тодорхойлж зорилтот өрхийн-гишүүн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ сайн үйлсийн аян өрнүүлэн тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан 1-р хорооны зорилтот өрхийн 50 хүүхдэд дуучин Ш.Хүрлээгийн “Мөрөөдлийн зүг” бие даасан тоглолт үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн дүүргийн 2-р хорооны иргэн П.Сүхбаатар, 4-р хорооны иргэн Л.Доржханд нарын гэр бүл 1-р хорооны 40 хүүхдэд бэлэг гардуулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Альфа коммюнитит” ТББ хүүхдийн хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлж хамтран ажиллалаа.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т Зүүнбүрэн сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр2 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм2 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм52 минут өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр2 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна