Нийгэм
Хан-Уул дүүргийн алдарт эхчүүдийн “Ээж бол ертөнц” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар гурав дахь жилдээ “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.
Ээж бол ертөнц” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 хорооны Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар 1”,“Эхийн алдар 2” дугаар зэргийн одон гардан авч буй ээж нар оролцсон бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар оролцож, “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.
Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Ээж бол ертөнц” Эхийн алдар одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд ирсэн зочид, төлөөлөгчид, ээжүүд Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ээж бол ертөнц” арга хэмжээг Хан-Уул дүүргийн эрхэм хүндэт ээжүүд хүлээдэг. Үр хүүхдүүд нь хүлээдэг. Ийм сайхан уламжлалт баяр, уламжлалт сайхан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж буй бид бүхэн ч хүлээдэг болжээ.
Өнөөдөр алдарт эхийн одонгоо хүртэхээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ээжүүд та бүхэн Монгол улсын ирээдүй болсон үрсийг эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй та бүхэн аз жаргалаар бялхаж, ажил нь амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан-Уул дүүргийн “Эхийн алдар-I” одонгоор 31, “Эхийн алдар-II” одонгоор 457, нийт 488 ээж энгэртээ одон гялалзууллаа.
.jpg)
.jpg)

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ


Нийгэм
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна.
2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.
Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.
-
Нийгэм23 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм23 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Улс төр2 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм1 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр1 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм56 минут өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ