Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Женев хотноо “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” хөдөлгөөний 33 дугаар бага хурал болж байна

Нийтэлсэн

-

Швейцарийн Женев хотноо энэ сарын 9-12 өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн Бага хурал Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Женевийн конвенцийн 70 жил, Монголын улаан загалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хурлаар олон улсын хүмүүнлэгийн салбарт тулгамдаад байгаа сорилтуудыг даван туулахад олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд итгэлцлийг нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэй эмзэг байдалд дасан зохицох нь сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Хурлын үеэр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний Байнгын комиссын 5 гишүүнийг сонгох бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах замын зураглал, хувь хүний мэдээллийг хамгаалж, нууцлах эрхийг хүндэтгэх замаар гэр бүлийн холбоо хамаарлыг тогтоох зэрэг асуудлаар 7 тогтоолын төсөл батална

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй газрууд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны 12-р сарын 20-ны Баасан гарагийн 10:00-23:00 цагийн хооронд “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна.

Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Иргэдийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдээс санал асуулга авсны дагуу агаарт гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Санал асуулгаар иргэдийн олонх нь Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах хүсэлт илэрхийлсэн юм.

Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй зарим амралтын газрууд болон Скай ресорт цанын баазынхантай уулзлаа.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Иргэд хотод ойрхон Тэрэлж, Скай ресорт цанын баазын чиглэлд агаарт гарч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх санал, хүсэлт ирүүлсэн. Иймд нийслэлийн зүгээс энэ чиглэлд автобусны тоог нэмж, хямд үнэ тарифаар ирж очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Иргэд Тэрэлжийг аялал жуулчлалын үнэтэй бүс гэж ойлгодог. Тиймээс амрагчдад зориулан үйлчилгээндээ тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, өдрөөр амраад явах амрагчдад гэр болон буудлаа цагийн тарифаар бодож тооцох зэргээр үйлчилгээнд уян хатан хандаж хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.

Тэрэлжид “Жигүүр” гэр бүлийн амралтын газар, “Домогт мэлхий хад” амралтын газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд тус чиглэлд зориод очсон иргэдэд хоол цай болон буудаллах гэр, байшингийн үнэндээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тус амралтын газруудад ойр байрлах хувиараа морь, тэмээ унуулдаг иргэд үйлчилгээний хөлсөө бууруулж, аль болох олон иргэнийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Тавантолгой түлш” компанийн зүүн бүс дэх үйлдвэрт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн айл өрхийг шахмал түлшээр хангаж, утааг бууруулах үндсэн зорилготой “Тавантолгой түлш” компанийн зүүн бүс дэх үйлдвэрт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа.

Утаа гамшиг боллоо, сайжруулсан гэх шахмал түлшний чанар стандарт, орц, найрлагад технологийн алдаа бий болсноос үүдэж, агаарын чанар муудаж, иргэдийн түлшний хэрэглээ өссөн, агаар дахь тоосонцрын хэмжээ аюулын түвшид хүрлээ гэх иргэд, олон нийтийн гомдлын дагуу НИТХ-ын дарга  А.Баяр шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, зүүн бүсийн үйлдвэрийн шат дамжлага болох мидлинг бутлалт, холилт, хэвлэлт, хатаалт, савлагаа, тээвэрлэлт, ажилчдын ажиллах орчны нөхцөл байдал, “Энержи ресурс” компанийн уурхайгаас тээвэрлэгдэн ирж буй мидлинг эцсийн бүтээгдэхүүн болж айл өрхийн хэрэгцээнд очих хүртлээ ямар зам, шат дамжлага туулдаг болохтой танилцлаа.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “УОК, УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны ажлын хэсэг гэх мэт утааг бууруулахад анхаарч ажиллах Ажлын хэсгүүд байгуулагдсан байгаа. НИТХ-аас гаргасан Ажлын хэсгийн тухайд, “Тавантолгой түлш” компани болон бусад ажлын хэсгийнхэнтэй ажлаа хэрхэн уялдуулах вэ, ямар асуудал бэрхшээл тулгарав, 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулахын тулд өөр ямар шийдэл байж болох вэ гэдэгт санал, санаачилгаа нэгтгэе. Олон нийтийн эргэлзээд байгаа түлшний үйлдвэрлэл горим, технологи алдагдав уу гэдгийг нүдээр үзэж, эргэлзээг тайлж, та бүхэнтэй цаашид хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллаж вэ гэдэгт зорино” гэдгийг онцоллоо.

“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий инженер Ц.Алтансүх “Бид “Энержи Ресурс” компанийн Ухаахудгийн уурхайн баяжуулах үйлдвэрийн угааж ангилсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс (мидлинг)-ийг гол түүхий эдээ болгодог. Тус эрчим хүчний нүүрсний стандартыг Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас 2011 онд баталсан. Тус мидлинг нь шахмал түлшний орцны 95 хувийг эзэлдэг. Барьцалдуулагчийн тухайд иргэдэд төдийлөн мэдээлэл байдаггүй бололтой. Бид нийлмэл төрлийн барьцалдуулагч ашиглаж байна. 2019-2022 он хүртэл зөвхөн цардуул болон бентонитын орцтой барьцалдуулагч ашиглаж ирсэн. 2022 оны аравдугаар сараас дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн эслэг болон доломитын орцтой барьцалдуулагчийг давхар ашиглаж байна” гэв.

Шахмал түлшний орц дахь таван хувийг эзэлдэг нийлмэл барьцалдуулагч гэдэг нь цардуул, бентонит, целлюлоз, доломит гэх дөрвөн агуулгаас бүтдэг аж. Тус компани өдгөө 1850 ажилчинтай бөгөөд 166 инженер үйлдвэр, цех бусад хэсэгт ажиллаж байна. Үүнээс 11 зөвлөх инженер, 114 эдийн засагч, эрх зүйч-хуульч мэргэжилтэй мөн тооны хүн манайд бий гэдгийг Захиргаа, удирдлагийн газрын дарга Э.Ууганцэцэг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Баяжуулсан нүүрсээ солиход ямар хэмжээний зардал нэмэгдэх вэ, энэ талын тооцоолол байна уу, шаталт дэмжих нэмэлт бодис буюу “Green coal”-ийг оруулаад ирвэл азот болон хүхрийн исэл буурах юм байна. Шаталт сайжрах юм байна. Хаягдал, үнс эрс багасах юм байна гэж ойлголоо. 32 мянган зуух тараах шийдэл яригдаж байгаа. Давхар шаталттай энэ зууханд манай нүүрс тохирно, тохирохгүй гэсэн туршилтын дүнгээ танилцуулаач. Богино хугацаанд хамгийн сайн шийдэл энэ мөн үү гэдэгт албан ёсны хариу өг. Энэ зуухыг айл өрхөд тарааснаар утааг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. “Green coal”-ийг оруулаад ирвэл технологио өөрчлөхөөр зардал нэмэгддэг. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд өртөг буурах, нэмэгдэх асуудал бий. Энэ тухайд ямар шийдэл хайж байгаа вэ. Сайн шийдэл олоё. Ажиллаж байгаа хүмүүсийг буруутгахаасаа илүү стандарт, технологио хамтран сайжруулъя. Бидний уулзалт, хамтын ажиллагааны дараа үр дүн гарах ёстой шүү” гэдгийг хэлж, албаныхны хариултыг авлаа.

Төлөөлөгч Ү.Оюунзул “Утаа та бүхний нүдэнд гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэж харагдаж байна уу. “Энержи Ресурс” компаниас авч байгаа мидлинг буюу түүхий эдээ өөр газраас авч, сайжруулж болох уу. Стандартаа сайжруулах боломжтой юу. Нийслэлээс айл өрхүүдэд тараах гэж байгаа 32 мянган зууханд танай түлшийг түлвэл утаа багасна, шаталт сайн байна гэсэн судалгааг танайх нийслэлтэй хамтарч хийсэн үү. Айл өрхүүдээс нүүрс нойтон байна. Хавар аваад хураасан нүүрсээ намар гаргаад түлэх гэтэл хөгцөрч муудсан гэж байна. Тортог их, бутарч шатахаа больсныг хэрэглэгчид хэлээд байна. Өдөрт нэг хувин нүүрсээр өнждөг байсан бол өнөөдөр 5-6 хувин нүүрс түлдэг боллоо гэж байна. Энэ бүх гомдол танайд ирдэг үү” хэмээсэн бол төлөөлөгч Б.Ану-Үжин БНСУ яг бидэн шиг утаагүй түлш хэрэглэдэг. Монгол Улсын дагаж мөрдөж байгаа стандарт Солонгосын мөрддөг стандарттай ижил байх боломжтой юу. Манайх түлшнийхээ стандартыг илүү сайжруулах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ” хэмээн асуув.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр21 цаг өмнө

Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй газрууд

Нийгэм1 өдөр өмнө

“Иргэдийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийгэм1 өдөр өмнө

“Тавантолгой түлш” компанийн зүүн бүс дэх үйлдвэрт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа

Нийгэм1 өдөр өмнө

Хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна

Нийгэм3 өдөр өмнө

Иргэд орон нутгаасаа рентген, СТ, MRI, мамографик дүрс оношилгоог нарийн мэргэжлийн эмч нараар хийлгэх боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

Шархад, Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хүхэрлэг хий 2.7-12.5 дахин их байна

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Вануату улсад 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, барилга байгууламж сүйджээ

Нийгэм3 өдөр өмнө

“Хүчит шонхор”, “Хархорин” худалдааны төвүүдэд шалгалт хийв

Нийгэм4 өдөр өмнө

Шивээхүрэн боомтод 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл туршина

Нийгэм4 өдөр өмнө

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Металл зүсэх хүчтэй лазер туяа ялгаруулдаг дрон бүтээжээ

Нийгэм4 өдөр өмнө

Д.Өлзийбат: Сайжруулсан түлшний орц өөрчлөгдөөгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

“Утга зохиолын 7 хоног” болж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Toyota prius” машины үнийг системээс автоматаар үнэлэх туршилт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлд байрлах гаалийн хяналтын бүсүүд энэ оныг дуустал уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага

Нийгэм4 өдөр өмнө

Олон улсын шуудангаар дамжуулан мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө

Улс төр4 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ

Нийгэм4 өдөр өмнө

М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Монголбанк: Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ

Нийгэм1 долоо хоног өмнө

ОБЕГ: “Тог тасрах үед гэртээ үлдсэн 4 хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан” гэх мэдээлэл худал

Энтертайнмент1 долоо хоног өмнө

“Борхойн тал” яруу найргийн наадамд А.Байгалмаа түрүүллээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Ц.Хадбаатар: Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэх зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Дэлхий дахинд1 долоо хоног өмнө

АНУ-ын Нью-Йорк мужид өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Монголын Үндэсний Паралимпын хороо 2024 оны шилдгүүдээ тодрууллаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм4 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм6 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм6 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад7 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм9 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг11 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад12 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим