Эдийн засаг
tayga.info: Усан цахилгаан станц монголын эрчим хүчний дутагдлыг нөхөж чадахгүй

Байгаль нуурын эко системд нөлөөлж болзошгүй Сэлэнгэ мөрний усан цахилгаан станц барьснаар Монгол улс эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүй гэж ОХУ-ын ШАУ-ийн Сибирийн салбарын Л.А. Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэнгийн захирал Валерий Стенников мэдэгдсэнийг tayga.info хэвлэл мэдээлжээ.
“Эрчтим хүчний хэрэглээний энэ өсөлт 2030 он гэхэд өнөөгийн л энэ түвшинд байхаар байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өөсгөх шүаардлаагтайг харуулж байна. Тэгэхээр Усан цахилгаан станц барьснаар энэ бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй” гэж тэр ТАСС агентлагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Монголд өнөөдөр хэд хэдэн Дулааны цахилгаан станц ажиллаж гол ачааллаа хангаж байгаа ч шөнө оройн их ачааллын үед нэмэлт хэрэгцээ их байдгаас Усан цахилгаан станц барих санал гараад байгаа юм. Шинжээчдийн дүгнэлтээр бол ингэснээр зөвхөн өнөөгийн бэрхшээлийг л даван туулахаас биш 2030 он хүртэлх эрчтим хүчний хэрэглээний өсөлтийг тооцоогүй юм.
Стенников харин монголын говьд олон улсын зэрэглэлийн чадал бүхий нарны эрчим хүчний станц байгуулах “Говь ТЭК” төсөл үр дүнтэй гэж санал болгосон байна. “хамгийн тохиромжтой, үр дүнтэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй хувилбарыг сонгохын тулд бүхий л хувилбарыг бүх талаас нь судалж үзэх хэрэгтэй. Бидний хувьд хамгийн үр дүнтэй хувилбар бол Монголчууд оросоос эрчим хүч авах явдал. Бид бүхий л хэрэгцээг нь хангаж чадна. Энэ бол , бидэнд ч , монголд ч байгаль орчинд хор хөнөөл багатай, бас хямд байх болно” гэж эрдэмтэн тэмдэглэжээ.
Монголчууд Байгал нуурын цутгал Сэлэнгэ мөрний сав газарт хэд хэдэн усан цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм. Энд Эгийн гол, Шүрэнгийн, Орхон голын сав газарт усан цахилгаан станц барих төсөл боловсруулсны сүүлийн хоёр төслийг нь Дэлхийн банк санхүүжүүлэх юм.
ОХУ-ын Засгийн газар, олон нийт монголын эдгээр төслийг эсэргүүцэж нэг биш удаа санал бодлоо илэрхийлээд байгаа. ОХУ-ын ШУА-ийн эрдэмтдийн дүгнэлтээр бол Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц баривал Бахйгаль нуурын эко системт шууд мсөрөг нөлөө үзүүлэх юм.
Үүнээс үүдээд орос монголд нийлүүлдэг эрчим хүчээ нэмэгдүүлье гэсэн санал тавьсан ч Монголын тал ямар ч хариу өгөөгүй хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яам мэдэгдсэн юм хэмээн tayga.info хэвлэлд бичжээ.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг24 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
-
Улс төр2 цаг өмнө
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна
-
Нийгэм45 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ