Дэлхий дахинд
БНХАУ-ын 40 жилийн хөгжил
Одоогоос 40 жилийн өмнө БНХАУ Хятад Улс анх эдийн засгийн томоохон шинэчлэлийг эхлүүлж, олон зуун сая хүнийг ядуурлаас гаргахаа амлаж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай болох зорилт тавьсан. Тэгвэл өнгөрсөн 40 жилийн хугацаанд БНХАУ-д хэрхэн ямар өөрчлөлт гарсан талаар “BBC” нэрлэжээ.
1. Дугуй, автомашин
1978 оны Бээжин хотын “Chang’an Avenue” болон 2018 оны “Chang’an Avenue” хооронд маш их ялгаа бий.
Одоогийн байдлаар зөвхөн Бээжин хотод л гэхэд 300 сая автомашин бүртгэлтэй байна. Харин энэ тоо өнгөрсөн 1978 онд ердөө 77 мянга орчим байжээ. Харин унадаг дугуйны хэрэглээ 40 жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй буурчээ.
2.Дэлхийн хамгийн тансаг бараа худалдан авагчид
БНХАУ-ын ДНБ өсөхийн хэрээр хятадуудын худалдан авах чадвар нэмэгдэж, дэлхийн хамгийн тансаг бараа, бүтээгдэхүүн худалдан авагчдын нэг болоод байна. Саяхан тус улс өөрчлөлт, шинэчлэлийн бодлого эхлүүлсний 40 жилийн ойгоо тэмдэгдэсэн. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Өлсгөлөн, хоол хүнс, хувцасны дутагдал зэрэг олон мянган жилийн турш бидний туулсан зовлон алга боллоо” гэдгээ онцолсон.
3.Дундаж наслалт
1978 онд хятадуудын дундаж наслалт 66 байсан бол одоо 76 болж нэмэгджээ. Түүнчлэн бичиг үсэг тайлагдалтын түвшин 1980-аад оны эхэн үед 66 хувь байсан бол 2010 онд 95 хувь болж өссөн байна. 1970-аад оны үед хятадуудын хувьд гадагшаа өөр улс орнуудад очиж амарна, аялна гэдэг бараг бүтэшгүй зүйл байсан бол өнөөдөр дэлхийн улс орнуудад аялж буй хятад жуулчид тэргүүлж байна. Мөн дэлхийн улс орнуудад сурч буй гадаад оюутны тоогоороо БНХАУ тэргүүлж байна.
4. 375 сая ажлын байр
БНХАУ 1978 оноос шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого явуулж эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд тус улсад 375 сая ажлын байр нэмэгдсэн байна. 2017 оны эцсийн байдлаар, хөдөө орон нутаг болон хотууд дахь ажлын байр 776 саяд хүрсэн нь 40 жилийн өмнөх үетэй харьцуулахад 93 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ажлын байр ихээхэн нэмэгдсэн нь эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой юм байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 оноос хойш жилд дунджаар 9.5 хувиар өссөн байна.
5.ДНБ-ээ 58 дахин өсгөв
Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар болж (бараг 58 дахин) өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй явдал. ДНБ-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн дэлхийд нэрлэгдээгүй байна. Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, гэхдээ дунд зэргийн орлоготой цорын ганц улс болж тодорлоо. Гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум бүх хүнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна.
6.Замын хөгжил
Хятад Улс далайн түвшнээс дээш 5000 гаруй метрийнөндөрт төмөр зам тавьж чадсан дэлхийн цорын ганцулс бөгөөд зорчигчид нь хүртэл хүчилтөрөгчийнамьсгалууртай аялдаг энэ газарт төмөр зам барих ньзүүдлэх ч боломжгүй зүйл байсан цаг саяхан. ГэтэлХөхнуур Түвдийн төмөр замаар сүүлийн 10 жилийнхугацаанд 115 сая зорчигч, 448 сая тонн ачаа бараатээвэрлэжээ. Тус улсын сүүлийн 20 жилд барьсанхурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээЯпон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч их болоод байгаа юм. БНХАУ-ын төмөр замын нийт урт2025 онд 175 мянга орчим км-т хүрнэ хэмээн Хятадынтөмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийнтайланд дурьдаад байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-46602785