Дэлхий дахинд
Англид дөрвөн эмэгтэй тутмын нэг нь сэтгэцийн өвчлөлтэй
Дөрвөн залуу эмэгтэйчүүдийн бараг нэг нь сэтгэцийн өвчинтэй, сэтгэлийн хямрал, хамгийн их түгшүүртэй байдал гэх мэт сэтгэлийн зовиуртай байдаг тухай Английн NHS буюу Үндэсний эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ. NHS-ийн албан ёсны тайланд 17-19 насны залуу эмэгтэйчүүдийн 23.9 хувь сэтгэцийн ямарваа нэгэн эмгэгтэйг мэдээлсэн байна. Сэтгэл зүйн эмгэг залуу насны бүлгүүдэд тулгамдаж буй асуудлын нэг юм. Уг тайланд 5-15хүртэлх насны есөн хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байна. Эдгээр үр дүнг 9000 гаруй залуучуудын тоймд үндэслэжээ. Сэтгэцийн эмчийн коллежийн доктор Бернадика Дубика “сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйчүүдийн тоо нийгмийг түгшээж байна” хэмээжээ. Тэрбээр биеийн хүчний дарамт, шалгалтын стресс, нийгмийн хэвлэл мэдээллийн сөрөг үр дагавар нь охидыг хэтэрхий ихээр нөлөөлж, хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогч болгож магадгүй хэмээн үзсэн байна. Мөн таваас 15 хүртэлх насны хүүхдийн сэтгэцийн өвчлөл 1999 онд 9.7 хувь байсан бөгөөд 2017 онд энэ тоо 11.2 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт гэж тус улсаас үзэж байгаа аж. Английн Хүүхдийн Комиссер Энн Лонгфилл“Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдийн бараг тэн хагас нь өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох оролдлого хийсэн. Энэ нь бид олон нийтэд үйлчилгээгээ муу үзүүлж байна гэсэн үг. Ялангуяа залуу өсвөр насныханд сэтгэцийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх шаардлагатай байна” хэмээжээ. Мөн сэтгэцийн өвчлөлтэй хүүхдүүдийн мэдээллээс үзэхэд өдөрт багадаа дөрвөн цагийг цахим орчинд зарцуулсан байна. Хүүхдийн эрхийн хорооноос хийсэн судалгаагаар өнгөрсөн онд 325000 хүүхэд нийгмийн үйлчилгээнд хамрагдаж, 5000 хүн эмнэлэгт хэвтжээ.
https://www.bbc.com/news/health-46295719