Нийгэм
Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙГ НАС БАРСАН ӨДӨР НАЙЗ ЗАЛУУ НЬ БАЙРНЫХ НЬ ЛИФТЭЭР ЗОРЧИЖ ЯВЖЭЭ

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон билээ. Тухайн үед хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байв. Харин ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Тус хэрэг гараад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч хэрэг шийдэгдэхгүй байгаа учраас олон нийтийн дунд янз бүрийн таамаг дүгнэлт тархаад буй. Хэрэг гарсны дараа талийгаачийн найз залуу болох Н хэвлэлд өгсөн нэгэн яриандаа “Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруу дуугай, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээс нь өөр газар 30 хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон эсэхийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна” гэж байв. Түүний өгсөн энэхүү яриа нь талийгаачийг амиа хорлосон болгож харагдуулах гэж хэт их хичээсэн хэмээн талийгаачийн ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн байдаг.
Тэгвэл өчигдөр /2018.12.03/ талийгаачийн ээжийнх нь дүү Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа талийгаачийг нас бардаг өдөр байрных нь лифтэнд найз залуу болох Н явж байгаа бичлэгийг дэлгэжээ. Талийгаач хэрэг гардаг өдрийн өглөө 10.35 цагт гэрээсээ ихэд сандарсан байдалтай гарсан бөгөөд гар утсаа орхин гарсан байна. Харин талийгаачийн найз залуу Н нь тус өдрийн өглөөний 09.27 цагт талийгаачийн байрны лифтэнд зорчиж явсан нь бичлэгт үлджээ. Талийгаач найз залуугийн хамт сүүлийн хоёр жил “KH апартмент” хотхонд байр түрээслэн амьдарч байжээ. Н нь талийгаачийг амьд ахуй цагт нь хэд хэдэн удаа гар хүрч зодож, уруулныхаа дотор талд оёдол хүртэл тавиулж байсан гэх мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү найзуудаас нь авсан байна. Талийгаачийн гэр бүлийнхний зүгээс найз залуу болох Н-ийг баривчилж байж хэргийн үзүүр хөвөрч эхэлнэ. Гэвч хуулийн байгууллага яагаад сул байлгаад байгааг ойлгохгүй байна гэсэн юм. Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно хэмээн ар гэрийнхэн нь найдаж байжээ.
Ингээд сар гаруй хүлээлгэсэн шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулсан байна. Тус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй гэж үзжээ. Тус хариуг талийгаачийн ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Талийгаачийн ээж өмгөөлөгчийн хамтаар хариуг авах гэж очсон гэх бөгөөд түүнийг баримт гадагш мэдээлэхгүй хэмээх нотолгоо дээр гарын үсэг зурахыг тулгасан тухай талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурджээ.
Талийгаачийг амиа хорлосон эсэх хэргийг прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл цацахгүй байхыг ар гэрийнхэн болон цагдаагийнханд сануулаад буй. Учир нь талийгаачийн ар гэрийнхэн хэвлэл мэдээллээр хэтэрхий их нэр төрд нь илтээр халдаж байгаа учир мэдээлэл задруулахгүй байхыг хүссэн өргөдлийг прокурорын байгууллагад өгчээ. Үүний дагуу хэргийг хариуцсан байцаагч, тухайн хэрэг гарсан байрны ажилтнууд зэрэг энэхүү хэрэгт ямар нэгэн хамаарал бүхий хүмүүс ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа юм. Дээрх хэрэг дээр нэр бүхий хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа ч тэднийг ажлаа хангалттай хэмжээнд явуулахгүй байна гэж талийгаачийн ар гэрийнх нь үзжээ. Өмгөөлөгчөө, Р.Булгамаагаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хэргийн анхны өмгөөлөгч утсаа авахгүй, холбоо сураггүй алга болсон гэх бөгөөд Р.Булгамаатай уулзаж гэрээгээ шилжүүлэх уулзалтад хоёр ч удаа ирээгүй байна. Ингэж цаг алдаж байгаа учраас хавтаст хэрэг хаачих вий дээ гэхээс талийгаачийн ар гэрийнхний нь санаа зовж байна.
Эх сурвалж: News.mn

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.