Нийгэм
Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах 370 сая төгрөгийн төслийг эхлүүллээ

“Энержи Ресурс” компани, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын эмнэлэг дэх Нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг эхлүүллээ. Нийт 370 сая төгрөгөөр хэрэгжих төслийн санхүүжилтийг өнөөдөр “Энержи Ресурс” компаниас албан ёсоор гардуулж өгөв.
“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛД “ЭНЕРЖИ РЕСУРС” ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХАНДИВЛАСАН”
“Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Өнөөдөр “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтарч ажиллахаар хандивыг гардуулж өглөө.
Тус ТББ-аас говийн бүсийн аймаг,
сумдын эмнэлгийн Нярайн болон хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, манай компани санхүүжүүлэхээр тогтсон. Нийт 370 сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Бид “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын залуучуудыг сэтгэлээрээ олон жил зүтгэснийг нь үнэлж, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа учраас хамтран ажиллахаар болсон юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.