Нийгэм
Эмчийн хариуцлагагүйгээс -30хэмийн хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлжээ

Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тусламж хүсэж ирсэн ээжийг эмнэлэгт хүлээж аваагүйгээс тулгар ээж хасах 30 градусын хүйтэн шөнө гадаа төрсөн тухай сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл цахим орчинд дэгдээд байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.
-Өчигдөр танай эмнэлгийн гадаа төрсөн ээж, хүү хоёр хаана эмчлүүлж байна вэ?
-Төрөх дөхсөн нэг ээж 23.00 цагийн орчим ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт “Төрөх тасаг хаана байдаг вэ, би төрөх гэж байна” гээд ирсэн. Эмнэлгийн ажилтнууд ээжид төрөх эмнэлэг зааж өгөөд гаргасан байна. Гараад удалгүй ээж, гадаа төрөөд орж ирсэн. Эмнэлгийн яаралтай тусламжийн багаж хэрэгсэл бэлэн байдаг тул эх барихын баг ирж, хүйг нь таслан яаралтай тусламж үзүүлээд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хүргэсэн.
-Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хүргэхдээ хүүг өлгийдөөд дотуур, ээжид нь нимгэн даавуу нөмрүүлээд “Гадуур яваад оч” гэсэн тухай фэйсбүүкт бичсэн байна?
-Ээжид даавуу нөмрүүлээд авч гарсан зүйл байхгүй, зузаан хөнжлөөр хучаад эмнэлэг хоорондын түргэн тусламжийн машинаар хүргэж өгсөн.
Анхны төрөгч учир төрөх үйл явц явагдаж байгааг мэдээгүй. “Би эмнэлгээс гараад юу юугүй төрчихнө гэж бодоогүй” гэж хэлж байна.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал ямар байна вэ?
-Сая би эх, хүүхдийн эрүүл мэндийн байдалтай танилцаад ирлээ. 3.2 кг хүү төрсөн, сүүгээ амлачихсан, ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн байна.
-Танай эмнэлэгт төрөх харьяаллын ээж байсан уу?
-Харьяаллын бус, орон нутгаас ирсэн ээж байна.
-Хэд дэхээ төрж байгаа ээж юм бол?
–Анхны төрөгч учир төрөх үйл явц явагдаж байгааг мэдээгүй. “Би гараад юу юугүй төрчихнө гэж бодоогүй” гэж хэлж байна. Ээжийн ар гэрийнхэн одоогийн байдлаар эмнэлэгт ирээгүй байна. Хувийн мэдээллийг нийтэд өгөхгүй байхыг надаас хүссэн учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ээжийг эмнэлэгт ирэхэд хүлээж авсан эмчийн гаргасан таагүй хандлагатай холбоотой асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Би жижүүр эмчээр болсон үйл явдлыг бичүүлж аваад байна. Ганц хүний үгээр асуудлыг шийдэхгүй. Фэйсбүүкт бичсэн ээжийн мэдээллийг сая олж уншлаа. Тэнд бичсэн ээж 23.00 цагт ирээд, 01.00 цагийн үед эмчид үзүүлсэн гэснээс харахад манай эмнэлгийн ачаалал ямар байсан нь ойлгомжтой юм. Манай жижүүр эмч “арын хаалга”-ны хүнээ дагуулаад орсон гэж бичсэн байна. Тэр бүхнийг нягталж тодруулж, шаардлагатай арга хэмжээ авна гэлээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ