Дэлхий дахинд
Коронавирусын халдварыг 440 хүн авч, 9 хүн нас баржээ
Өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдэж дэлхий нийтийг айдаст автуулаад буй Коронавирус нь мал амьтнаас хүнд мөн хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг нь нэгэнт тодорхой болжээ.
Өнөөдрийн байдлаар Коронавирусын халдвар авсан хүний тоо 440 болж, 9 хүн нас барлаа.
Энэ вирус нь мутацид орж цаашид хурдан хугацаанд тархах эрсдэлтэй гэж Хятадын албаны хүмүүс анхааруулж байна.
Өвчний голомт болох БНХАУ ын Хүбэй мужийн Ухань хотод Монгол улсын 250 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутны 80 гаруй хувь нь өвчин илэрсэн 12 сарын 30 наас 1 сарын 20 ны хооронд Монголруу буцжээ.
ГХЯ, ЭМЯ, БНХАУ-ын Монголын элчин сайдын яамнаас өнөөдөр л Монголруу өвлийн амралтаараа буцсан эдгээр оюутнуудаас хэзээ Монгол буцсан тухай мэдээлэл судалгааг авч байна.
Мөн Монголчуудын ихээр зорчдог Бээжин хотод тус өвчний 2 ч тохиол нэмж бүртгэгдсэн байна.
Тиймээс энэхүү өвчний аюул Монголоос хол гэх ойлголт учир дутагдалтай.
Урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг сайн дагаад онц шаардлаггүй бол Хятадруу бүү зорчоорой гэж анхааруулья.
Ухань хотоос.