Дэлхий дахинд
Хүний арьснаас оёдлын утас гарган авчээ
Эрдэмтэд хүний арьснаас мэс заслын оёдлын утас гарган авчээ.
Энэхүү нээлт нь анагаахын шинжлэх ухааны салбарын шинэ ололт амжилт хэмээн тооцогдож байгаа юм. Уг оёдлын утсыг амьд хүний биеэс шууд авахгүй ба харин коллаген био-материалыг нь биеийн гаднах эсүүд дээр ургуулан гарган авах юм байна.
“Acta BioMaterialia” сэтгүүлд хэвлэгдсэнээр “Хүний арьсны эсээс бүтсэн уг оёдлын утаснуудыг сүлжиж, мушгиж, зангидаж, нэхэж тэр ч байтугай зүүгээр зүүж” болох боломжтойг дүрслэн харуулжээ.
Борду хотын их сургуулийн судлаачид “Тус утас нь эмнэлгийн салбарт өргөн ашигладаг өвчтөний дархлааг өдөөж, урвал үүсгэдэг мэс заслын утаснаас илүүтэйгээр хүний биеийн арьстай хурдан хугацаанд нийлэгжиж чаддаг” хэмээн баталсан байна. Өнөөгийн байдлаар тус нээлтийг лабораторийн харханд л туршиж үзсэн ч үр дүн нь гайхалтай байсан ба маш хүнд зүсэлт, шархнууд хоёрхон долоо хоногийн дотор эдгэрч байсан гэнэ. Цаашид ч энэ нээлтийн хөгжүүлэлт болон дэлгэрүүлэлтийн ажил дээр анхаарч ажиллах болно гэсэн юм.