Дэлхий дахинд
Оросын хоёр хиймэл дагуул АНУ-ын тагнуулын хиймэл дагуулыг мөрдөж байгаа тухай Пентагон мэдээлжээ
Гадаад улс орнуудыг тагнах үүрэгтэй хиймэл дагуулыг нь сүүлийн өдрүүдэд Оросын хоёр сансрын хөлөг дагаж, мөрдөх болсон тухай АНУ-ын агаарын хүчний төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
“Энэ бол хэвийн биш, эрсдэлтэй үйлдэл бөгөөд сансрын уудамд аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй юм. АНУ үүнийг сансрын уудмыг эзэмшигч, хариуцлагатай улс орноос гарч боломгүй үйлдэл гэж үзэж байгаа” гэж Пентагоны сансрын хүчний генерал Жон Рэймонд мэдэгдсэн байна.
Оросын хиймэл дагуулууд АНУ-ын хиймэл дагуулд 160 км хүртэл зайнд ойртсон бөгөөд Вашингтон дипломат шугамаар Москвагаас тайлбар шаардаад хүлээж байгаа гэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-аас хөөргөсөн хиймэл дагуулууд дээрх үйлдлийг гүйцэтгэж байгааг генерал Рэймонд мэдээлжээ.
Оросын хиймэл дагуулуудын гаргаж буй этгээд үйлдлийг өнгөрсөн сарын сүүлээр сансар судлаач Майкл Томпсон анх илрүүлсэн юм байна.
Эх сурвалж: Business Insider
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм23 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр23 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр23 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Улс төр3 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав