Дэлхий дахинд
Канадаас тиранозавртай төстэй үлэг гүрвэл илрүүлжээ
Канадын Калгари хотын их сургууль хоёр жил судалсны дүнд канад орчмоос олдсон олдвор нь тиранозавртай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болохыг тогтоожээ
Эрдэмтэд шинэ олдворт Танатотеристес гэх нэр оноожээ. Ясны бүтэц, нүүрс усны бүтэц зэргийг нь харьцуулан судалсны дүнд одоогоос 79.5 сая жилийн өмнө амьдарч байсан аж.
Гавлын ясны хэлтэрхий, эрүү, дээд доод шүдний хэсэг илэрсэн юм. Эхэндээ тиранозавр гэж тооцоолж байсан ч сүүлдээ өөр төрлийн үлэг гүрвэл болохыг нь тогтоожээ.
“Бид судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа. Шинэ төрлийн үлэг гүрвэл гэдгийг нь тогтоосон учир АНУ-ын иргэдтэй хамтран ажиллана” гэж Калгари хотын их сургуулийн эрдэмтэн Ворис ярьжээ.
Хэмжээний хувьд бусад үлэг гүрвэлтэй харьцуулахад дэндүү жижиг. Ойролцоогоор 1.5 метр өндөр бүхэлдээ өдөөр бүрхэгдсэн байсан гэж урьдчилан тогтоожээ.