Нийгэм
Нийслэл 2019 онд 2 дахин их шоу цэнгүүн зохион байгуулахаар тансаг төсөв баталлаа

НИТХ-аар өнөөдөр Нийслэлийн төсвийг батлахаар хэлэлцэж байна. 2019 оны нийслэлийн төсвийн орлого нэлээд нэмэгджээ. Тухайлбал Улаанбаатар хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2019 онд 796,2 тэрбум болж 334,6 тэрбум төгрөгөөр буюу 72,5 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийг оролцуулан тооцвол нийслэл хот маань нийтдээ 990 тэрбум буюу 1 их наяд орчим төгрөгийн орлоготой болжээ.
Гэвч төсвийн орлогын өсөлт нийслэлийн иргэнд хүрэхгүй, Нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг сөрөг хүчин шүүмжилж байна. Учир нь орлого өсөхийн хэрээр нийслэлийн төсвийн урсгал зардал нэмэгдсээр байгаа юм байна. Тухайлбал Нийслэлийн 2019 оны төсвийн урсгал зардал 269,5 тэрбум төгрөг байгаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 42,9 тэрбумд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 22,3 хувиар 2016 оныхтой харьцуулахад 95,1 хувиар нэмэгдсэн байна.
Мөн төсвийн төлөвлөлтийг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд бус, дарга нарын байшин барихад, баяр наадам тэмдэглэхэд зориулж байна, энэ дунд сул төсөв баталж, сонгуульдаа бэлдэж байж болзошгүйг ч зарим нь илэрхийлж байна. Учир нь Нийслэлийн төсвөөс улсын баярын наадмыг тэмдэглэхэд 3 тэрбум, Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлал санхүүгийн төв болоход тус тус 3 тэрбум төгрөгийг тусгаснаар 2019 онд нийт 9 тэрбум төгрөгийг зөвхөн шоу цэнгээний арга хэмжээнд зориулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн ойг тэмдэглэх арга хэмжээг жил бүр Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болох арга хэмжээний хүрээнд тэмдэглэж ирсэн. Гэтэл ирэх жилийн төсөвт дахин 3 тэрбумыг төсөвлөсөн. МАН-ын бүлэг эндээс 500 саяыг хасч, 2,5 тэрбумаар тэмдэглэхээр болсон. Ингэснээр ирэх жил 2 дахин их мөнгөөр 2 дахин их шоу цэнгүүн зохион байгуулахаар болоод байна. Тиймдээ ч сонгуулийн мөнгөө нийслэлийн төсвөөс босгож байна уу гэдэг хардлагыг төрүүлээд байна.
НИТХ дахь АН-ын бүлгээс тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зориулж нэн тэргүүнд мөнгө тавих саналууд оруулсан боловч дэмжигдсэнгүй. Тухайлбал Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасч, гэр хорооллыг багасгахад зориулах санал гаргасан дэмжигдээгүй байна. Мөн Нийслэлийн захиргааны шинэ байрны тавилга эд хогшил авахад зориулж төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг хасч, ахмадын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг саналууд гаргасан ч дэмжигдээгүй байна.
Харин АН-ын бүлгийн гаргасан хуучин орон сууцны шинэчлэл, дээврийн засвар хийх, Хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг нэмж “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлууд дэмжигдсэн байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.