Нийгэм
Нярайд нэн шаардлагатай аппаратыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

“Өргөө” амаржих газрын нярайн аппарат алдагджээ гэх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн билээ. Энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нь цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж алдагдсан гэх дуудлага мэдээллийг ѳгчээ.
Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мѳрдѳн шалгах ажиллагаа хийж байна. Шалгалтаар “Ѳргѳѳ” амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогджээ.
Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтээ нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байсан байна. Тэрбээр “хувийн эмнэлэгтээ нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг хэрэглэж байсан нь үнэн. Гэхдээ би дарга нартаа хэлж зөвшөөрөл авсан. Буцааж өгсөн” гэж мэдүүлжээ.
Мѳрдѳн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт хохирогчоор тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга Н.Батдавааг тогтоосон. Хэрэг шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн удирдлагын шийдвэрээр О-ийн албан тушаалыг бууруулж тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж цалинг нь хасчээ. Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.