Connect with us

Нийгэм

Хулгайчдаас салах хуулийн боломж байна

Нийтэлсэн

-

Жидүү гэдэг чинь малын яр, өвчин юм байна лээ шүү дээ гэж Баабар анх бичсэн. Баабар юу байхав, Я.Цэвэл гуайн толинд тэгж бичсэн байдаг юм байна. Хамаг мал хамуу, жидүү тусаад дууслаа гэж малчид ярьдаг байж. Харин өнөөдөр “ЖДҮ” гэдэг үг Монголын төрийн яр шарх, идээ бээр болчихоод байна. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид нь өөрсдөө цэрвэх хэмжээнд хүртэл энэ нэрийг буртаглалаа л даа, манай төрийнхөн.

Өчигдөр МУИС-ийн номын санд болсон хэлэлцүүлэг дээр хуульчид ярьж байна. “ЖДҮ”-чдээс салах боломж байна гэж. (жинхэнэ жижиг дундынхантайгаа андуурахгүйн тулд хашилтанд хийлээ) Гэхдээ үүнд улс төрийнхний оролцоо, идэвхи чармайлт нэг их гарахгүй болов уу. Гарахгүй гэдэг нь ч өнгөрсөн сар гаруйн хугацаанд харагдсан л даа. Учир нь ЖДҮ гэдэг бол У.Хүрэлсүх ч биш, М.Энхболд ч биш, тэр энэ бүлэглэл нь ч биш. Тийм болохоор У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо, М.Энхболд нь У.Хүрэлсүхийгээ дараад, АН-ын бүлэг бүтнээрээ аль нэг дээр нь тэгнэж хэвтээд ч “ЖДҮ”-ээс салах боломжгүй юм аа. Учир нь ЖДҮ бол хэн нэг хүн, хэсэг бүлэг биш, авлигын бүхэн бүтэн тогтолцоо юм байна.

Авилга их байвал авилга улам л нэмэгдэнэ

Хуульч Х.Номингэрэл ингэж ярив. Авилга их байвал авилга улам л нэмэгдэнэ. Авилга улам их болбол бүр их нэмэгдэнэ гэж. Учир нь авлигын торонд нэг удаа орсон хүн эргэж гарч чаддаггүй. Тэр байтугай авилгын оролцогч нь өөрөө түүнийхээ хохирогч болчихсон явдаг гэж. Хувь хүн гэм буруугаа ухамсарласан, авлигаас ангижрахыг хүссэн эсэхээс үл шалтгаалаад улам бүр тэр намагтаа шигдээд байдаг байх нь л дээ. Бэлээхэн жишээ нь сая ил болсон ЖДҮ-ийн зээлийн асуудал байна.

Цөөнгүй гишүүн жирийн иргэдийн боломжийг хулгайлж зээл авсныхаа төлөө намын даргаасаа уучлал гуйж харагдсан. (Мэдээж ирэх сонгуулиар эргэж нэр дэвшихийн тулд байх л даа) Гэсэн ч цаг дээрээ тулаад ирэхээр хэн нь ч “ЖДҮ” өгсөн ширээний найзаа хажаад явуулчихаж чадахгүй, хамгаалаад үлдэж байгаа биз дээ. Яагаад гэвэл өөрсдөө бас авсан зээлэндээ барьцаалагдчихсан байгаа шүү дээ. Өнгөрсөн цаг дээр У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёрын нэг хэрүүл бий. Нэг нь “Чи хулгайч шүү дээ” гэхээр нөгөө нь “Чи ч гэсэн хулгайлаагүй юу?” Ингээд л асуудал дуусаа.

Харин хуульчид өөр гарц, гаргалгаа харж, ярьж байна. Улстөрчдийн энэ хэрүүл талцалд хөтлөгдөлгүйгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломж юу билээ? гэж. Өөрсдийнхөө үнэ цэнэ, үнэлэмжийг ч гэсэн нийгэмдээ тогтоох гэж оролдож байна. Хуульчид нь нийгэмдээ үнэ цэнэгүй болбол хуулийн засаглал тогтохгүй. Хуулийн засаглал байхгүй бол хуульчдын мэргэжлийн үнэ цэнэ юу билээ?

“Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэн “ЖДҮ-ийн зээлийн энэ хулгай луйвар бүр эртнээс, сайтар төлөвлөгдөж хийгдсэн зүйл байна. Хулгай нь илэрсэн ч хариуцлагаас мултрах гарцуудаа урьдчилаад хийчихсэн байна” гэж хэлсэн. 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд хамгийн түрүүнд ЖДҮХС-аас зээл олгох журамд өөрчлөлт оруулсан байна. Зээлийг зөвхөн банкаар биш, сангаас шууд олгож болно гэж журамдаа өөрчлөлт оруулаад сангийн үлдэгдэл 35 тэрбум төгрөгийг ганцхан сарын дотор хуваагаад авцгаасан. Ийм, ийм салбарт зээл өгнө гэж салбарын сайд нь тушаал гаргаж байгаад (уг нь ямар ямар салбарт дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор баталдаг) өөрсдийнхөө компанид авсан, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа! Танай Засгийн газар эхлүүлсэн.

2017 он гараад хоёрдугаар сард Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тавдугаар сард Эрүүгийн хуулийг мөн өөрчилсөн. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “Албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон” бол эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байсныг энэ хуулиас аваад хаячихсан. Үүнээс болоод өнөөдөр зээл авсан гишүүд “Бид гэмт хэрэг хийгээгүй, зээл л авсан” гэж хэлээд сууж байна, Х.Нямбаатар гишүүн ээ! “Эрүү, Зөрчлийн хуулийг би цэгцэлсэн” гэж ярьдаг байх аа? Зээлийн барьцаа хөрөнгө, баталгаа гаргасан хүмүүс дотор таны нэр ч бас явж байл уу, яалаа?

Хэрвээ Эрүүгийн хуулиар энэ хэргийг шийдүүлнэ гэвэл Б.Батзориг сайд аснаас өөр хариуцлага хүлээх хүн байхгүй. УЕП нь хүртэл УИХ-ын чуулган дээр “Хэрэг хийсэн хүмүүс нь энэ танхимд сууж байна. Хуруу гарынх нь үзүүрт зарагдсан хүмүүс хорих 461-т сууж байна” гэж хэлсэн шүү дээ.

Цэц хэмээх эхний нүүдэл

Хуульч О.Алтангэрэл 1992 оноос хойш буюу Үндсэн хуулийн Цэц байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүдийн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэц дүгнэлт гаргаж байсан түүхийг судалсан байна. 1994 онд анх удаа УИХ-ын гишүүн С.Зоригийг Стратеги судалгааны хүрээнгийн захирлаар давхар ажиллаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар иргэн Цэцэд хандсан байна. Цэц “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж дүгнэлт гаргасан. Одооны манайхны ярьдгаар “давхар дээл” өмссөн хэрэг байх нь л дээ. Гэхдээ тэглээ гээд түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаагүй. Яагаад гэвэл гомдол гаргасан иргэн “Үндсэн хууль зөрсөн нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох уу” гэдгийг тодруулаагүй юм байна даа.

2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын баталж, редакци хийсэн хуульд засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц гаргаж байв. Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, ХХАОАТ-ын тухай хууль гээд маш олон хуульд засвар хийсэн байсан учраас дахиад Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэл нь УИХ-ын даргаас огцруулах үндэслэл болох эсэхийг тодруулахаар дахиад Цэцэд гомдол гаргасан байна. Ингээд Ц.Нямдорж гэдэг хуульч УИХ-ын даргын албан тушаалаа өгч байв.

Тиймээс эхний гаргалгаа нь УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох эсэхийг тодруулахаар Цэцэд хандах боломж байна. Тухайлбал, хуульч О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан, ЖДҮ-лэгчдийн шударгаар өрсөлдөх боломжийг хаасан нь Үндсэн хуль зөрчсөн эсэх, хэрвээ зөрчсөн бол энэ нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болох эсэхийг тодруулахаар УИХ-ын долоон гишүүний нэр дээр (үүнээс хойш зээл авсан гишүүдийн жагсаалт нэмэгдэж 13 хүрээд байгаа. Үнэн хэрэгтээ 35 гишүүн зээл авсан гэх яриа бий) Цэцэд гомдол гаргасан байна. Хэрвээ Цэц энэ асуудлаар маргаан үүсгээд, Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргах юм бол “ЖДҮ”-чдийг УИХ-аас эргүүлэн татах боломжтой гэсэн үг. Ингэж чадвал Цэц Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалсан маш сайн жишиг, түүхэн үйл явдал болох юм даа.

Хэлэлцүүлгийн үеэр бүртгэлийн байгууллага дээр хадгалагдаж байгаа зээлдэгчдийн жагсаалт, зээлийн материалууд үрэгдэж, устгагдах вий гэдэг асуудал ч бас яригдсан. Учир нь сая ил болсон “ЖДҮ зээл” гээч нь Улсын бүртгэлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой олонд дэлгэгдсэн зүйл. Шинэ хулиар улсын бүртгэлд байгаа компаниудын эзэд хэн бэ гэдэг нь ил тод болсноор зээл авсан гишүүдийн нэр ил болсон шүү дээ. Үүнээс болж нөгөө нөхдийн дотор “Ер нь хэн энэ хуулийг санаачилсан, яах гэж энэ мэдээллийг ил болгож байгаа юм. Буцаагаад хаалттай болгоё” гэх мэт зүйлс ч яригдсан бололтой юм. Зээл авсан гишүүдийн тоть шиг давтсан нэг бол “Өмнө нь гэсэн зээл авдаг л байсан шүү дээ. Сая бүртгэлжүүлэлт нь ил болсон болохоор л биднийг ингэж байна” гэдэг тайлбар. Ингэж байгаа хүмүүс нэг өдөр хуульд өөрчлөлт оруулаад бүгдийг буцаагаад хаалттай болгохыг байг гэх газаргүй л.

Удаах боломж буюу ашиг сонирхлын зөрчлийг анзаарах нь

2008-2012 оны парламент “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” гэж их нэг урт нэртэй хууль баталсан даа. Товчлоод Сонихрлын зөрчлийн тухай хууль ч гэдэг. Түүнээс хойш хэн нэг нь энэ хуулийг сөхөж харсан эсэхийг мэдэхгүй ч амтай болгон “ашиг сонирхлын зөрчил” ярьж бие биенээ хялалздаг болсон. Тэр хуулийн 20-ын 2-т, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд… гэх мэтчилэн нэр зааж байгаад “нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаас бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч, хамтрагч байж болохгүй ээ” гээд заачихсан байна. ЖДҮХС-ийн зээл төрөөс баталгаа гаргасан зээл мөн үү? Мөн. Зээлийг гишүүд нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаар авсан уу? Үгүй. Тэгэхээр хууль зөрчигдсөн байх нь.

Гэтэл “Бид хууль зөрчөөгүй” гэж яриад байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийг яах вэ? Мэдээж зээл авсан гишүүдийн дийлэнх нь намдаа тодорхой хэмжээний хандив өгсөн байгаа. Тэр нь өөрийг хамгаалж хаацайлна гэж бодож байгаа байх л даа. Ялангуяа “бүгдээрээ адилхан авсан юм чинь хэн намайг яах юм” гэдэг эр хар зориг бүгдэд нь байх шиг байна.

Тиймээс энэ албан бус авлигын тогтолцоог нураах албан ёсны хуулийн тогтолцоо байна уу? гэдэг дээр хуульчдын эрэл хайгуул энэ өдөр үргэлжлэв. Эрснээ олсон ч гэж бодож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан болсон” гэж хэлсэн. Гэтэл хайгаад байсан “араа, шүд” чинь хуулийн систем дотор чинь байна, Ерөнхий сайд аа! Харин үүнийг олон нийтэд хүргэх нь хэвлэл мэдээллийнхэн, араас нь дэмжээд түрээд явах иргэний нийгмийнхэн хэрэгтэй гэдгийг хуульчид нуусангүй.

Эцэст нь “Шулмын эрдэм тохой өндөр бол бумбын эрдэм алд өндөр байдаг” гэх Хятадын зүйр үгээр илтгэгч яриагаа өндөрлөв. Манай өнөөгийн нөхцөлд их үнэ цэнэтэй үг шиг.

Үргэлжлэлийг дараачийн дугаарт.

Б.СЭМҮҮН

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим