Дэлхий дахинд
Гялгар уут хэрэглэсэн худалдаачдыг 4 жил шоронд хорино
Кени Улсын цахим сүлжээ хэрэглэгчид гялгар уут ашиглан худалдаа, наймаа эрхэлсэн 3 этгээдийг баривчлан, торгох болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
Эдгээр худалдаачид нь тус улсын нийслэл Найроби хотын гудамжинд чавга, пешион фрүүт, чихрийн нишингэ зэрэг жимснүүдийг худалдаалж байхдаа гялгар уут ашигласан хэргээр шүүхэд дуудагдсан юм. Тэдэнд 1-4 жил шоронд хоригдох аль эсвэл 40.000 ам.доллараар торгуулах сонголт байгаа гэнэ.
Кени улс 2017 онд гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр гаргасан бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр шийтгэл оногдуулдаг орон юм.
Гялгар уут ашигласан ядарсан худалдаачдыг дэмжин олон нийт үгээ хэлсэн ба “Ядуу худалдаачид зүгээр л уут хэрэглэсэн гэж 4 жил шоронд хоригдож байхад голын усыг бохирдуулж, дэлхийн дулаарлыг эрчимжүүлж байгаа баячуудыг хэзээ ч баривчлахгүй байна”, “Та нар зайдас, цай, хүүхдийн живх, шош, сериал зэргийг уутанд хийгээд супермаркетуудад зардаг гэдгийг мэдэх үү? Яагаад тэднийг торгохгүй байгаа юм” гэх мэтчилэн шүүх засаглалыг буруушааж уурласан сэтгэгдлүүдээ илгээж байна.