Нийгэм
Өнөөдөр болох үйл явдалаас

Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
МУИС-ИЙН ТӨВ НОМЫН САН
09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо хамтран “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Утас: 91119838, 95209241
СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
09:00 цагт: “Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл” сургалт, семинар зохион байгуулагдана. Утас: 99849000
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “ЗӨВШИЛЦӨЛ”
09:00 цагт: “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум болно. Холбоо барих: 98066116
G-МОБАЙЛ-ЫН БАЙРНЫ 3 ДАВХАР
09:00 цагт: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ба Санхүүгийн зохицуулах хороо” сэдэвт эдийн засгийн сэтгүүлчидтэй хийх чөлөөт уулзалт. Холбоо барих: 99277963, 88861126
МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН НЭГДҮГЭЭР БАЙРНЫ ДУГУЙ ТАНХИМ
09:30 цагт: “Монгол дахь Буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 9902-8994, 9998-0593
ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ
14:00 цагт: “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдлийн үнэлгээ” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.