Дэлхий дахинд
Дэлхийн толгой баячууд ганц хоногийн дотор 139 тэрбум ам.доллар алдав
Өнгөрсөн даваа гарагт АНУ болон зарим улсын хөрөнгийн биржийн индексүүд огцом уруудсан. Үүний улмаас ганцхан хоногийн дотор дэлхийн баячуудын жагсаалтын эхний 500-д багтаж буй хүмүүс л гэхэд 139 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. 2016 оны аравдугаар сараас хойш ийм явдал тохиолдоогүй гэж Bloomberg мэдээлжээ.
LVMN-ийн ерөнхий захирал Бернар Арно болон Amazon-ий тэргүүн Жефф Безос л гэхэд 4.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Испанийн Zara худалдааны сүлжээний эзэн Амансио Ортега 4 тэрбум ам.долларын алдагдал амссан байна. Харин Фэйсбүүкийн Марк Закерберг 3.48 тэрбум ам.доллароо алджээ.
Дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгө ийнхүү хэдэн тэрбумаар буурч буй нь коронавирусийн дэгдэлт газар авч, дэлхийн эдийн засагт хохирол учруулж байгаатай холбоотой юм.