Дэлхий дахинд
ДЭМБ: Хүн төрөлхтөнд коронавирусний эсрэг дархлаа тогтоогүй байна
Шинэ төрлийн коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын түвшин 3.4 хувьтай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.
Энгийн томуунаас үүдэлтэй нас баралтын түвшин нэгээс бага хувьтай байдаг аж. Дэлхий даяар КОВИД-19 халдварын авсан нийт хүний 3.4 хувь нь нас барсан гэж тэрбээр онцолжээ. Шинэ төрлийн коронавирус нь томуугийн А хүрээний вирус ч биш, Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж ч биш, тэр тусмаа томуу биш гэж Гебрейесус онцлоод КОВИД-19 вирус нь өөрийн гэсэн онцлог шинж чанартай онцгой вирус гэжээ. КОВИД-19 ч тэр, томуу ч тэр амьсгалын замын тогтолцоог өвчлүүлж, халдвар авсан хүний хамар, амны шингэнээр ижил замаар халдварладаг. Гэхдээ энэ хоёр ихээхэн ялгаатай гэж тэрбээр дурджээ. Түүний хэлснээр, КОВИД-19 томуу шиг тархдаггүй. Томуугийн тохиолдлын хувьд өвчлөөгүй вирус тээгчид маш аюултай байдаг бол шинэ төрлийн коронавирусийн хувьд тэс өөр нөхцөл байдалтай. КОВИД-19 вирусээр халдварласан хүмүүсийн нэг хувьд өвчлөлийн ямар ч шинж тэмдэг илрээгүй эсвэл хоёр хоногийн дараа илэрдэг байна. Хүн төрөлхтөнд энэ вирусийн эсрэг дархлаа одоогоор бий болоогүй байгаа тул томуунаас ялгаатай нь халдвар хүнд хэлбэрээр илэрч байна.