Дэлхий дахинд
Хачирхалтай айдастай алдартнууд
ТВ од Kylie Jenner – Тэрбээр тоос ууна гэж бодохоос айдаг бөгөөд яагаад гэдгээ ч өөрөө мэдэхгүй хэмээн Ellen-ны шоу дээр хэлж байжээ. Тиймээс маш сайн угаасан аяганд л юм уудаг байна.
Дуучин Nick Jonas – Cosmopolitan сэтгүүлд өгсөн ярилцлага дээрээ нисэхээс айдаг гэсэн ба онгоцонд суух үнэхээр дургүй гэжээ.
Жүжигчин Jennifer Aniston – Бага байхдаа дугуй унаж яваад халтиран усан санд унаснаасаа хойш уснаас айх өвчтэй болсон аж.
Загвар өмсөгч Kendall Jenner – Трифобиатай бөгөөд жижиг олон нүхтэй зүйлд дургүй гэсэн юм. Пэнкэйк, зөгийн балны лав, бадамлянхуа цэцгийн толгой зэрэг үнэхээр заваан гэсэн байна.
Жүжигчин Matthew McConaughey – Эргэдэг хаалганд үнэн голоосоо дургүй ба тэрүүгээр орж чаддаггүй гэнэ.
ТВ од Khloe Kardashian – PEOPLE сэтгүүлд гарсан ярилцлагад хүйсний нүхнээс айдаг гэж ярьж байжээ. Мөн усанд орохдоо угаагч бээлий өмсөж байгаад хүйс орчмоо угаадаг, тэгэхдээ тасралтгүй орилсоор л байдаг гэжээ.
One Direction хамтлагийн дуучин Liam Payne – Халбаганаас айдаг. Энэ нь түүнийг бага байхдаа их үймүүлдэг байсантай холбоотой ба халбага угаа гэж шийтгүүлдэг байсан байна. Иймд халбагыг үзэн яддаг, хүмүүс яагаад халбага хэрэглэдэг гэдгийг ойлгодоггүй гэж ярьжээ.
Жүжигчин Scarlett Johansson – Avengers киноны гол дүр Black Widow маань шувуунаас айдаг бөгөөд далавч болон хошуу нь айдас төрүүлдэг гэсэн байна.
Жүжигчин Megan Fox – Цаасан бүх юманд хүрэх тэр мэдрэмжид дургүй гэнэ. Мөн нисхээс ч айдаг.
Жүжигчин Nicole Kidman – Эрвээхийнд дургүй бөгөөд эрвээхийний торонд орж байсан байна.
Жүжигчин Orlando Bloom – Гахайнаас маш их айдаг аж.
Хөтлөгч Oprah – Бохь зажлах дургүй ба бичлэг хийлгэж байхдаа бүр дургүй гэсэн байна.
Модель Tyra Banks – Усан гахайнаас айдаг. Хүмүүс тэднийг хөөрхөн, нөхөрсөг гэдэг ч надад бол тийм биш гэжээ.
Дуучин Rita Ora – Жорлонгийн нүхнээс ямар нэгэн юм гарч ирэхээс маш их айдаг.
Жүжигчин Kristen Stewart – Морь унаж байгаад осолд орж бэртсэн тул одоо ч айдаг гэнэ.
Johnny Depp – Алайлагчаас айдаг гэдгээ дурсаж байжээ.