Дэлхий дахинд
Шинжлэх ухаанд онцгой гавьяатай ЭРДЭМТЭН ЭМЭГТЭЙЧҮҮД

Тэд тахал өвчнөөс олон мянган хүний амийг аврах эмийг бүтээж, сансрын тойрог замыг тооцоолон, тивийнхээ хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэлд хүргэсэн зэрэг үнэлж баршгүй амжилтыг нь үл тоомсорлон өнгөрөөсөн байдаг.
Математик, шинжлэх ухааны салбарт ч энэ мэтээр хүйсийн тэгш бус байдал өнгөрсөнд болон одоо цагт байсаар буй бөгөөд ирээдүйд ч мөн ийм хандлага үргэлжилсээр байх магадлалтай байгаа юм.
Боловсрол, технологи, манлайллын тэнцвэрт бус байдлаас болж олон арван эмэгтэй энэ салбарт ажиллан, ахиц дэвшил гаргах боломж хязгаарлагдмал. Гэвч бүтээлч, тууштай охид, эмэгтэйчүүд хязгаарыг давж, мэдлэг, туршлагаа арвижуулсаар дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.
Шинжлэх ухаанд томоохон нээлт хийсэн долоон эмэгтэйг танилцуулж байна.
Хумхаа өвчнөөс олон сая хүний амийг аварсан Ту Юю
“Эрдэмтэн судлаач бүр дэлхий нийтэд туслах зүйл бүтээхийг хүсдэг” хэмээн химич Ту Юю нэгэнтээ хэлж байжээ. Харин дэлхий нийтэд туслахаар түүний бүтээсэн зүйл нь олон сая хүний амийг авч одсон хумхаа өвчнийг анагаах эм байв.
Оюутан байхдаа уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлыг сонирхон судалж, замналынхаа эхний жилүүдийг Хятадын өмнөд хэсэгт ширэнгэд ойд өнгөрүүлсэн нь хожмын нээлтээ хийх үндэс суурь нь болсон юм.

Юю болон түүний багийнхан Хятадад МЭ 400-гаад оны үеэс хумхаа өвчний шинж тэмдгүүдтэй төстэй зовуурийг агь өвсөөр /sweet wormwood/ анагаадаг байсныг судалгааныхаа явцад олж мэджээ. Тэд ургамлаас идэвхт нэгдлийг авч, “Аrtemisinin” гэх эмийг гарган авсан байдаг. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг эмийг хумхаан эмчилгээний тэргүүн эгнээнд нэрлэж байна.
Энэ нээлтийнхээ үр дүнд Ту Юю 2015 онд багийнхаа хоёр гишүүний хамт анагаахын шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн юм. Уг нэр хүндтэй шагналыг авснаар Юю нь анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хятад хүн, Нобелийн шагнал хүртсэн анхны хятад эмэгтэй эрдэмтэн болсон юм.
“Хэн ч шийдэл гаргахгүй байсан тул би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон”
Киара Ниргин бол “Z” үеийнхний төлөөлөл. 2000 онд Өмнөд Африкт төрсөн тэрбээр өөрийн жингээс 100 дахин их хэмжээний усыг шингээн авах чадвартай полимерийг бүтээжээ.
“Далан нэг өдөр дүүрэх ч удалгүй ус урсан алга болдог байв. Бусад үед усны гачигдал үргэлжилсэн хэвээр байхад хэн ч шийдэл гаргахгүй байсан тул би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон” хэмээн Киара ярьсан бөгөөд түүний бүтээл нь төрсөн нутгаас нь хүрээгээ тэлж, газар тарилангийн салбарт өргөн ашиглагдсаар байна.
16 настайдаа Киара супер шингээгч полимерийг авокадо болон жүржийн хальс ашиглан бага өртгөөр хийснээр 2016 онд “2016 Google Science Fair”-н шилдгээр тодорч байв.
“Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа зүйлийг охид ч мөн хийх чадвартай”
Кэтрин Жонсон нь АНУ-ын сансрын хайгуулд хамгийн хэрэгтэй байсан тооцооллыг хийжээ. НАСА-н эрдэмтэн тэрбээр АНУ-ын сансрын нисэгчдийн дэлхийн тойрог замаар явах чиглэл, яаралтай үед эргэн ирэх замыг тодорхойлжээ.

“Би тун сониуч. Үй түмэн яагаад гэх асуултын хариуг мэдэхийг хүсдэг. Энэ нь надад маш чухал” хэмээн нэгэн яриандаа дурдаж байв.
Кэтрин бол сургуулийнхаа Африк-Америк гаралтай анхны төгсөгч. Мөн НАСА-гийн сансар судлалын хөтөлбөрт ажилласан анхны Африк-Америк гаралтай эмэгтэй бөгөөд замналынхаа 33 жилийг энд өнгөрүүлжээ.
“Эрэгтэйчүүдийн хийж бүтээж байгаа зүйлийг охид ч мөн хийх чадвартай. Өөрийнхөө мөрөөдлийг ол, тэгээд түүндээ хүрэхээр хөдөлмөрлө. Учир нь чи өөрийн дуртай зүйлийг л хамгийн сайн хийж чадна” гэжээ.
Шинжлэх ухааны хоёр салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн-Мэри Кюри
Нобелийн шагналыг хүртсэн хамгийн анхны эмэгтэй хэмээх эрхэм алдар бол Мэри Кюригийнх. Мөн шинжлэх ухааны хоёр салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн.

Түүний нөхөр Пьеррэ Кюри ради болон полони хэмээх элементүүдийг нээсэн бол хатагтай Кюри Варшавын институтэд ажиллах үедээ туяагаар эмчлэх аргыг нээснээр Дэлхийн I дайны үед сая гаруй цэргийн амийг аварчээ.
Эхнэр, нөхөр Кюри 1903 онд физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн бол 1911 онд хатагтай Кюри химийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртэж байв.
Мэри Кюри “Амьдралд айх зүйл огт үгүй, ойлгох ёстой зүйлс л бий” хэмээн хэлж байв. Тэрбээр цацраг туяаны нөлөөгөөр өвчилж нас барсан ч түүний нээлт нь өнөөг хүртэл олон хүний амийг аварсаар байгааг онцлох учиртай.
STEM боловсролд охидыг уриалагч Марсиа Барбоса
Марсиа Барбоса нь усны молекулын бүтцийг судалснаараа алдартай Бразилийн физикч эмэгтэй.
Тэрбээр усны талаар лавшруулан судалснаараа Барбоса усны олон төлөвийг тайлбарласан юм. Тухайлбал, усны молекулын хөдөлгөөн, температур, даралтын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөг талаар болон хүний бие дэх ус нь уураг, өөх тосны харилцан үйлчлэлийн талаар дэлгэрүүлэн тайлбарласан байдаг. Үүгээр ч зогсохгүй газар хөдлөх, сэргээгдэх эрчим хүчийг бий болгоход ус хэрхэн нөлөөлдөг талаар болон өвчнийг яаж анагаадаг тухай зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл өгөх үүд нь Марсиа Барбосагийн судалгаа болжээ.
Түүнчлэн Марсиа Барбоса охид, эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, математик /STEM/-аар суралцаж, энэ салбарт ажиллахыг идэвхтэй уриалдаг нэгэн юм.
2013 онд Марсиа “L’Oréal-UNESCO Awards for Women in Science”-ын шагналыг хүртэж байв.
Африкийн нөлөө бүхийн 100 эмэгтэйн нэг Сегенет Келему
Тэр бол ургамлын молекул судлаач юм. “Миний амьдралын зорилго нь Африкийн хөдөө аж үйлдвэрийн салбарыг сайжруулж, олон хүний амьдралыг өөрчлөх юм” хэмээж байв.

Сегенет Келему Этиопийн тарчиг амьдралтай тариачны гэр бүлд төрж өссөн ба төрсөн нутгийнхнаасаа хамгийн анх коллежийн боловсрол эзэмшсэн эмэгтэй юм. “Манай тосгоны охид маш залуудаа хүнтэй гэрлэдэг байв. Азаар би хэтэрхий сахилгагүй байсан учраас надтай хэн ч гэрлээгүй” хэмээн хошигнож байсан удаатай.
Нутагтаа тогтсон хэв маягаас хазайж, их сургуульд сурахыг эрмэлзсэн Сегенет гадаадад суралцаж, ажиллан хэдэн жилийг өнгөрүүлсний дараагаар Африкт ирэхдээ улсынхаа шинжлэх ухааныг шинэ шатанд гаргасан юм.
2014 онд Сегенет Келему “L’Oréal-UNESCO Awards for Women in Science”-ын шагналыг хүртэж, 2015 онд Африкийн нөлөө бүхийн 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байжээ.
Fields Medal-н анхны эмэгтэй ялагч Мариам Мирзахани
Иранд төрж, өссөн Мариам Мирзахани зохиолч болохыг мөрөөддөг байв. Харин ахлах сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө математикт илүү авьяастай гэдгээ мэдсэнээр эргэлтгүйгээр математикийн шинжлэх ухааныг сонгожээ.

1994 онд Мирзахани 42 онооноос 41-ийг нь авч олон улсын математикийн олимпиадын алтан медалийг хүртсэн анхны иран хүн болж байв.
Тэрээр Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан ба динамик болон геометрийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтний нэг байсан юм. Түүнчлэн 2014 онд математикийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй шагнал болох Fields Medal-н анхны эмэгтэй ялагч болж байжээ.
“Би математикт цагаа зарцуулах тусам улам илүү татагддаг. Нээлт хийх догдлол, шинэ зүйлийн учрыг нь олохоор шамдах нь хамгийн сайхан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.
Эх сурвалж: WEF

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм6 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ