Connect with us

Нийгэм

Ж.Энхбат: Авто тээвэр хамгийн гол салбар атлаа Төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ одоо хүртэл батлаагүй

Нийтэлсэн

-

Ардчилсан нам улс орны хөгжлийн 16 чиглэлд тус бүр нэг бодлогын зөвлөл байгуулан ажиллаад удаагүй байна. Ирэх жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогыг баримт, судалгаанд үндэслэн тодорхойлох зорилготой энэхүү бүтцийг намын шинэчлэлийн хүрээнд хийж буй томоохон алхам гэж АН-ынхан үзэж буй.  Бодлогын зөвлөлүүд одоогоор иргэд болон намын гишүүдээ сонсох аяныг өрнүүлээд байна. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгийн ахлах ажилтан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Энхбаттай уулзаж, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, шийдвэрүүдийн талаар сонирхлоо. Тэрээр авто тээврийн салбарт багагүй хугацаанд   ажиллаж буй  АН-ын залуу боловсон хүчин.

-АН-ын Бодлогын зөвлөлүүд Засгийн газрын 2020, цаашлаад 2028 он хүртэлх Мөрийн хөтөлбөрийн чиг баримжаанд анализ хийж буй нь сонирхол татаж байна. Таны хариуцдаг авто тээврийн чиглэлд ямар өөрчлөлтүүд шаардлагатай байна вэ?

-Авто тээврийн салбарт 2020, 2024 онд Засгийн газар ямар хөтөлбөр боловсруулах юм, ямар хууль тогтоомж, ямар стандартад өөрчлөлт оруулах юм гэх мэт асуудлуудад манай бодлогын зөвлөл ажиллаж байна. Авто тээвэр хамгийн гол салбар атлаа Төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ одоо хүртэл батлаагүй. Одоо мөрдөж байгаа хууль, дүрэм нь өнөөдрийн ашиглаж буй техник, технологитойгоо таарахгүй, хэтэрхий хуучирчихсан. Яагаад стандартыг шинээр боловсруулахгүй, иргэддээ хүрсэн тогтоол, шийдвэрүүд нь гарахгүй байгаа юм гэдэг асуудал байна. Бодлогын зөвлөлөөс авто тээврийн салбарт  хийх гол концепц нь стандартууд болон хууль тогтоомжоо өөрчлөх. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг яаралтай батлуулах. Өнөөдөр нэг инээдтэй гэж хэлж болохоор зүйл байгаа. Машиныг “Зориулалтыг өөрчилсөн” гээд техникийн хяналтын үзлэгт оруулдаггүй. Техникийн хяналтын үзлэгт орохгүй болохоор улсын дугаар олгодоггүй. Хөдөө орон нутагт иргэд аж ахуйдаа тааруулаад машиндаа бүхээг нэмэхэд л “зориулалт өөрчилсөн” болчихдог. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудал байна. Олон улсын жишигт нийцүүлж дугаарын стандартыг солих нь зөв. Гэхдээ энэ ойрын хэдэн жилдээ мөрдөх стандарт бол биш. Өнөөдөр давхардсан тоогоор зөвхөн 5000 машин  л хил хооронд жуулчин тээвэр, аялал жуулчлалын зорилгоор гардаг. Гэтэл нийт 900 мянган машины дугаарыг нийтээр солино гэдэг байж болохгүй асуудал. Энэ зарчмын бодлогын баримт бичиг дээр бид онцгойлон сууж ажиллаж байна. Хоёрдугаарт, Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын мөрийн хөтөлбөрт “Аз жаргалтай хотын иргэнийг бий болгоно” гэчихсэн байгаа. Нийслэлийн 1.3 иргэн үнэхээр аз жаргалтай амьдарч байна уу үгүй юу гэдэг дээр бас иргэдээсээ санал авсан. Ингээд иргэдийнхээ саналыг эрэмбэлж өгнө.

-Хотын даргын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна. Сөрөг хүчний зүгээс энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн. Өнөөдөр хотын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Засаг даргын харьяа байгууллагуудын үйл ажиллагааг би маш хангалтгүй гэж дүгнэнэ. Иргэнийхээ хувьд ингэж дүгнэнэ. Яагаад гэхээр тэд иргэдийн саналыг авахын тулд маш олон сайхан зүйл амласан. Аз жаргалтай хотыг бий болгоно гэсэн. Гэтэл хэнийг аз жаргалтай хотын иргэн гэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, бухимдалгүй байх ёстой. Эрүүл орчинд амьдардаг, нийгмийн асуудлыг нь хангалттай шийдсэн, хууль засаглал нь эрх тэгш, иргэндээ ээлтэй шийдвэр гарсан, цаашлаад хотын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн бол аз жаргалтай хотын иргэн гэж үзэж байгаа юм. Өнөөдөр юу ч хийсэнгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хаачив. 2012-2016 онд нийт 87 мянган иргэн орон сууцанд орсон. 2016-2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бүрэн зогссон. Хоёрдугаарт дэд бүтцийн ажил зогссон. Яагаад гэхээр гэр хороололд амьдарч байгаа айл болгоныг инженерийн шугамд холбоно гэж амлаж гарсан. Өнөөдөр гэр хорооллын хаана ч ямар нэгэн инженерийн шугамтай болсонгүй.  

-Хотын даргыг огцруулах гэж байна. Ерөнхий сайд түүнийг Улаанбаатар хотын утааг бууруулахад арга хэмжээ аваагүй гэж байгаа. Энэ өөрөө Улаанбаатар хотын биш, Засгийн газрын хийх ажил биш гэж үү?

-Ерөнхий сайдын тавьсан үндэслэл зөв. Яагаад гэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, газар чөлөөлөлт, айл болгоны амины хашаа, инженерийн дэд бүтэц, цахилгааны шугам сүлжээнд нэг ч холбоогүй. Өнөөдөр  хотын удирдлага бол хотын харьяа бүх байгууллагын бүх төсөл, хөтөлбөрийг эрэмбэлж байх ёстой. Хотод нэг дугаарт, хоёр дугаар нь юу тулгараад байгаа юм гэж.  Улаанбаатар хотын нэг дугаарын бэрхшээл бол агаарын бохирдол. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгая гэвэл гэр хорооллын айл болгоныг амины орон сууцаар бүрэн хангах хэрэгтэй. Хоёрдугаарт нь орон сууцжуулах хөтөлбөрийг явуулах ёстой. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Улаанбаатар хотыг дахин төлөвлөх ёстой. Дахин төлөвлөхгүйгээр бусад асуудлаа шийдэх боломжгүй л дээ.

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа өгөхөөр өргөдөл гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийслэлийн Засаг даргыг зөвхөн НИТХ-ын 45 төлөөлөгч томилдог, огцруулдаг энэ зарчим  буруу. Бид улс орноо хөгжүүлье л гэж байгаа бол үүнийгээ болих хэрэгтэй. Яагаад хотын даргыг нийслэлийнхээ иргэдээс санал аваад сонгож бодохгүй гэж. Зүгээр 45 төлөөлөгч гэвэл хэн нэгний фракцаас сонголтыг хийдгээс болоод өнөөдөр хотын хөгжил явахгүй байгаа юм. Гарсан хүн нь эргээд тэр фракцийнхаа эрх ашгийг л хамгаалахын төлөө ажиллаж таарна. Тэгэхээр өнөөдөр нийслэлийн иргэндээ хүрсэн шийдвэр гарахгүй л дээ.

-Та авто замын түгжрэлийг арилгах талаар тодорхой санаачилгуудыг илэрхийлдэг шүү дээ?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх ёстой. Өнөөдөр нийтийн тээврийн компани гэхээрээ нэг хувийн хэвшилд татаас эсвэл нөхөн олговор ярьдаг, эсвэл бензингүй гээд зогсчихдог. Ийм байж болохгүй. Нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудлыг төр 100 хувь хариуцах ёстой. Хувийн хэвшил гэхээсээ илүү төр 100 хувь хариуцаж нийтийн тээврийн бүрэн шинэчлэлийг хийх ёстой. Иргэд яагаад нийтийн тээврээр зорчихгүй байна гэхээр, өвлийн цагт хүйтэн, ая тухгүй, бохир, жолооч нь дадлага туршлагагүй. Техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй. Хоёрдугаарт, цагийн зохицуулалт нь буруу. Иргэдийг ажилдаа ирэх, явах цагт нь нийтийн тээвэр нь явдаггүй. Ажлаа тараад гэртээ ирэх гэхээр нийтийн тээврийн цаг нь таардаггүй. Гуравдугаарт, нийтийн тээврийн автобусууд давхцал ихтэй, зохион байгуулалтгүй. Инженер хүний хувиар харахад нийтийн тээврийн автобусыг Энх тайвны өргөн чөлөө бага тойргийн өргөн чөлөө гээд манайх үндсэндээ хоёр л том гол замтай. Тэр хоёр замаар хотын төрийн өмчит автобус баазууд өглөө 06:00-24:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нь зөв. Яагаад гэхээр хотын автобус зорчигчдоос мөнгө аваад, ажилчдадаа улсаас цалин аваад, парк шинэчлэлт хийхээрээ дахиад л улсаас мөнгө авдаг. Тэгсэн хэрнээ өртэй гээд яваад байдаг. Тэгвэл болих хэрэгтэй шүү дээ. 80 тэрбум төгрөгийн татаас авч байгаа нийтийн тээврийн автобусанд иргэд үнэгүй явах ёстой. Харин улс нь тэдэнд шаардлага тавина. Нийтийн тээвэрт бид зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Ямар шинэчлэл вэ гэхээр, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойргийн өргөн чөлөө дээр шулуун замын зохицуулалтыг цагийн хуваарьтайгаар хийх хэрэгтэй. Ингээд нийтийн тээврийн ашиглалтын суудал дүүргэлтийг зохицуулахын тулд төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн албан хаагчдыг нийтийн тээврийн автобусанд суулгах хөшүүргийг урамшуулал хэлбэрээр бий болгох нь зөв.

-Хотын удирдлагууд бодлогоор, хууль эрхзүйн хүрээнд, таатай нөхцлийг бий болгож өгөхгүй байна. Тухайлбал, автомашины зогсоолыг нь шийдэж өгөхгүй байж машиныг нь ачдаг, торгодог. Ийм хүчирхийллийн хэлбэртэй зохицуулалт хэр удаан үргэлжлэх бол. Яагаад үүнийг шийдэхгүй ийм удаан хугацаа өнгөрчихөөд байна?

-Хотын ерөнхий төлөвлөгөө болон төлөвлөлт байхгүйтэй холбоотой. Жишээлбэл, 2019 онд шинээр барих бүх орон сууц, барилгын зураг төсөлд давхар зогсоолтой байхаар төр ерөнхий төлөвлөгөөгөө баталж болно. Тийм зогсоолгүй бол бүх барилга, байгууламжийг барих эрхийг цуцалчих л даа. Ингээд зохицуулалт хийж болно. Хоёрдугаарт, Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөө гээд л ярьдаг. 2020, 2024 оны мастер төлөвлөгөө гээд л ярьдаг. Тэр төлөвлөгөө нь олон дахин батлагддаг учраас сонгуулиас сонгуулийн хооронд, эсвэл засгаас засгийн хооронд солигдчихдог. Аминчхан үзлээс болоод хотын ерөнхий төлөвлөгөөний ажил алдагдчихсан.

-Төлбөртэй авто зогсоол олон байна. Эд бүгдээрээ хууль ёсных уу?

-Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төлбөртэй зогсоолуудыг бий болгосон. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Төрийн өмчийн байгууллагын удирдлагуудад өгчихдөг. Тэд дур зоргоороо авто зам сэтлээд, хашаа хайс тавьснаас болоод үнэндээ авто замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг байхгүй болгоод, түгжрэл үүсгэчихэж байна. Тэр тусмаа Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүх төлбөртэй зогсоолыг татан буулгаад тэнд нь давхар зогсоолуудыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл хувийн хэвшил нэгэнт төлбөр авч байгаа бол яагаад давхар зогсоол хийж болохгүй гэж.  

-Энэ жилийн хотын төсвийг хэлэлцэж байна. Төсвийн хуваарилалтыг хэрхэн хийсэн гэж харж байна вэ?

-Үндсэндээ баяр наадам зохион байгуулахад их мөнгө төсөвлөсөн байна. Жишээ нь нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулахад гурван тэрбум төгрөг, Азийн залуучуудын наадамд гурван тэрбумыг төсөвлөсөн байна. Оронд нь ядаж нэг хүний ажлын байр бий болгоход, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө төсөвлөж болдоггүй юм. Улаанбаатарын нэг онцлох төсөв нь түр торгуулийн орлогыг өмнөх оноосоо 8.6 хувиар нэмсэн байна. Энэ орлогоор 25 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн байна. Улаанбаатар хотын иргэдийг торгох шийтгэх мөнгөөрөө л баяр ёслолын арга хэмжээ тэмдэглэх гээд байна л даа. Уг нь өнөөдөр хотын удирдлагууд иргэдээ торгох биш, соён гэгээрүүлэх, нийгэмшүүлэх, хууль тогтоомжоо сурталчлах ажил руугаа явах ёстой. Гэтэл “торгоно, журамлана” л гэсэн бодлоготой төсөв байж болохгүй. Та бүхэн нэг зүйлийг анзаараарай. 2018 оны төсвийг батлахад 75 сургууль шинээр барина аа гэсэн. Үндсэндээ арав хүрэхгүй сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьсан. Яагаад бариагүй юм, газар зохион байгуулах, чөлөөлөх төлөвлөгөөгөө батлаагүй юм.

-Хотын захиргааг нүүлгэх ажил хэвээрээ юү?

-Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэрийг 2018 оны дөрөвдүгээр сард баталсан. Нүхтийн аманд барилгын ажил эхэлчихсэн. Нийт 97 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ирэх оны тавдугаар сард нийслэлийн төр захиргааны харьяа бүх байгууллага тийшээ нүүнэ. Нүүж ажиллах албан хаагч нар маань тэнд төвлөрнө. Энэ жилийн төсөвт нэг утгагүй зүйл бий. Төр захиргааны байгууллагын шинээр ашиглалтад оруулах байрны зөвхөн тавилга, эд хогшилд гурван тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа юм. Төрийн албан хаагч нар одоо хэрэглэж байгаа ширээ, сандлаа аваад очиход юу нь болохгүй байгаа юм.  Өнөөдөр тэвчиж болох зардлууд маш их байна шүү дээ. Төрийн тансаглал хэрээс хэтэрч байна.

-Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр төлөвлөсөн байсныг болиулсан шалтгаан юу юм бол?

-Нэг л зүйл хэлье. Өнөөдөр төрийн залгамж халаа байхгүй. Хоёрдугаарт, өмнөх засгийн буюу сөрөг хүчний санаачилсан бүх ажлыг зогсоосон. Би дахиад хэлье. 2012-2016 онд хийж байсан нийт 27 сайн ажлыг бүрэн зогсоосон. Тэр 27 сайн ажлын нэг нь хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх байсан.   

Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС”  СОНИН 

Сэтгүүлч: Х.Хулан 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим