Дэлхий дахинд
Бразилд болсон үерийн улмаас 32 хүн амиа алджээ
Бразил Улсын зүүн өмнөд хэсэгт ням гарагаас хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас 32 хүн амиа алдсан байна. Мөн Сан-Пауло, Рио-де-Жанейро зэрэг хотуудад илүү их хэмжээний бороо орох, үер буух магадлалтай болохыг албаны хүмүүс пүрэв гарагт мэдээлэлжээ.
Түүнчлэн хэдэн арван хүн сураггүй болсон ба мөн нийт 5.000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэж Сан-Паулогийн Иргэний хамгааллын газар, Рио-де-Жанейро мужийн захирагчид мэдэгджээ.
Энэ жил Бразилд ер бусын хүчтэй аадар, бороо орж байгаа бөгөөд одоогоос 77 жилийн өмнө л ийм төрлийн хүчтэй бороо орсон болохыг Үндэсний цаг уурын хүрээлэнгийн судалгаа харуулж байна.
72 цаг үргэлжлэн орсон борооны дараа үүнээс бүр их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул эрх баригчид болзошгүй үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.